Uncategorized

Фортуна Батбаяр Оюутолгойн хулгай Нүүрсний хулгайн талаар хэлээд ордноос эмнэлэгт хүргэгджээ

УИХ-ын гишүүн асан Н. Батбаяр өчигдөр төрийн ордонд болсон нээлттэй сонсголд орж Хөгжлийн банкны зээл, Чингис бондын зарцуулалтай холбоотой байр сууриа илэрхийлсэн.Энэ үеэр түүний бие муудаж ордноос эмнэлэгт хүргэгджээ. Тэрээр өмнө нь хэд хэдэн удаа зүрхний хагалгаанд орж байжээ. Түүний хэлсэн үг үнэхээр бодууштай, маш тодорхой зүйлүүдийг хэлсэн шүү Хөгжлийн Банкны нээлттэй сонсгол Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр /2023.02.07/-ийн сонсголоор 2012-2016 оны хооронд Хөгжлийн банкнаас улсын төсөвт суулгаж, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн 350 орчим төсөл арга хэмжээний үр дүнг сонсож байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр сайд асан Н.Батбаяраас дараах асуултыг асуулаа:

Б.Энхбаяр: Батбаяр сайдаас эхлээд хоёр асуулт асууя. Эхний сонсголд ирээгүй энэ удаа хүрэлцэн ирсэнд баярлалаа. Чингис бондыг босгохоос эхлээд, Хөгжлийн банк, Эдийн засаг, хөгжлийн яам байгуулагдахад та сайдаар ажиллаж байсан. Хөгжлийн банк нь таны эрхлэх асуудлын хүрээнд ажиллаж байсан. Таны зөвлөх билүү, туслах Н.Мөнхбат гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Таны дор ажиллаж байсан төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар нь нийтийн албан тушаалтнаар буюу Монгол Улсын Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажилласан. Мөн тэрээр төслийн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Тэгэхээр та энэ бүх асуудалд хариулт өгөх гол хүн юм аа.

2011 оны сүүлээр манай улс дэлхийд гайхагдаж, хамгийн үсрэнгүй хөгжилтэй Азийн Дубай болж, Монгол хөрөнгө оруулагчид орох нь ээ гэгдэж байсан. Энэ цаг хугацаанд анхны бонд босож, Чингис хааны нэрээр нэрлэгдсэн бондод 1.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт орж ирсэн. Өнөөдрийн арга хэмжээ тухайн үеийн ханшаар 2.5 их наяд, одоогийн ханшаар хэд байх вэ? Өөрөөр хэлбэл бондтой дүйх хэмжээний төсөл, арга хэмжээний зарцуулалт юунд зарагдав гэдэг танилцуулгыг сонсож байна. Гаднаас өндөр хүүтэй хөрөнгө татаж, сая танилцуулсан улсын төсвийн шинж чанартай маш олон арга хэмжээнд үүнийг зарцуулж дууссан. УИХ-аас батлахдаа Хөгжлийн банк Монгол Улсын хөгжлийн томоохон хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилт, чиглэлтэй байсан. Энэ хөтөлбөрүүдийг хаврын чуулганаар батлах хуультай. Сая хэлсэнчлэн энэ хөгжүүлсэн арга хэмжээнүүд УИХ бүү хэл Засгийн газраар орсон юм уу? Төслийн удирдах хороо шийдэж байсан уу, Эдийн засаг, хөгжлийн яаманд та шийдэж байв уу, Хөгжлийн банкны ТУЗ шийдсэн үү гэх ийм олон янзын зүйлээр тендерийн хууль үйлчлэхгүйгээр, сонгон шалгаруулалтгүйгээр, төсөв ТЭЗҮ нь батлагдахгүйгээр эхэлсэн гэх олон асуудал яригдана. Ер нь Хөгжлийн төсөл байсан уу, Монгол Улс бэлэн байсан уу? Бэлэн төсөл байгаагүй, гэнэт бонд гараад их мөнгөтэй болсон. Ингээд юунд зарахаа мэдэхгүй явж байгаад улсын төсвийн шинж чанартай тойрог, тойрог руу зарцуулсан. Зарцуулалтыг нь харахаар бондын төсвийн гишүүдийн тойрог руу явсан дүр зураг нэлээд харагдаж байна энд таны бодол санааг асуумаар байна.

Хоёрт, таны зарцуулалт гол хууль эрх зүйн хувьд зарцуулагдсан үндэслэл нь таны 2013 онд баталсан “Түр журам” гэх зүйлээр төслийн удирдах хороонуудыг байгуулж, тэд нь тендергүйгээр шууд төсүүдийг захирлууд нь сонгож явдаг. Төсвөө хийж гэрээ байгуулсны дараа төсөвт өртгүүдээ нэмдэг ийм олон асуудал гарсан. Энэ түр журамтай холбоотой, асуудал эндээс үүссэн байна гэх хууль зүйн дүгнэлтийг 2016 онд миний бие ажлын хэсэг ахалж байхдаа өгсөн. Үүнийг шалгалтын ажлын хэсэг ишилж танилцуулсан. Энэ журамтай холбоотой дүгнэлттэй холбоотой таны бодлыг сонсмоор байна.

Н.Батбаяр: Юуны түрүүнд өнөөдрийн сонсголд хүрэлцэн ирнэ үү гэж албан ёсоор мэдэгдэл өгсөн учраас хүрэлцэн ирснээ хэлэхийг хүсэж байна. Түрүүчийн сонсголд надад албан ёсны мэдэгдэл өгөөгүй, устаар ярих нь битгий хэл мессеж ч бичээгүй. Тэгсэн атлаа олон нийт мэдээллийн хэрэгслээр Их хурлын индэр дээрээс Батбаярыг дуудсан боловч ирээгүй гэж ташаа мэдээлэл өгсөн. Энэ ташаа мэдээллээ залруулж, уучлалт гуйхыг эхний ээлжид Их Хурлын Тамгын газрын ажлын албанаас шаардаж байна.

Б.Энхбаяр: Сүүлдээ уучлалт гуйх эсэх шаардлага хүргүүлж байна. Та гэрчээр асуултад хариул, шаардлага хүргүүлэх юм байхгүй.

Н.Батбаяр: Түрүүчийн хурал дээр намайг дуудсан. Г эвч ирээгүй гэж худал мэдүүлсэн зүйлдээ залруулга хийж өгнө үү

Б.Энхбаяр: Тэрийг би ажлын албанаасаа тодруулж байж танд хариу хэлье. Та асуултад хариулж бай.

Н.Батбаяр: Өнөөдөр бол их хурлын хяналтын хорооны сонсгол явж байна. Их хурын хуулийн дагуу бол үйл ажиллагаагаа хуралдааны зарчмаар явуулдаг. Хуралдааны ирц ирвэл зохих улсуудын тавин хувиас буюу олонхоос бүрдэж байж явдаг…

Б.Энхбаяр: УИХ-ын түр хорооны сонсгол анх бүрдүүлсэн ирцээрээ явна гэдэг дэгтэй. Та одоо хууль заах хэрэггүй, танд шүүлгэх гэж тор хороо ажиллаагүй. Та асуултад хариул.

Н.Батбаяр: Их хурлын хууль бол их хурлын хууль. Чуулганы ирц хүрээгүй гээд хурлаа эхлэлддэггүйг та бүхэн мэдэж байгаа. Тийм учраас…

Б.Энхбаяр: Та 2012 онд шинэ парламент бүрдэх үед сонгуулийн дараа УИХ-ын анхдугаар чуулган дээр Монголын үндэсний дэвлийн нам фракцын гишүүдийн картыг сугалж авсан. Ямар үндэслэлээр сугалсан тайлбараа өгөх шаардлагатай. Тухайн үед та “Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулж өг, Хөгжлийн банкийг харьяандаа авах ёстой гэсэн тухай улс төрийн асуудал байдаг. Та ингэж карт сугалж шантааж хийдэг, ийн сайд болсноор Хөгжлийн банкийг харьяандаа авсан энэ асуудалдаа харин та тайлбар өгөх хэрэгтэй.

Н.Баятбаяр: Олон түмэн харж байгаа. Шударга ёсыг тогтоогоосой гэж нийт хүсэж байгаа. Энэ үйл ажиллагааг явуулж буй түр хорооны хурал ирц бүрдээгүй хуралдаж байгаа нь хууль зөрчихөд хүргэж байна. Ийм байдлаар цааш үргэлжлэх юм хуралдааны үр дүн гарахгүй. Улмаар таныг үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр цэцэд өгөх аргагүй болно гэдгийг анхааруулахыг хүсэж байна.

Б.Энхбаяр: Та асуултад хариул. Монголын ард түмний төлөөллийн байгууллагад та гэрчээр асуугдаж байгаа. Та ард түмний дээд байгууллагыг шүүх хэрэггүй.

Н.Батбаяр: Би УИХ-д сонгогдож ажиллаж байсан учраас хууль дүрмээ мэднэ.

Б.Энхбаяр: Та 10 жилийн өмнөх хууль яриад байх шиг байна аа даа. Таныг байх үед УИХ хурууны хээгээр бүртгэдэггүй байсан. Та нар таван гишүүний ирцээр Монгол Улсын эрүүгийн хуулийг баталж байсан. Тэр сахилгагүй, дэггүй, шантаажилж, карт сугалж байж өөрөө сайд болдог, шантааж хийж Хөгжлийн банкны сайд болдог энэ үе чинь дууссан. Энэ аяглалаа боль, асуултад хариул.

Н.Батбаяр: Түр хороо 11 гишүүнтэй. Өнөөдрийн байдлаар 2023 оны хоёрдугаар сарын 7…Н.Энхбаяр: Танай намыг төлөөлж түр хороонд суусан дөрвөн гишүүн чинь одоо болтол нэг ч суугаагүй.

Н.Батбаяр: Дөрвөн гишүүн сууж байгаа ирц 50 хувьд хүрээгүй гэдгийг албан ёсоор хуралдааны тэмдэглэлд тэмдэглүүлье. Ер нь дэгээрээ бол эхлээд мэдүүлэг өгнө гэсэн заалттай юм байна лээ шүү дээ. Би бас уншсан л даа. Нэгэнт та асуусан учраас асуултал хариулъя.

2012 онд ард түмнийг Ардчилсан нам засгийн эрхийг авсан. Тэр үед эдийн засгийн нөхцөл байдал ямар байсан бэ, оны сүүлийн хагасаас эхлээд дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ огцом унасан. Энэ нөхцөл монголын эдийн засагт таатай бус тусах нь, нэлээн хатуухан уналт орж ирэх нь гэж үзсэн учраас гаднаас мөнгө босгож эдийн засгийн хямралыг хохирол багатай даван туулах шаардлагатай гэж үзсэн. Үүний үндсэн дээр Чингис бондыг босгох асуудлыг гаргаж тавьсан. Би 2012 оны наймдугаар сарын 18-нд Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилогдсон. Бондын асуудлыг сайд болсноосоо хойш 12 хоногийн дараа буюу наймдугаар сарын 30-нд гаргаж тавьсан. Аравдугаар сарын 25-нд УИХ-аас Засгийн газарт 5 тэрбум доллар хүртэлх хэмжээний бонд гаргах зөвшөөрлийг олгосон. Түүний дагуу ажиллаж, Засгийн газрын 100 хоногийн дотор хугацаанд буюу 2012 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр 1.5 тэрбум долларын хөрөнгийг босгосон. Ингээд энэ мөнгө арванхоёрдугаар сарын 6-ны өглөө Монгол банк дахь Сангийн яамны дансанд орж ирснээр өнөөдрийн энэ түүх эхэлсэн юм. Өнөөдөр Хөгжлийн банкны өнгөрсөн 10 гаруй жилийн түүхийн сайнтай, саартай түүхийг хэлэлцэж байна.

Миний бие Эдийн засаг, хөгжлийн сайдаар хоёр жил ажилласан. Энэ хугацаанд эхний ээлжид 1.5 тэрбум долларын Чингис бонд дараа нь 300 сая долларын Самурай бонд мөн Хятад, Орос, Европын орнуудаас гэх мэтээр нийтдээ 2.5 тэрбум долларын хөрөнгийг Монгол Улсад оруулсан. Энд албан ёсоор хэлэхэд, Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллахдаа Монгол Улсдаа гаднын зах зээлээс өртөг хямдхан хөрөнгийг оруулж ирсэн болохоос авч гараагүй гэдгийг, би захиран зарцуулах эрх эдлээгүй гэдгээ хэлэхийг хүсэж байна.

Хэрвээ Чингис бонд болон бусад бондын мөнгө орж ирээгүй бол тэр хөрөнгөөр эдийн засгийнхаа үйл ажиллагааг явуулаагүй бол 2012, 2013 онд Монгол Улс маш хүнд байдалд орох байсан. Яагаад гэвэл дэлхийн зах зээлд дээр манай улсын эрдэс баялгийн үнэ асар их хэмжээгээр унасан. Өнөөдөр нүүрс хэдэн сая доллароор үнэлэгдэж байгаа бол тэр үед 30 доллар хүртлээ унасан юм. Зэсийн үнэ, алтны үнэ унасан ийм байдалтай байсан. Тэр хямралаас гарахын тулд эдгээр хөрөнгийг босгосон бөгөөд тэр ч утгаараа энэ хөрөнгө зорилгоо биелүүлж, огцом уналтаас Монгол Улсыг аварч чадсан.

Чингис бондоор хийгдсэн хөтөлбөрийн хэмжээнд өнөөдөр хэлэлцэх 371 бүтээн байгуулалтын арга хэмжээ хийгджээ. Гэхдээ хийгдсэн бүх арга хэмжээг дурдсангүй зөвхөн түүнээс тодорхой хэмжээний учир дутагдалтай байж болзошгүй гэсэн зүйлд анхаарал хандуулж ярилаа гэж би ойлголоо. Тэгвэл Чингис бондын хөрөнгө анх босохдоо хоёр янзын утгаар орж ирсэн. 500 сая доллароор нь таван жилийн хугацаатай 4.1 хувийн хүүтэй 1 тэрбум доллар нь 10 жилийн хугацаатай 5.1 хувийн хүүтэй өгсөн. Тэр цагаас хойш олон бонд боссон. Гэхдээ Чингис бонд шиг 4 хувийн хүүтэй мөнгө босоогүй гэдгийг албан ёсоор хэлье. Өөрөөр хэлбэл хамгийн хямдаар боссон мөнгө. Та өндөр хүүтэй мөнгө гэж хэллээ. Тэгвэл Чингис бондоос хойш боссон бүх мөнгө өндөр хүүтэй боссон байгаа шүү гэдгийг бас хэлэхийг хүсэж байна. Хамгийн сүүлд саяхан нэг бонд боссон нь 8.65 хувийн хүүтэй. Тэгвэл Чингис бондын хүүгээс даруй хоёр дахин их хүүтэй. Оюутолгой зээлийн хүү 8 хувь. Мөн л даруй хоёр дахин бага хүүтэй мөнгө боссон гэдгийг цохож хэлье. Чингис бонд боссоноор Монгол Улсыг өрөнд оруулсан мэт гэдэг нь улс төржсөн үзэл суртлын арга хэмжээ. Харин эсрэгээрээ энэ бонд болон бусад нь орж ирснээрээ Монголд их бүтээн байгуулалт хийгдэж чадсан. Хэрвээ дулааны IV цахилгаан станц, III цахилгаан станцын өргөтгөл, Амгалан дулааны станц шинээр баригдаагүй бол Монгол Улс 2015, 2016 онд хөлдөж үхэх байсан. Авто замын хувьд, энэ улсад 2012 он гэхэд уртаашаа 3000 км хатуужилтай зам баригдсан байв. Тэгвэл 2012-2016 оны хооронд тэр хэмжээний замыг энэ хөрөнгөөр байгуулсан. Ингэснээр нийслэл 21 аймагтайгаа хатуу хучилттай замаар холбогдож чадсан. Улаанбаатар хотод гудамж төслийг хэрэгжүүлээгүй бол өнөөдөр энэ түгжрэл юу болж хувирахыг төсөөлөх аргагүй. Энэ зовлонг Сүхбаатар сайд өөрийн биеэр эдлээд сууж байна.

“Гудамж” төслийн хүрээнд хотод 33 уулзвар ашиглалтад орсон. Богд уулын арын зам 1950 орчим оны үед хаагдсан байсныг дээрх төслийн хүрээнд 50 жилийн дараа Хөгжлийн банкны санхүүжилтээр ашиглалтад оруулсан. Тэгвэл Хятадын санхүүжилтээр 1960-аад оны эхэн үед баригдсан Налайхын зам Монгол Улсад хамгийн урт насалсан, сайн чанартай бетон зам байсан. Түүний дараагаар баригдсан хамгийн сайн чанартай зам гэвэл Сонсголонгийн зам юм. Үүнийг мөн л төслийн хүрээнд хэрэгжүүлсэн. Мөн зуслангийн зам бүгд төслийн хүрээнд баригдсан. Чингис бондын хөрөнгөөр Чингис хаан нэртэй онгоцоо худалдаж авсан. Манай улс өөрийн өмчлөлийн анхны онгоцоо энэ хөрөнгөөр авсан юм. Урьд нь дандаа түрээсийн онгоцтой байсан. Ингээд ярих юм маш олон зүйлийг ярьж болно.

Дараагийн нэг асуудал нь хөрөнгө оруулалтын зорилго юм. Бонд бол эргэн төлөгдөх нөхцөлтэй мөнгө. Энэ бол гадаадын хөрөнгө оруулалтын нэг хэлбэр мөн. Ялгаа нь бэлэн мөнгөөр орж ирдэг. Бусад Засгийн газрын зээл бэлэн мөнгөөр бус бараа таваараар орж ирдэг. Энэ хоёрын хооронд асар том ялгаа бий. Бараа таваараар орж ирэхэд нь зээлийн хөрөнгөөр орж ирэхэд үнэ нь хэд дахин өндөр үнээр байдаг. Хэн нэгэн аливаа зүйлийг зээлээр худалдаж авахад, бараа таваарыг зээлээр авбал үнэтэй, мөнгөөр авбал хямд авдаг. Тэр бололцоог Чингис бонд Монгол Улсад анх удаа олгож чадсан.

Монголчууд тэрбум доллар босгож чаддаг юм, түүгээрээ юм хийж болдог юм байна, цаашид олон тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалт босгож болох юм байна гэх итгэл үнэмшлийг өгсөн. Энэ мөнгийг ажил болгоход дөрвөн жилийг зарцуулсан. Мөнгийг чинь хүн ажил болгодог юм. Би бодлогын чанартай асуудлыг шийдэхэд оролцсон бол Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат энэ бүх техник ажлыг олон улсад өндөр түвшинд хийж чадсан.

Анх 2010 Мөнхбатыг би ажилд авсан. Австри улсад бакалавр, мастераа төгссөн залууг би зөвлөхөөрөө аваад дараа нь Хөгжлийн банканд томилогдсон. Харамсалтай нь тэр залууг 2016 оноос хойш хорьж цагдаад ажилгүй болгож байна. Юм хийдэг хүмүүсээ дэмжиж ажиллах ёстой. Н.Мөнхбат одоо 8 хувийн зээлтэй, өөрийн гэсэн унаа машин ч үгүй хүн. Ийм хүнийг мөнгө идсэн гэх үү? Болих хэрэгтэй. Юм хийж чаддаг, эрсдэл үүрч чаддаг, өндөр боловсролтой чадвартай залуу үеэ дэмжиж ажиллах хэрэгтэй. Дараа нь өөрийн зөвлөх байсан Батболдыг “Гудамж” төслийн удирдагчаар томилж, энэ ажлыг хийлгэсэн. Тэрээр Япон болон Америкт боловсролын зэргээ дээшлүүлсэн залуу. Нэг том уулзварыг бид сар хүрэхгүй хугацаанд хийж байсан. Саппорогийн уулзварт осол гардаггүй өдөр байгаагүй. Тэгвэл тэр хүн маань ажилгүй болчихсон сууж байна. Тэр залуу хуучин байрандаа амьдарч байгаа. Хүмүүсийг идсэн уусан гэж байна.

М.Сономпил сайд ТЭЦ3-ын өргөтгөл, Амгалан Дулааны станцыг цоо шинээр байгуулж чадсан. Харамсалтай нь энэ ажлыг хийсэн хүнийг өчигдөр та гүтгэн доромжилсон.

Б.Энхбаяр: Та яагаад хуулиас давсан 29-р тушаал гаргаад, 2.4 их наяд төгрөгийг нээлттэй тендергүй, төсөвт өртөггүй захиргааны актад бүртгүүлэлгүй энэ бүх мөнгийг захиран зарцуулах журам гаргаад зохион байгуулав гэдэг асуултад хариулъя.

Н.Батбаяр: Би дахиад харьцуулъя. Гэрээ хийхдээ тендер хийж байж хийдэг. Тендер бол харьцуулалт. Олимпын гүүр 40 сая доллароор боссон. Харин Гудамж төслийн хүрээнд Улаанбаатарт хийсэн ажлууд 40 сая доллароос илүү гарахгүй. Тэгэхээр аль нь үр дүнтэй болсон гэдгийг харьцуулан харах хэрэгтэй. Би Засгийн газрын гишүүнээр ажиллаж байхдаа Монгол Улсын хуулийг нэг ч удаа зөрчиж байгаагүй. Засгийн газрын хууль болон бусад эрх хэмжээнийхээ хүрээнд эрх зүйн акт гаргасан. Сайдын гаргасан эрх зүйн актыг шинжээчийн дүгнэлтээр шүүдэггүй. Миний гаргасан шийдвэр хууль бус байсан юм бол та дэд сайдаар ажиллаж байхдаа миний тушаалыг яагаад хүчингүй болгоогүй юм? 2016 оноос хойш хууль хяналтын байгууллагууд ажилласан. Шалгалт хийсэн гэж сенсац хийдэг түүхээ давтаад хэрэггүй.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!