Uncategorized

ЖАНРАЙСИГ БУРХАНЫ ТАРНИД ХАВДРЫГ АНАГААХ ЧАДАЛ БИЙ Шэйрлээд хадгалаад аваарай

Эрдэнэзуу” хийдийн хамба лам Х.Баасансүрэнтэй ярилцлаа. Таны фэйсбүүк хуудсандаа оруулсан “Ричард Гирийн гутал” гэсэн гарчигтай пост олон хүнд хүрсэн. Ричард Гиртэй зорьж уулзсан уу? Би сүүлийн арван жилийн турш намар болохоор Америк явж байгаа л даа. Аризонад найз маань байдаг юм.

Миний хувьд тэнд Монголдоо байдаг шигээ идэвхтэй биш намдуухан амьдарч байгаад ирэхийг хүсдэг. Тэр үеэрээ Ричард Гиртэй уулзсан. Зорьж уулзсан ч биш юм аа. Яах юм бэ гэсэн чинь уулз гэсээр байгаад уулзуулсан. Гир их таалагдсан.

Буддын шашинтай хүн болохоор Монголын буддын шашинд чадах тусаа хүргэхсэн гэсэн бодолтой явдаг юм билээ. Одоо нэг кино хийж байгаа. Зураг авалтыг нь Хятадад хийнэ гэж төлөвлөсөн гэсэн. Хятадууд Гирийг оруулахгүй байхаа даа.

Америкт Элит түвшнийхэн нь буддизм, бясалгалыг илүү ихээр судалж, сонирхох болсон. Материаллаг талаасаа бүх юм нь ханачихаар сэтгэлийн амгалан, сэтгэлийн таашаал гэдэг талаасаа хэцүү болчихдог юм байна л даа. Ямар ч хүн сэтгэлийн амгаланг эрэлхийлнэ. Эрэлхийлж яваад буддизм дээр ирээд зогсдог, сонирхдог, судалдаг, шиг санагддаг.

Ум ма ни бад ми хум гэдэг бол Жанрайсигийн тарни. Маани мэдэхгүй хүн гэж үгүй. Хүмүүсийн хувьд маани уншиж байхдаа огт өөр зүйл боддог.

Тэгэхээр ихэнх хүн маани тоолдог гэсэн үг. Үүнийг бясалгал болгоод маанийг бүтээнэ гэж бий. Бүтээнэ гэдэг уг нь их энгийн. Эх болсон зургаан зүйлийн амьтдад тус бүрт нь зориулж маани уншдаг. Дороосоо эхлээд есөн шаттай.

Есдүгээр шатанд хүрвэл бурхан болно. Ийм үе шаттай бясалгал л даа. Зургадугаар төвшинд хүрэхэд биеийн бүх өвчин үгүй болдог. Жил орчим маанийн бясалгал хийхэд сэтгэл их зөө.лөрнө. Жанрайсигийн тарни их сайхан.

Ум ма ни бад ми хум гэж хэлэхэд хүртэл уруул инээмсэглэж байгаа мэт хэлбэр үүсгэдэг.

Гэтэл энэ тарнийг хүн бурхан болохоор уншдаг гэсэн сэтгэл зүй давамгайлаад байна л даа. Дуу эгшиг авианд нь хүч чадлыг нь шингээж өгсөн тарни шүү дээ…

Related Articles

Back to top button
error: Content is protected !!