Uncategorized

Х.Баттулгыг орон тооны бус зөвлөхөөр томилохыг МАН-ын гишүүд эсэргүүцэж байна

МАН-ЫН БҮЛЭГ ХОЁР ХОНОГИЙН ДАРАА ХУРАЛДАХ БАЙСАН Ч ТОДОРХОЙГҮЙ БАЙДАЛД ОРЖЭЭ – Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөхөөр томилогдож буй мэдээллийг өчигдөр хүргэсэн. Х.Баттулга нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн саяхнаас ахалж буй олимпизмыг дэлгэрүүлэх чиглэл бүхий үндэсний хорооны гишүүн, орон тооны бус зөвлөхөөр ажиллахаар болсон гэж буй.Гэхдээ түүнийг орон тооны бус зөвлөхөөр томилох шийдвэр эцсийн байдлаар гараагүй бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар У.Хүрэлсүх шийдэж чадалгүй гацааж байгаа гэх. Гэхдээ удлаа гэхэд өнөөдөр орон тооны бус зөвлөхөөр томилох тушаалыг гаргаж магадгүй аж. Учир нь тушаалд ЗГХЭГ-ын дэд дарга гарын үсэг зурдаг бөгөөд ЗГХЭГ-ын дэд дарга ээлжийн амралттай байгаа тул маргааш албажих аж. Ямартай ч уг шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ганцаараа толгой мэдэж гаргаагүй нь тодорхой. Тэгэхээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, генсек Д.Амарбаясгалан нарын дунд хийгдсэн яриа гэдэг нь үнэнд илүү ойртох болов уу.Энэ бол орон тооны бус зөвлөхийн цаадах улс төрийн тохироо цаашдын үйл явц юм. Улс төрийн хүрээнд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг УИХ-ын 28 дугаар тойрог буюу СХД-т нэр дэвшүүлэхгүйн тулд уг албанд томиллоо гэж буй. Хачиртаа тэд төмөр зам дээр ч тохирсон байж болзошгүй юм. Ямартай ч хоёр хоногийн дараа буюу есдүгээр сарын 2-ны өдөр УИХ дахь бүлгийн хурлаа хуралдуулахаар төлөвлөж байсан МАН-ынхан дээрх томилгооноос болж тодорхойгүй асуудалд оржээ.Тодруулбал, зарим гишүүд эсэргүүцэж нам дотроо нэлээн хэрүүл болж буй аж.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!