Uncategorized

Сараа эгч 6 жил ажилуулаад … ‘’хөөгөөд‘’ явуулсым даа

Рок попынхон цалин малингаа их бага гээд ширүүхэн л байх шиг байна. Би 17 той байхаасаа Сараа эгчийн хөгжим тохируулагч ( тоннмейстер ) гэдэг ажлыг 6 жил хийсэн байдгийн. Намайг ажилд авахдаа Би чамд тоглолт , СD , халтуур гээд бүх орлогыхоо тэдэн хувийг өгнө гэж гэрээ энэ тэр хийлгүй амладгийн. Тэгээд үнэхээр амласан бүх цалингаа тохирсоноороо өгсөн. Ажиллаж байх үедээ би машиныг нь онхолдуулж энэ тэр баахан фактласан. Машины мөнгөө ч төлүүлэлгүй ажлаа хийлгэсээр цалингаа өгсөөр байсан. 5 жил хамт ажиллаад би 2 өрөө байр авах хэмжээний цалин авсан байсан. Зарим тохиолдолд Сараа эгч Хүүхдийн хорих ч юмуу буяны тоглолтод үнэгүй дуулж өгдөг байсан . Тийм тохиолдолд , үнэгүй дуулж байгаа болхоор чи цалингүй ажиллах боломжтой юу гэж надаас асуудаг байсан. 6 жил ажиллуулаад нэг өдөр визтэй пасспорт, онгоцны билет өгөөд сургуульд явж сур гээд ‘’хөөгөөд‘’ явуулсым даа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!