Uncategorized

Ц.Хулан Авлигад живсэн Монголын улстөрчдөд миний амь хэрэгтэй бол өгөхөд бэлэн байна гээд Өвөрмонголчуудын талаар ингэж хэлэв

Яруу найрагч Цоодолын Хуланг эх орноосоо урвасан хэрэгт яллагдагчаар татаж, гурван сар орчим 461-р ангид цагдан хориод байгаа билээ. Тэгвэл яруу найрагч Ц.Хулан цагдан хорих ангиас ард түмэндээ хандсан мэдэгдлийг “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт хэвлүүлсэн байна. Түүний мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
…Эх орон газар шороо, ард түмэндээ халуун хайртай эгэл яруу найрагч эмэгтэй намайг эх орноосоо урвасан гэх аймшигт гэмт хэрэгтэн мэтээр яриад байгаагийн цаад бодит үнэнийг хэлэх цаг болов.
Хуулийн байгууллаг “хэрэг”-ийг шуурхай шалгаж олон түмэнд үнэнийг хэлэх байх гэж найдсан минь талаар болж хэвлэл мэдээлэл сошиалаар гүтгэн гүжирдсэн, бодит байдлыг гуйвуулж намайг гадаадын тагнуулын байгууллагад элссэн, улсын нууцыг дамжуулсан гэх гүтгэлгийг зориуд тарааж, миний гадаад ертөнцтэй харьцах, үнэнийг олон нийтэд хүргэх бүх боломжийг хааж, Монгол-Хятадын харилцааны тодорхой асуудлаар байр суурийн ялгааны золиос болж байгаа мэтээр ярьж, хэвлэл мэдээлэл телевизээр гэмт хэрэгтэн гэж зарлагдсаар гурван сар шахам шоронд сууж байна.
Би гэр бүл, ээж аав, үр хүүхэд тэр ч байтугай өмгөөлөгчтэйгээ шилний цаанаас ТЕГ-ын хяналтын дор утсаар хэдэн үг сольж байна. Би эх орондоо хайртай, ард түмэндээ хайртай гэдгээ уран бүтээл, аж үйлсээрээ байнга илэрхийлж ирсэн.”Цэцгийн толгой тасаддаггүй үртэй байхыг хүснэЦэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ” гэсэн чин хүсэл минь биелсэнгүй, олигархийн мөнгөөр угжуулсан төрийн машинд толгойгоо тасдуулах цаг минь ирж байх байх шиг байна. Монголчууддаа гурван зүйл хэлэхийг хүснэ.Би гадаадын тагнуулын байгууллагад элсээгүй, тэдэнд ажиллаагүй.
Монгол Улсын нууцын ямар нэг баримттай хэзээ ч танилцаж байгаагүй, хэнд ч ямар нэг баримт дамжуулаагүй.3. Баяны хүүхэд Х богд болохыг эсэргүүцэж өөрийн байр сууриа 2016 оноос олон нийт ил тод хэлж байсныг минь монголчууд мэднэ.Эх орныхоо эрх ашгийн төлөө хэлсэн үг, хийсэн тэмцэл, уран бүтээлийг минь гуйвуулж хэлмэгдүүлж байна.Өвөрмонголд миний ном, бүтээл хэвлэгдэж бүр оюутан цагийн найз нөхөдтэй уулзаж уран бүтээл, ажил хэргээ ярилцаж байсныг минь гэмт хэрэг болгох гэж мушгин гуйвуулж байна. Миний бие хүнд өвчтэй, удаа дараа мөрдөн байцаалтын явцад ухаан алдаж, эмнэлэгт хэвтэхэд хүрч байгаа ч би эрхээ хамгаалж өлсгөлөн зарлан тэмцэх болно гэдгээ мэдэгдье. Авлигад живсэн Монголын улстөрчдөд эх орноо гэсэн сэтгэлтэй бүсгүйн амь хэрэгтэй бол би амиа өгөхөд ч бэлэн байна… гэжээ.Ц.Хулан Улс төр, шашин хоёр нь нэгдчихсэн ????Тэнэг байхыг нь Лам хариуцаад Ядуу байхыг нь улс төр хариуцсан У.Равдан: Ээжийг минь зохион байгуулалттайгаар гүтгэж байна‼️
Намайг Уянгын Равдан гэдэг. Яруу найрагч Цоодолын Хулангийн том хүү. Сайхан амьдралд тэмүүлж гадаадад амьдарч буй олон мянган залуусын л нэг.
Эхнэр 4 хүүхдийн хамт Австрали улсад амьдардаг. Бусдын л адил энд Барилгын арматур зангиддаг төмрийн ажил хийдэг.
Миний гэр бүл болон ээжид минь сүүлийн хэд хоногт тохиолдож буй аймшигт явдлын талаар өөрийн үгээ хэлэх гэсэн юмаа.
4 хоногийн өмнө ээжийг маань насанд хүрээгүй охин дүүгийн минь хамт өглөө эрт гэрт нь болон зусланд нь 20 гаруй ТЕГ-н ажилтнууд 5-6 машинтай ирж нэгжлэг хийн, дүүгийн минь гар утсыг хүртэл хураан авч, ээжийг маань шөнө дөл болтол байцааж дараа нь хорих 461-т 48 цагийн хугацаатай саатуулсан тухай итгэмээргүй мэдээ сонссон. Хууль хяналтын байгууллага асууж тодруулах зүйлсээ асуугаад явуулах юм болов уу? гээд итгэж хүлээж байтал өмгөөлөгчгүйгээр хуралдан дахин 1 сараар сунган итгэл хөсөрдлөө.Та нар юунаас айж, ингэж яаран сандран хөдлөнө вэ?!Бидэнд энэ бүхний цаана хэн байна вэ? ямар эрх ашиг нөлөөлөв? гэсэн сэжиг таамгууд олон байна.Үүний нэг нь Зариг.мн сайт яагаад ар гэр болон бусад хэн ч мэдээгүй, юу болохыг айж түгшээд ажиж байхад Нууцын гэх зэрэглэлтэй хэргийн үйл явцыг хэнээс ямар зорилгоор хэрхэн олж авч, олонд буруу сэтгэгдэл төрүүлэхүйц мэдээг удаа дараа тавив? Ямар хэрэг зохиогоод хорьчихвоо? Үүнийг та бүхэн тунгаан бодоорой!
Ээж минь эртнээс олон түмэндээ өөрийн үзэл бодлоо хэнээс ч айж ичилгүйгээр өөрийн шүлэг, нийтлэл, ном бүтээлүүдээрээ илэрхийлсээр ирсэн. бо
Ямарч шүүмжлэл доромжлолыг үл тоон үзэл бодлоо илэрхийлэн өдийг хүрсэн! Алдаа оноо нь илхэн, шулуун шудрага ээжийг минь ийм айхтар хэрэгт хийхээр шийдсэн бол та бүхэн эргээд нэг сайн бодоорой!Найз нөхөд, үзэл бодол нэгтэй хүмүүс нь битгий айгаарай! Зоригтой үгээ хэлээрэй!
Ер нь хэнийг ч бай шүүхийн шийдвэр нь албан ёсоор эцэслэж гараагүй байхад бүү ялла!!Хуулиа мөрддөггүй юм бол хүн чанараа ёс зүйгээ бүү гээгээрэй гэж илт харлуулан бахирч зохион байгуулж буй хүмүүст нь хэлмээр байна. Та нарт ч ийм зүйл тохиолдохгүй гэх баталгаа байхгүй. бо
Хүнийг унасан дээр нь дэвсэх шиг амархан бөгөөд адгийн зан байхгүй!Дэмжээд босгохгүй юм аа гэхэд бүү дэвс, бүү баярла! Жинхэнэ эх орноосоо урвагч нар хаана бна вэ? Манай гэр бүлд тохиолдож буй энэ үл итгэмээр явдал хэрхэн өрнөхийг бид нарийн ажиглах болно. Миний ээж эх орноосоо урвах хүн биш үүнийг би эргэлзээгүй мэдэж байна. Үүнийг бид ээжид дайсагнасан хүмүүсийн явуулга гэж хардаж байна. Та бүхнээс хүсэхэд дахиад нэг тунгаан бодоорой!МУСГЗ, сэтгүүлч, яруу найрагч Цоодолын Хулан:ЦЭЦГИЙН ТОЛГОЙ ТАСДДАГГҮЙ ҮРТЭЙ БАЙХЫГ ХҮСНЭ БИЦЭЦДИЙН ТОЛГОЙ АВДАГГҮЙ
ТӨРТЭЙ БАЙХЫГ ХҮСНЭ #Гэжээ бо бо бо бо бо бо бо бо бо бо бо бо бо бо бо бо

Related Articles

Back to top button
error: Content is protected !!