Uncategorized

ХСҮТ-ийн мэс засалч Б.Түвшин Хөвсгөл аймагт ажиллахаар гэр бүлээрээ орон нутгийг зорьжээ

Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын эмч Баясгалангийн Түвшин эзэмшсэн нарийн мэргэжлээрээ Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллахаар гэр бүлийн хамт орон нутгийг зорих шийдвэр гаргажээ. Улаанбаатар хотод төрж, өсөж, мэргэжлээ эзэмшин ажиллаж амьдарсаар туршлагажсан залуу мэс засалч ХСҮТ-д ходоодны хорт хавдрын чиглэлээр илүү мэргэшин ажиллаж байжээ.Удам дамжсан эмч тэрбээр орон нутагт ажиллах болсон талаараа “Хэсэг хугацаанд хамаг бүхнээ дайчлан ажиллаж, олон сайхан багш нараас сурсан мэдсэнээ бусад нөхөдтэйгээ болон хүн ардтай хуваалцах болно. Та бүхэн минь тусалж дэмжээрэй” гэсэн байна. Орон нутагт нарийн мэргэжлийн эмч дутагдалтай, шинэ залуу эмч нар аль болох хотод ажиллахыг эрмэлзэх болсон энэ үед хөдөө ажиллахаар шийдвэр гаргасанд залуу эмчид хамт олон, багш нар, мэргэжил нэгтнүүд нь баяр хүргэн, амжилт хүсэж байна. Мөн үе тэнгийн залуусаа манлайлан дагуулж, орон нутагт залуус ажиллах уриа дуудлага боллоо хэмээн талархаж байна.Түүний энэ шийдвэрийг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн ерөнхий зөвлөх эмч Ш.Энхтөр “Б.Түвшин бол хавдрын сайн мэс засалчаас гадна англи хэлний өндөр мэдлэгтэй, удирдлага зохион байгуулалтын талаар өөрийн гэсэн үзэл баримтлалтай, энэ цаг үеийн шилдэг боловсон хүчний төлөөлөл. Хөвсгөл нутгийнхан бүх талаар дэмжин, ажиллах нөхцлөөр хангаж, хамтдаа олон олон тулгамдсан асуудлын шийдлийг олсон сайхан цаг хугацаа байх болтугай!” хэмээн амжилт хүсжээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!