Uncategorized

Монголоор дүүрэн тагнуул ил хөлхөлдөнө. Гадны эрх ашигт үйлчилсэн улс төрчид

Монголд дуугарсан болгоныг хавтгайруулан баривчилдаг болж.
Яруу найрагч Ц.Хуланг баривчилж 461т хорьжээ. Гадны тагнуулын байгууллагатай ажилласан гэсэн үндэслэлээр баривчилсан болтой юм.
“Тагнуул” гэх ерөнхий нэрээр сэжиглэгдэн баривчлагдах хүмүүст хохирогч байдаггүй. Монгол улсыг яаж хохироосон нь тодорхой бусаас гадна Хэрэг нь улсын нууцад орчихдог. Цэрэн миний биеийг нэг сар баривчлагдахад тодорхой шалтгаан хэлээгүй ч гадныхантай холбоотой, мөнгө төгрөг авалцсан аягүй бол Мөнхбаярын араас явуулахаар чангалах гэж байсныг ойрын хүмүүс нь сонсоод цааш нь дамжуулсан байдаг юм!
Монголоор дүүрэн тагнуул ил хөлхөлдөнө. Гадны эрх ашигт үйлчилсэн улс төрчид харин улс орноос урвасан хэргээр огт баригдахгүй байгаа нь гайхмаар. Хятадуудтай Монголчуудаа алnж хохироодог Мөнхзул, Дэлгэрсайхан нар баривчлагдана гэж гонжийн жоо.
2023.01.19 Цоодолын Хуланг эрүүгийн хуулийн 19.4.1-р зүйл ангиар тагнуулын газраас өнгөрсөн шөнө 01 цагийн үед саатуулжээ. Түүнийг хорих 461-р ангид саатуулсан бөгөөд хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна. Эрүүгийн хуулийн 19.4-р зүйл: гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах. 1. Монгол улсын иргэд гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан: гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Ц.Хулан нь Монгол улсын ерөнхийлөгч асан Х.Баттулгын соёл, шашны бодлогын орон тооны зөвлөхөөр ажиллаж байсан юм

Related Articles

Back to top button
error: Content is protected !!