Uncategorized

ЯГ ОДОО: Лайвчин Д.Мөнх-Эрдэнийг суллах гэж байна!!! шуудыг үз!!! Шоронд яасан ч юм билээ хулгайч бузарууд юу ч хийж мэдэхээр байна шүү!!!

Фэйсбүүкт шууд бичлэг (live) хийж, элдэв зүйл ярьж хүмүүсийн анхаарлыг татдаг Д.Мөнх-Эрдэнийг хууль сахиулах байгууллагаас 2022 оны 12 сарын 18-нд цагдан хорьсон билээ. Түүнийг эрүүгийн хэрэгт шалгуулж байхдаа дахин гэмт үйлдэл өдүүлсэн гэх үндэслэлээр хууль хяналтын байгууллагаас нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал шүүхэд хүргүүлснийг үндэслэлтэй хэмээн шийдвэрлэсэн юм. Д.Мөнх-Эрдэнэ шууд бичлэгээрээ төрийн байгууллага, албан тушаалтныг үг хэлээр доромжилж, биед нь халдсан хэд хэдэн үйлдэл гаргасныг үзэгчид нь санаж буй. Төрийн байгууллага, албан тушаалтнуудын гаргасан гомдлын дагуу цагдаагийнхан тайлбар, мэдүүлэг авахаар удаа дараа дуудсан ч ирээгүй аж. Тиймээс хууль сахиулагчид Д.Мөнх-Эрдэнийн байгаа газар очиход согтуу байсан учраас эрүүлжүүлэх байранд хүргэсэн. Улмаар үргэлжлүүлээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар болсон юм.Хэдийгээр түүнийг цагдан хорих хугацаа энэ сарын 20-нд дуусах ёстой байсан боловч Д.Мөнх-Эрдэнийг өнөөдөр суллажээ.Ташрамд сонирхуулахад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот дахь Ерөнхий консул байхдаа эрх мэдлээ ашиглан дипломат дугаартай машиныг урд хөршийн иргэнд худалдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа удахгүй дуусах гэж байгаа аж.

Р.Эмүжин: Мөнх-Эрдэнэ хэн ч биш байж болноо, ҮНЭНЭЭР ЦАНГАСАН НИЙГМЭЭ ЯАХ УУ? НЭГ Л ӨДӨР ТЭСЭРНЭ ШҮҮ! Мөнх-Эрдэнэ хэн ч биш байж болно оо, үнэнээр цангасан нийгмээ яах уу…За энэ нөхөр лайв хийдэг болсоор сар гаруй хугацаа өнгөрчээ. Сошиалын бид чинь нэг л өдөр ийм нэгэн одтой болчихсон. Тэр маань дуулахгүй бүжиглэхгүй, тэгсэн хэрнээ дагагчдыг бол солиоруулж өгсөн дөө. Үзэгчдийнх нь тоо 400-600 мянгад дөхсөн. Эхлээд түүнийг хүмүүс зүгээр л анзаарсан. Дараа нь дагаж эхэлсэн. Тэгээд дэмжих болсон. Харин нөгөө талаас нь Мөнх-Эрдэнийн ард Элбэгээ байгаа гэсэн хардалт тараасан, гэвч хүмүүс үзэн яддаг Элбэгээгээ ч үл тоон, үзсээр л байсан. Удаад нь Хөх хотод консул байхдаа машины наймаа хийсэн гэж бөөн бөөнөөрөө мэдээлсэн, гэвч иргэд Мөнх-Эрдэнийн лайвд гүн донтсон хэвээрээ үргэлжилсэн. Дахиад сүүлд нь консул байхдаа төрийн 115 сая төгрөгийг хууль бусаар үрэн таран хийсэн гэж цацсан, гэвч нөгөөх гайтай лайвын галзуу олон үзэгч Мөнх-Эрдэнийг орхисонгүй. Эцэст нь биеэ үнэлэгчтэй хамт байгаа яриаг нь олон нийтэд дэлгэлээ, энэ хүний лайвыг үздэггүй хүн хүртэл үзмээр санагдтал савлууллаа. Мань эр шатнаас түлхүүлсэн, шат дараалан шалгуулсан, гэхдээ лайвдсаар л…ёстой тавилан юм даа.Үзэгчдийнх нь тоо тогтмол өссөөр, цаашдаа бүр өсөх нь тодорхой болчихлоо. Эндээс юу харагдаж байна вэ? Мөнх-Эрдэнэ гэж энэ мөндөл шиг нөхөрт монголчууд тэгтлээ хайртай болоо юу? Үгүй дээ, тэр үнэн яриад байгаад л учир байгаа юм. Үнэнд л ингэтлээ дурлаж, үнэнийг эрж, үнэн хэмээгчид соронз мэт татагдаж байгаа юм. Үнэн тийм л ховор, тийм л чухал, тийм л үнэ цэнэтэй байна гэсэн үг. Үнэнээр ангаж цангасан нийгэм, улс орон гэдэг чинь энэ. АН-ынхныг ангайтал хоорондоо алалцаж байх зуур энэ нөхөр бараг ганцаараа сөрөг хүчний үүрэг гүйцэтгэн, үглэж дуулсан байх шүү. Гэтэл яав, энэ мөндөл шиг нөхрийг нөгөө том тарваганууд нь барьж хорьчихоод балбаж занчина гэнэ ээ. Хэрэг үүсгээд, хэзээ мөдгүй ачих нь. Гэхдээ анзаараарай. Мөнх-Эрдэнийн консул байхдаа хийсэн наймаа, үрсэн гэх мөнгө, холбогдсон гэх биеэ үнэлэгчийн тухай дуу дуугаа авалцан гал асааж, гараа хөнжилд нь дүрсэн хэвлэл, сайт, сэтгүүлчдийг ажиглаарай. Тэд Улсын циркийн хувьчлалын тухай дуугарч байгаагүйг санаарай. Нөгөө талд нь Мөнх-Эрдэнийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өглөө 10:00 цагт АТГ-т өөрийн биеэр өргөдөл өгч шалгуулна гэсэн Х.Баттулга, Д Сумъяабазар, түүний дүү Д.Дагвадорж, Ц.Нямдорж, түүний хүү Н.Анхбаяр, Л.Оюун-Эрдэнийн ах хэро Баатар, Х.Нямбаатар…бүгдийнх нь тухай Мөнх-Эрдэнэ лайвдаж байсан…түүний зарласан 12 дугаар сарын 20 хүртэл наймхан хоног үлдлээ. Харин түүнээс өмнө Мөнх-Эрдэнийг хэн ч биш болгох ажиллагаа айхтар хүчтэй өрнөж байна.Өнөө хэлхээтэй хэдэн хэвлэл сайтынхан чинь хэнийх нь талд хийрхээд үйлчилж явааг, хэрхэн хэлбэлзэж байгааг ч бас хараарай. Өнөөдрийн Монгол Улс эрх баригчид болон эгэл ард гэж хоёр хуваагдчихаад, дунд нь Мөнх-Эрдэнийн лайв байтугай ангал үүсчихээд байгаа нь энэ шүү дээ. Энэ бүхэн ямартай ч нэг тийшээ шийдэгдэнэ, магадгүй Мөнх-Эрдэнэ зохиол ёсоор хоригдох биз, тэгээд Ундармаа, Хаянхярваа хоёроос хэд дахин хүнд ял авах байх…гэвч юу гээч? Мөнх-Эрдэнэ хэн ч биш болж болно оо, үнэн харин үнэ цэнэтэй хэвээр үлдэнэ. Үнэнээр, шударга ёсоор цангасан нийгэм нэг л өдөр тэсэрнэ шүү. Тэртэй тэргүй улс төрийн үхдэл болсон Элбэгээгээр жигшүүлээд ч, Ми.Энхболдоор айлгаад ч, үндэсний үзлээр сэдрээгээд ч нэмэргүй болох цаг ирнэ. Тэр хүртэл хэдэн хүнийг хэрхэн хорихыг хэн ч таашгүй…энэ чинь л нөгөө миний ад болоод л үглээд байгаа ангалд унаж буй ардчилал, араатан шинжийн да.рангуйлал гэж байгаа юм даа. Ерөнхий сайд асан А.Амарын “Хэн нь монгол, хэн нь гадных болохыг ялгахаа байв, аль нь үнэн, аль нь худал болохыг мэдэхээ болив…” гэж харуусан хэлсэн тэр цаг үе чинь царайгаа ингэж л харуулдаг ажээ…

Related Articles

Back to top button
error: Content is protected !!