Uncategorized

Хамаг насаараа идэж идэж, хордож хордчихоод гэнэт ухаан ороо юу?!

Хятадаас энэ байтугай хогийн жимс ногоогоо хортой хоргүйг нь анзаарах ч сөхөөгүй хамаг насаараа идэж идэж, хордож хордчихоод гэнэт ухаан ороо юу?! Хор хэмжигч аппараттай болсон нь сайн хэрэг. Гэвч тэр супер аппратныхаа сурталчилгааг заавал “Ховдын тарвас” гэдэг дээр тодотгож хийгээд байдаг нь ямар учир шалтгаантай юм бэ?! Бизнесийн зориулалттай тариалдаг бүх төрлийн жимс ногоо угаасаа л химийн гаралтай бордоо ашиглаж байж их хэмжээгээр хурдан болцтой ургуулдаг нь тодорхой шүү дээ! Одоо цагт өөрсдөө байгалийн жамаар нь хавар нь тариад зун нь арчилж тордож услаад намар нь хурааж авдаг тэр эко тогтолцоо бүүр алдагдсан нь ойлгомжтой байгаа гэдгийг бүгд л мэдэж байгаа!Миний өвөө “улсын аварга ногоочин” байсан… Хятадаас ногоо орж ирдэг болсноос хойш ногоо тарих хүн ховордсон…Дараа нь хятадаас жимс ногоог хурдан хугацаанд ургуулдаг янз бүрийн химийн бодистой бордоонууд машин машинаараа орж ирдэг болсон…!Одоо харин наад хор хэмжигч аппаратаа олон түмний эрүүл мэндийн төлөө ашиглах гэж байгаа бол өргөн хүрээнд Хятад, Монгол “Ховд”гэлтгүй бүгдэд нь ашиглаарай!Хятад жимс ногоо тэгээд аюулгүй болж таарав уу?! Заавал тэгээд хор хэмжигч аппаратынхаа туршилт болон сурталчилгааг Ховдын тарвасан дээр хийх ёстой юм?! бусад нь хоргүй гэсэн үг үү?Эцэст нь хэлэхэд Ховдсоод байх ч юм байхгүй!

Related Articles

Back to top button
error: Content is protected !!