Uncategorized

С.Батдөл эрхээ хамгаалуулахын тулд 500 саяар цагдаад 25 жил ажилласан Д.Амаржаргал, прокурорт 20 гаруй жил ажилласан С.Мөнхтулга гэх өмгөөлөгчдийг хөлсөл авсан уу

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг цагдан хорих, эсэхийг шийдвэрлэх хурал яг одоо Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд орох гэж байна. Түүнийг хориулахгүй байх арга хэмжээг өмгөөлөгч нар нь авч байгаа бололтой. Эхнэр нь өнөө өглөө хувийн эмнэлэгт хэвтсэн гэх мэдээлэл байна. Тиймээс хүүхэд харах хүнгүй гэх шалтгаан өмгөөлөгч нар нь шүүхэд гаргаж өгч тайлбарлах бололтой юм. С.Батдөл эрхээ хамгаалуулахын тулд 500 саяар цагдаад 25 жил ажилласан Д.Амаржаргал, прокурорт 20 гаруй жил ажилласан С.Мөнхтулга гэх өмгөөлөгчдийг хөлсөлсөн сурагтай. Тэдний зааварчилга оров уу, яав эхнэр нь хувийн эмнэлэгт гялс хэвтэн эмчлүүлэх болж дээ.
Зураг, эвлүүлгийг Enkh Bayar нэртэй фб хэрэглэгчээс эш татав. https://www.facebook.com/photo/?fbid=5850535228393322&set=a.383311101782456
С.Батдөл: Монгол Улсад шүүхийн шийдвэр гараагүй байхад цахимаар ялладаг болсон цаг үе ирсэн байна. Надад үүсээд байгаа уг хэргийг цагдан хорих шаардлагагүй хөнгөн хэрэг гэж ойлгосон. Миний бие эхнэр дөрвөн хүүхдийн хамт Улаанбаатарт амьдардаг. Төмөр замын салбарт 16 жил ажилласан. Намайг оргон зайлах нь гэсэн мэдээлэл ч гарсан. Би хаашаа ч явахгүй. Шүүхээр энэ хэргийг шийдүүлэх хүсэлтэй байгаа. Миний дөрвөн хүүхэд дөрвүүлээ ханиадтай хатгаатай, эхнэр минь эмнэлэгт хэвтсэн байгаа. Миний том охин 13 настай. Сүүлийн дөрөв хоног нүдээ бүлцийтэл уйллаа. Ангийнх нь хүүхдүүд группүүдээс хассан байна лээ. Охиныхоо сэтгэл зүйн байдалд их санаа зовж байна. Би залуу хүн асуудлыг шүүхээр шийдүүлэх хүсэлтэй байгаа С.Батдөлийг цагдан хорих эсэхийг маргааш 10.00 цагаас хэлэлцэхээр болжээ
https://ubn.mn/p/36339 Гэрээсээ 10 гаруй тэрбум төгрөгөө хураалгаад буй С.Батдөлийг сулласан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж буй. Тодруулбал, УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг 48 цаг хойшлуулшгүйгээр барьсан ч өчигдөр сулласан. Учир нь ЭЦГ-аас түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд гаргасан ч Баянгол дүүргийн шүүгч Г.Золбоо өмгөөлөгч байхгүй гэсэн үндэслэлээр сулласан юм. Түүний эл шийдвэр бусдад хэргээ нуун далдлах хангалттай боломж олголоо гэх хардлагыг олон нийтэд төрүүлж байгаа юм. 0 тэрбумтай баригдсан УБТЗ-н Батдөл гэгчийг шүүхээс суллачихлаа. Сул гараад үгсэн хуйвалдана, тохирно, үгээ нийлүүлнэ. Шүүх гэж дампуурсан газрыг яах уу. Энэ хүнийг Сангийн сайд томилуулсан гэсэн. Халтарын эхнэр холбогддоно. Ингэж “дэлбэлвэл” грантын гарз ‼️‼️‼️
Батдөл нь ажил нтрээ өгөхөөр тохирсон гэн Их наядын хулгайг тэрбумын хулгайг дэлбэлж дарах Оюун-Эрдэнийн ухааны бишрий!!! С.БАТДӨЛ жараахай цаашаа гэхдээ л ШУУРХАЙ: “УБТЗ“-ЫН АЛБАНЫ ОРЛОГЧ ДАРГА С.БАТДӨЛТЭЙ ХАМААРАЛТАЙ 6 ГАЗАРТ НЭГЖЛЭГ ХИЙЖ, 10 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГ ХУРААН АВЧЭЭ ‼️‼️‼️‼️‼️‼️
УБТЗ-ын эрх бүхий албан тушаалтны гэр болон хамаарал бүхий этгээдийн гэрт хуулийнхан нэгжлэг хийж, нэгжлэгийн үеэр 7.3 тэрбум төгрөг бэлнээр олдсон талаар бид мэдээлсэн. Тиймээс уг бэлэн мөнгийг хураан авч, уг эрх бүхий албан тушаалтныг ЭЦГ-аас саатуулж, цагдан хориод байгаа юм.
Тэгвэл тус албан тушаалтан нь УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл гэгч аж. Түүнийг 2023.01.05-06-нд шилжих шөнө өөрийн тансаг зэрэглэлийн хаусандаа байхад нь эрүүгийн цагдаагийн албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж баривчилсан байна.
Энэ талаар баттай эх сурвалжаас тодруулахад “С.Батдөл нь 2021 онд томилогдсон. Богинохон хугацаанд хөрөнгөжсөн албан тушаалтныг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн. Албан тушаалд томилогдсон цагаасаа эхлэн өөрийн хамаарал бүхийн тээврийн компаниудад давуу байдал олгож их хэмжээний шан харамж авч нүүрс тээврийн үйл ажиллагааны очер дугаарыг зохицуулан өгч авлига авдаг байсан” гэлээ.
Мөн өөрийн нэр дээр болон эхнэрийн нэр дээр нэлээдгүй үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний газрууд мөн их хэмжээний бэлэн мөнгө, валютыг хуримтлуулжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр байрлах 5-6 газарт нэгжлэг хийж, 10 гаруй тэрбум төгрөг хураан авсан байна. Мөн дээрх этгээдүүдийн гэрээс их хэмжээний тансаг зэрэглэлийн орон сууц үл хөдлөхүүд худалдах, худалдан авах гэрээнүүд гарч ирсэн зэрэг ноцтой баримтууд гарч шалгалтыг үргэлжлүүлэн явуулж байна.
Г.Лхагвадорж #UBN ШУУРХАЙ: УБТЗ-ын эрх бүхий албан тушаалтын гэр болон хамаарал бүхий этгээдийнх нь объектод нэгжлэг хийж 7.3 тэрбум бэлнээр хураан авч, саатуулжээ
ШУУРХАЙ: УБТЗ-ын эрх бүхий албан тушаалтын гэр болон хамаарал бүхий этгээдийнх нь объектод нэгжлэг хийж 7.3 тэрбум бэлнээр хураан авч, саатуулжээ ‼️ ‼️ ‼️ ‼️ ‼️ ‼️Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанд шинэ сайдуудаа томилуулахаар оруулж ирэх үедээ авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой дараагийн арга хэмжээгээ авна гэдгээ мэдэгдсэн. Тодруулбал тэрбэрээр, Тээвэр ложистик, боомт, төмөр замтай холбоотой дарга нар болгоомжтой байгаарай, дараагийн “дэлбэрэлт” энэ салбарт болж магадгүй БОАЖЯ-ны газар зардаг нөхдүүд болгоомжтой байгаарай. Монгол банкны газрын дарга нар ББСБ-уудаа больцгоо” гэсэн юм.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа буюу өчигдөр орой УБТЗ-ийн эрх бүхий албан тушаалтны гэр болон хамаарал бүхий этгээдийн гэрт хуулийнхан нэгжлэг хийсэн байна. Нэгжлэгийн үеэр 7.3 тэрбум төгрөг бэлнээр олдсон тул хурааж авч, уг эрх бүхий албан тушаалтныг цагдан хориод байгаа юм аж.
Энэ талаарх мэдээллийг бид тун удахгүй дэлгэрэнгүй мэдээлэх болно.Г.Лхагвадорж С.Батдөлд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаарх албан мэдээ…
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос УБТЗ-ын Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга ажилтай С.Батдөлийг яллагдагчаар 1 /нэг/ сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цаг 10 минутын үед ирүүлсэн.
Улмаар шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч Д.Амаржаргал “Төв аймагт шүүх хуралд ороод дуусаж байна, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн биеэр заавал оролцоно, шүүхийн хэлэлцүүлгийг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг шүүхэд ирүүлсэн мөн яллагдагч С.Батдөл “Өмгөөлөгчийн хамт шүүхийн хэлэлцүүлэгт оролцоно” гэх хүсэлтийг тус тус гаргасан байна.Шүүхээс Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана”, мөн хуулийн 16-р зүйлд “Монгол Улсын иргэн хэн ч байсан өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах…” эрхтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэж үүрэгжүүлэн заасныг “Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулах…” гэж тус тус заасныг баримтлан яллагдагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүдийг шүүх хүлээн авч “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” прокурорын саналыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн.Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэлийн прокурор М.Энхбаатар, яллагдагч С.Батдөл түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарыг оролцуулан хянан хэлэлцээд:Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан / Гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт байгаа бол яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана / гэснийг үндэслэн С.Батдөлийг 1 сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэлээ. С.Батдөлийг 2018 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулж олсон орлогоос их хэмжээний татварт ноогдох орлого буюу 700 орчим сая төгрөгийг Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд болон өөрийн гэртээ нууж татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд,Мөн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийн улмаас олсон орлого болох 7,300,000,000 төгрөгийг мэдсээр байж түүнийг ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2022 онд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зэргээр өөрчилж байнга тогтвортой мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэлд нь яллагдагчаар татсан байна.
С.Батдөлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Татвараас зайлсхийх/ мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь / Мөнгө угаах/ заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Яллагдагч С.Батдөлийг шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчилсан тухай баримт прокурорын санал болон хавтаст хэрэгт байхгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгч прокуророос энэ талаар тодруулахад сэжигтнээр баривчлагдаагүй гэсэн тайлбарыг гаргасан байна.
Шүүх нь хөндлөнгийн хараат бусаар шийдвэр гаргадаг төдийгүй нийгмийн сэтгэл зүй, олон нийтэд таалагдахаар шийдвэр гаргахгүй зөвхөн хуульд захирагдана гэснийг баримталж ажиллаж байгаа бөгөөд эх сурвалжаас мэдээ мэдээллээ авалгүй ам дамжсан яриагаар олон нийтийг талцуулж шүүхийн нэр хүндэд халдахгүй байхыг хүсье. БАЯНГОЛ, ХАН-УУЛ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН
ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Related Articles

Back to top button
error: Content is protected !!