Uncategorized

Сэтгүүлч Б.Отгон: Хятадын төрийн өмчит Bank of China-г Монголд оруулж ирэх “захиалгат хууль” батлах гэж байна

Юун үнсэлт,тэврэлт….
Цаана чинь Хятадын банкны “захиалгат хууль” батлах гэж байна❗️❗️❗️❗️
“Хөрөнгө оруулалтын банкны тухай” хууль нэрийн дор Хятадын төрийн өмчит банк Монголын орд газруудад ЭЗЭН суух аюулд анхаараач ❗️❗️❗️❗️❗️
УИХ-аар яг одоо хэлэлцэж буй “Хөрөнгө оруулалтын банкны тухай” хууль нь наанаа сайхан нэртэй боловч цаанаа Хятадын төрийн өмчит Bank of China-г Монголд оруулж ирэх хууль юм. Тус банкны Монголд салбараа нээх санаархал эрт эхэлсэн ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Монгол улсад АЮУЛТАЙ гэж үзээд өнөөдрийг болтол эрх өгөөгүй байсан. Учир нь Bank of China Монголд орж ирснээр жирийн иргэд болон жижиг дунд бизнес эрхлэгчдэд зээл олгохгүй. Иймээс банкны салбарт өрсөлдөөн бий болж, зээлийн хүү бууруулах гэсэн зүйл байхгүй. Гагцхүү уул уурхайн компаниудад хөрөнгө оруулалт нэрээр том зээл олгоно. Хариуд нь лиценз эзэмшигч компаниудынх нь хувьцааг Хятадын төрийн өмчит банк эзэмшинэ. Ингээд Монголын томоохон орд газруудад хятадын банк эзэн сууна. Товчхондоо өрийн урхинд оруулж байгаад орд газруудыг нь авна л гэсэн үг. Энэ хууль батлагдвал Хятад эзэнтэй уул уурхайн лицензүүд амилахаас гадна Монгол компаниуд ч зээл авсныхаа төлөө хувьцаагаа хятадад өгнө. Өнөөдөр манай уул уурхайн компаниудын банкнаас авсан гурван зээл тутмын нэг нь “чанаргүй зээл” ангилалд орж, дотоодын банкууд тэдэнд зээл олгохоос татгалзах болсон. Гэтэл манай уул уурхайн лиценз эзэмшигч УИХ-ын гишүүд Хятадын банк Монголд оруулж ирж тэднээс зээл авах гэнэ. Үүний нотолгоо бол УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор энэ хууль “ногоон гэрэл”-ээр дэмжигдсэн. Тус байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг нь Хөвсгөлд Тэсийн голын эхийг ухахаар улайрагч “Аспайрмайнинг” компанийг гадаадынхантай хамтарч эзэмшдэг. Лиценз эзэмшигч Монгол иргэн Хятадын банкнаа зээл авах нь ашигтай байж болох ч нийт ард түмний өмч болох баялаг нь эргээд Хятадуудын мэдэлд очиж буй нь хамгийн том аюул юм. Монгол улс хэдэн жилийн өмнө БНХАУ-аас 2,3 тэрбум ам доллартай тэнцэх хэмжээний юаны зээл Своп хэлцлээр авсан. Монгол төгрөгт хөрвүүлбэл бараг 10 их наяд. Дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө. Своп хэлцэл нь хоёр тал харилцан зээл авах эрхтэй байдгаараа онцлогтой. Хэлцэл дагуу хэрвээ Bank of China Монголын төв банкнаас 10 их наядыг аваад зах зээлд оруулбал манай валютын ханш, инфляци Хятадаас бүрэн хараат болно. Үүнийг УИХ-ын зарим гишүүд ч анхааруулан хэлсэн ч захиалгын хуулиа батлуулах гэж улайрч байна. Хэрвээ энэ хууль УИХ-аар батлагдвал Монголын орд газруудад Хятадын төрийн өмчит компани эзэн сууна гэдгийг ахиад хэлье. Ийм аюултай хууль УИХ нь батлах гэж байхад юун үнсэлт, тэврэлт, авгай нөхрийн зодоон, хэрүүл вэ? Монголчууд аа!!
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг та Тэсийн голын эхнээс савраа татаж, УИХ-ын гишүүний эрх мэдлээ хувийн зорилгодоо ашиглаж улс орноо харийн хараат болгох бузар үйлдлээ зогсооно уу?
Сэтгүүлч Б.Отгон 2023.01,06

Related Articles

Back to top button
error: Content is protected !!