Uncategorized

Хятадруу зүглээд хэрэггүй? Хятад хог Цагаан сараар нэгэндээ өгч Эрээний даавуунаас эрүүл мэндээ өгөхгүй байхыг дэмжиж байвал шэйр

Хятадруу зүглээд хэрэггүй? Хятад хог Цагаан сараар нэгэндээ өгч Эрээний даавуунаас эрүүл мэндээ өгөхгүй байхыг дэмжиж байвал шэйрЭрээнд байдаг найзаасаа асууж тодрууллаа. Одоогоор Эрээнд битгий ирээрэй гэж байна шүү. Хил хаалттай гурван жилийн хугацаанд Эрээнд ажиллаж байсан худалдаа, үйлчилгээний маш олон бизнес дампуурч хаагдсан юм байна.Шинэ, хуучин зээлийн худалдаачдын 10% ч буцаж сэргээгүй байгаа гэж байна. Дэлгүүр лангуунуудад бэлэн бараа гэх юм байхгүй гэнэ. Ихэнхи нь түрээсээ төлж чадахгүй болж бараагаа барьцаанд нь хураалгасан байдалтай байгаа гэнэ.
Бизнес нь дампуурснаас амиа хорлосон тохиолдол цөөнгүй ажээ. Бас цөөнгүй наймаачид Эрээнээс нүүж хуучин нутагтаа очсон юм байна. Буудал, үйлчилгээний газрууд ч ажиллаж байгаа нь тоотой цөөхөн гэнэ.Дээр нь Хятад даяар ковидын тархалт маш өндөр, өвдсөн хэвтсэн хүн маш олон байна гэнэ шүү.
Юутай ч цагаан сар өнгөрөөд цаг наашлахаар асууж сураглаж байгаад ирэхгүй юу, наана нь ирээд дэмий гэж байна.
Хэсэгтээ явалтгүй юм байна шүү, монголчууд аа.Алив, үүнийг шейрлээд өгөөрэй. Баахан хүн дэмий явж, дээр нь өвчин чирж зүдрэх вий!
Эх сурвалж: Ganbat GongorjavМанай урд хөрш хилээ тодорхойгүй хугацаагаар хаачихсан үед Хэзээ нээхийг мэдэх хүн алга. Эдийн засаг талаасаа энэхүү хаалтыг харахад мэдээж тэжээгдэж байсан нэгэн суваг боогдчихоор асуудал байтугай юм үүснэ л дээ.Тиймээс эдийн засаг, зах зээл талаасаа бидэнд хүндрэл үүсэх нь тодорхой болчихлоо. Энэ үүсээд байгаа нөхцөл байдлыг өнгөрсөн жилийн Монгол Улсын амьдралтай зүйрлэе л дээ. Коронавирус хяналтаас гарч, улс даяар хатуу хөл хорио тогтоож, байдлыг хяналтдаа авах гэж хичээсэн.Тэр үед улсаас өрх, иргэн бүрд онцгой нөхцөл байдлын улмаас буцалтгүй тусламж илгээсэн. Уг санхүүгийн тусламж жирийн үед дундаж өрхийн сарын хэрэгцээг хангахааргүй хэмжээнийх байсан ч айл бүр дор дороо санхүү, эдийн засагтаа хэмнэлттэй байж, зайлшгүй хэрэгтэй зүйлсээ авч,
хоёр, гуравдугаарх ангиллын хэрэгцээгээ хойш тавьж хүнд үеийг ардаа хийж чадсан. Яг тэр үеийг давсан туршлагыг монголчууд Эрээн хаагдсан энэ үед эргэн ашигламаар байна.Төмс, буудай гурил, мах нь хангалттай байхад нарийн ногоо, элдэв шалдав нэмэлт хүнсгүйгээр хагас жил тэсчихэж болмоор дотоодын нөөц байна. Урд хил хаагдлаа гээд сандраад, “Нарантуул” руу гүйж, хүнсний захуудын ачааллыг нэмэгдүүлэхгүй байх нь ухамсартай иргэнээс гарах үйлдэл шүү.
Ямар нэгэн юмнаас үргэлж хараат ирсэн сэтгэл зүйн гажуудлаасаа татгалзаж зоригтой байх нь чухал болоод байна. Эрээн болон хил хаагдсанд биш монголчууд сэтгэл зүйн хувьд ямарваа нэгэн зүйлээс үргэлж хамааралтай ирсэн, дандаа айж эмээж түгшиж ирсэн тухай асуудал л энд хөндөгдөж байгаа юм.
Бид аль ч хил хаагдсан өлсөхгүй байх боломжтой ард түмэн. Тал, хөндийгөөр дүүрэн 60 сая мал, эцэг өвгөдийн буян бэлчиж байна. Төв, Сэлэнгийн нутгаар дүүрэн тариа, буудай ургачихлаа. Төвийн нутгаар сүүлийн 30-аад жил ургаагүй арвин ургац авч байна. Гурил хангалттай. Харин ч илүү гарч, экспортолъё гэж тариаланчид бардам ярьж байна.Өнгөрсөн хоёр жил өвөл, сэрүүний улиралд монголчууд гэрээсээ гарсангүй, хөл хорионд сууцгаалаа. Өвлийн дулаан хувцас нь учиргүй элэгдэж, цоорчихоогүй бол үхэр жилийн өвлийг давчихвал давчих л байх.Идэх уух нь дотоодоосоо элбэг, өмсөж дулаацах нь гэрт нь байхад “Хил хаагдлаа” гэж дуулангуут нэгнээсээ өрсөж хүнс, барааны зах руу үхэлдэн тэмцэж өрсөлддөг, Хятад улс хилээ хаачихлаа гэнгүүт айж сандардаг нь бидний сэтгэхгүй, сэтгэл зүйтэй л холбоотой хямрал юм.
Түүнээс биш бодитоор харвал Монгол Улс яадгаа алдсан улс биш ээ. Дотоод нөөц бололцоогоо харж мэдэхээ байсан, түүндээ итгэхээ больсон харалган хүмүүс л хий шаагилдаад бодит зүйлийг байгаагаар нь харахгүй байх шиг ээ.Монголчуудын гадаад худалдаанд гарлагаддаг хэдэн тоо баримтыг дурдъя л даа. Машин тоног төхөөрөмж, компьютерт жилдээ 1.2 тэрбум доллар зардаг. Нефтийн бүтээгдэхүүнд 665 сая ам.доллар, хүнсэнд 536 сая ам.доллар, барилгын материалд 491 сая ам.долларыг зүгээр өгчихдөг.Үүнээс хүнсэнд зарцуулдаг 536 сая ам.долларыг задалбал ихэвчлэн хэрэгтэй хэрэггүй амттан, ундаа, чихэр шоколаданд дийлэнхийг нь зарцуулдаг байх юм. Урд хилээ хаалгачихсан байгаа энэ үед тэр чихэр шоколад, шүд өвтгөх юмнуудыг нь авахаа байгаад мах, гурил, төмсөө өнхрүүлээд байхад нэг жилээ бараг даачихна шүү.
Тэгэхээр бид гадагшаа урсаж буй 536 сая ам.доллараас нэлээдийг нь хэмнэж болохоор байгаа юм. Тэр урдаас орж ирдэг нарийн ногоо, гадны янзан бүрийн амттанг идэхгүйгээр бид амьдарч чадна шүү дээ.Барилгын материалын хувьд харахад гадагшаа урсаж буй мөнгөний дийлэнх нь арматурын төмөрт явдаг юм байна. Монгол Улс төмрийн хүдрээ өдөр шөнөгүй урагшаа зөөж байгаа. Тэрийгээ дотооддоо үлдээгээд хайлуулахад л арматур шүү дээ. Бид худалдан авагч биш үйлдвэрлэгч улс, нөөцтэй улс гэдэгтээ эхлээд өөрсдөө итгэх ёстой юм.ндэстнээрээ тархиндаа юм юмнаас хараат, сэтгэл зүйдээ өөртөө итгэлгүй явсаар ирсэн нь олон юмнаас хойш сууж бүтээлч биш бэлэнчлэх сэтгэхүйтэй ард түмэн болох хөрс нь болчихож. Эрээн хаагдлаа гэдэг хий хоосон айдас, эмгэгийн төлбөрт эргээд монголчууд монголчуудаа шулж байна.
Хил хаагдлаа гэдгийг дуулсан эдийн засгийн мэдрэмж, мэдлэгтэй хүн ямар нэг гүйлгээ, зарлага хийхээ больчихдог. Гэтэл монголчууд юм ховордох нь, дуусах нь гэдэг соц үеийн эмгэг, ерээд оны тэрхэн зуурын хямралыг өнөөдөртөө авчирч нааж айгаад байгаад л хамаг учир байна.
Монголчууд өлсгөлөн үзээгүй, өлсөж үзээгүй ард түмэн л дээ. Түүхэндээ ч тийм юм байхгүй. Өнөө жил гэхэд 600-гаад мянган тонн алтан тариа халиурч, 200-300 мянган тонн төмс хураалттай байна. Мах нь байна. Ийм байхад бид яаж ч байсан өлсөхгүй. Давс нь нуур нуураараа байна. Өөр юу хэрэгтэй юм, цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямралын энэ үед.Монголчууд юм ховордлоо гэдэг хиймэл айдас үүсгэж, хил хаагдлаа гэдэг зохиомол түгшилт бий болгодог араншингаасаа ангижирч, өрсөх эмгэгээсээ салмаар байна. Өрсөх эмгэг нь сүүлдээ хүндэрч галзуурал болчихоод байна.Монгол дотроо, аймаг дотроо, хороон дотроо гудамж, орцон дотроо нэг нэгнээсээ өрсөх нь ямар ч ашиггүй. Шатахуун түгээх станцад алалцаж дугаарлаад, дугаарлаад машиныхаа банкнаас илүүг шахуулж чадахгүй. “Нарантуул” захаас бараа татаад, татаад “Портер”-ын тэвшнээсээ давахгүй.Өнгөрсөн жил монголчууд жорлонгийн цаасанд яаж тэмцэлдэж тараа таниуллаа даа. Даавууны тасархай байхад л тэр асуудлыг хүнд үед давчихаж болох л байсан. Энэтхэгт тэр даавуугаа дахин дахин угааж хэрэглэдэг л гэсэн биз дээ.Гэтэл Эрээн хаагдлаа гэдэг мэдээ тарангуут нийтээрээ шахуу “Яана аа” гэж айнгуут тэрийг нь нэг хэсэг нь овжиноор ашиглаад юмны үнээ зохиомлоор өсгөж бусдыгаа шулж байгаа юм.Хэрвээ монголчууд “Ай, тэр хил хаагдаж л байг. Нээгдэхээс хойш шогшроод юу хийнэ” гээд огтоос тоохгүй бол наймаачид гэх хүмүүс юмны үнэ өсгөхгүй, харин ч бараагаа зарах гэж үнээ буулгах нь хямралын үеийн жам байсан юм. Дээр үед юм юмтай байлаа гэж ярих дуртай хүмүүс бий. Үгүй шүү.Харин өнөөдрийн Монгол Улс юм юмтай улс шүү. Ард түмэн нь, аж ахуйн нэгжүүд нь дор бүрнээ хөгждөг, хөлжиж буй. Бүгд хөгжих сувагтай, үйлдвэрлэлээ, үйлдвэрээ өргөжүүлэх боломжоо томоор харчихсан улс. Харин ч одоо дотооддоо юм бүхнээ хийчих боломжтой болчихсон. Бааз нь, сэргэлэн бизнесмэнүүд нь байна.Ийм байхад бид “Хил хаагдлаа” гэдэг уламжлалт айдсаасаа салж, сөрж зогсон зоригтой байх хэрэгтэй шүү. Дахин хэлье. Бүү ай. 60 сая мал, 600 мянган тонн тариа, нуур нуураар давс нь, Төв аймгаар дүүрэн төмс нь байна. Дэмий айдаст автаж зарим нэг нөхдөд битгий залилуул. Хааж болсон юм нээж болох байлгүй дээ, тэр хил ээ.

Хятадруу зүглээд хэрэггүй? Хятад хог Цагаан сараар нэгэндээ өгч Эрээнийг хөгжүүлэхгүй байхыг дэмжиж байвал шэйр Хоёр гурван жил шахуу хилээ хааж хөл хорио тавин буглаж өмхийрсөн Хятадын Ковидын идээ бээр нь дахин тарж гоожих нь үү дээ. Хөгжилтэй орнууд хүртэл зайгаа барьж Хятад чигийн урсгалаас болгоомжлон сэргийлэх арга хэмжээнүүдээ аваад эхэллээ. Хэрвээ хилээ нээх юм бол ирэх урсгалд нь шинжилгээ шаардаарай даа дор хаяж. Онцын шаардлаггүй бол урагшаа нэг хэсэгтээ л зүглээд хэрэггүй болов уу? Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдхүүнүүдээ авахыг уриалж байна. Тэртээ тэргүй ханиад томуугаа яая гэжийхад Ковидын шинэ хувилбарын давалгаа эхэлчвэл цөөхүүлээ маниус ахиад л балрана. Хэллээ шоо!!!

Эрээн хотын зах ар Монголчуудыг ирнэ гээд бэлтгэлээ хийж байна гэнэ.Хятад хог Цагаан сараар нэгэндээ бэлгэлснээс бэлэг бэлгийн дээд билэн мөнгө өгсөн нь дээр.Мөн Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе.Мөнгөний урсгалаа дотооддоо үлдээцгээе.

Хятад улс дүүрэн ковидтой байхад хил 7 хоног нээгээд буцаагаад хаах хэрэг байна уу? Бөөн өвчин, үхэл шаана шүү Oyunerdene Luvsannamsrai Khurelsukh Ukhnaa эсвэл ковид гэж мөнгө идэх гээд байна уу? Үхэл тахал нүүрлсэн Хятадууд Монголын хилээр эрүүл мэндийн асуумж бөглөөд орж ирнэ гэнэ!!! Иргэдийн зорчих хилээ хаахыг дэмжиж шeйрлийБНХАУ зорчигч тээврийн хилээ нээж буйтай холбогдуулан ГХЯ-наас өнөөдөр мэдээлэл өглөө. Хил нээгдэж байгаа учир зорчигчдын урсгал хоёр талдаа нэмэгдэнэ гэдгийг онцлов.

ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын хилийн хэлтсийн дарга Д.Болд “Монгол Улсын хилийн боомтуудаар ОХУ-ын иргэд чөлөөтэй зорчиж байгаа. Эдгээр иргэн хилээр орж ирэхдээ эрүүл мэндийн асуумжийг бөглөдөг. Үүнтэй адилаар хятад иргэд Замын-Үүд-Эрээний боомтоор эрүүл мэндийн асуумж бөглөөд орж ирнэ.

Засгийн газрын тогтоолоор өнгөрсөн онд манай улс дотооддоо цар тахлын хорио цээрийн дэглэмээ цуцалсан. Иймээс агаарын болон авто замын бүх боомтоор гадаадын иргэдийг хорио цээрийн дэглэм хязгаарлалтгүйгээр хүлээж авах үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Энэ нь улс орны эдийн засаг болон иргэд зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлнэ гэж үзсэн” гэв.

БНХАУ-д зорчоод буцаж ирж буй Монгол Улсын иргэд эрүүл мэндийн асуумжаа бөглөөд орж ирнэ гэдгийг тодотгов.

“Гаалийн байгууллагаас тус улсаас Монгол Улсын хилээр нэвтрэх гэж буй иргэнд коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрвэл гүнзгийрүүлсэн үзлэг шинжилгээ хийж, PCR шинжилгээ авах байх. Халдварын шинж тэмдэгтэй иргэдийг тусгаарлах шийдвэр байхгүй.

Манай улсын иргэд Хятадын хилээр нэвтрэхээс 48 цагийн өмнө өгсөн PCR шинжилгээний сөрөг хариутай байна. Хилээр нэвтрэхдээ Хятадын хорио цээрийн аппликэйшнийг бөглөөд сөрөг хариугаа оруулна. PCR шинжилгээний хариуг цаасаар шаардахгүй. Хамгийн гол нь аппликэйшнийг бөглөнө. Хэрэв аппликэйшнийг бөглөж чадахгүй бол Хятадын хил дээр эрүүл мэндийн асуумжийг хэвлээд өгснийг бөглүүлсэн байх шаардлагатай гэсэн. Асуумжийг china customs аппликэйшнийг гар утсан дээрээ татаж авч бөглөнө.

Коронавирусийн халдварын эрсдэлийн үнэлгээг ЭМЯ хийх байх.

Хилийн боомтыг нээснээс хойш Омикроны болон мутацит хувилбаруудын давлагаа манай улсад орж ирвэл ЭМЯ, УОК тухайн цаг үед тодорхой арга хэмжээг авах болов уу.

Хятадаас орж ирэх ачаа болон тээврийн хэрэгсэлд ариутгал хийгдэнэ” хэмээн сэтгүүлчийн асуултад хариуллаа.

3 жил хаачаад , хятадад үхэл ихэссэн үед нь нээх гэж бгаа нь оюукийн ЗГ цаанаа нэг зорилготой
1.Хөл хорио тавьж бослого тэмцэл гаргуулахгүй
2. Хуучин вакцинаа шахах гэж байна гэж хардаж бн
Өөр ямар шалтгаанаар хил нээх гээд байнаа мэддэг хүмүүс хэлээд өгөөч БНХАУ-ын эмнэлгийн нөхцөл байдал. 2023.01.03
Коронагийн халдвар өндөр байгаагаас эмнэлгийн болон цогцос чандарлах газруудын ачаалал хэт өндөр хэмжээнд хүрээд байгаа аж.

ХЯТАДУУД #БАГАНУУРТ 25 ЖИЛЭЭР СУУРЬШИХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО!Ерөнхий сайдын Япон дахь айлчлалын үеэр #япончууд Монголд утаа гаргадаггүй, хамгийн орчин үеийн цахилгаан станц барих асуудал яригдаж эхэлсэн ч Японы станц баригдах эсэх нь эргэлзээтэй болж байгаа бололтой. Учир нь хятадууд барина гэж байгаад зогссон Багануурын цахилгаан станцын ажил дахин эхлэхээр болж гэрээнд гарын үсэг зурагджээ. Япончууд ус төрөгчийн станц барих асуудал яригдангуут хятадууд Монголын сайд дарга нараар маш хурдан асуудлыг шийдүүлж байна. Тэдэнд тусгаар тогтнолоос илүү хятадын мөнгө хэрэгтэй ажХятадууд 2015 оноос Багануурт ДЦС барьж, Багануурт 25 жил эзэн суух концессын гэрээ байгуулж ажлаа эхлүүлсэн ч Монголын ард түмний эсэргүүцлээс болж ажил нь түр зогссон. Гэтэл Ерөнхий сайдыг яг Японд айлчилж байх үед Монгол улсын Эрчим хүчний яам гэсэн пэйж дээр Багануурын ДЦС барих ажлыг дахин эхлүүлэхээр болж, 21 жилийн хугацаатай концессын гэрээ байгуулсныг мэдээлжээ. Уг мэдээнд “Багануурын дулааны цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх концессын гэрээний дагалдах гэрээ болох “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдах авах гэрээг өнөөдөр /2021.07.23/ байгууллаа. Барилга угсралтын ажлыг 4 жил гүйцэтгэж Концессын гэрээний дагуу концесс эзэмшигч 21 жил ашигласны дараагаар Монгол улсад хүлээлгэн өгөх юм” гэжээ.Улаанбаатарын хаяанд Эмээлт гэдэг газар хятадуудаар дүүрч, жинхэнэ утгаараа “China Town” болсон. Тэгвэл одоо Багануур дүүрэгт хятад ажилчдын орон сууцнууд баригдаж, “China Town” сүндэрлэнэ. Монголчууд наазгайрч баярлаж, амарч байх хооронд ийм ноцтой гэрээ хийгдэж байна. 20 жилийн дараа Багануурт хятадуудын бүтэн үе өсөж торнисон байх болно. Тэд Монголоос явахгүй. Бид зүгээр сууж байх хооронд улс орны маань хувь заяа харийн мэдэлд орсоор байна. Дараагийн шударга төр засаг хятадын атганд орж, гэрээ хийсэн этгээдүүдийг шалгах ёстой.

 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!