Uncategorized

ШУУРХАЙ: Иргэн бүр үнэ төлбөргүй 2,522 хувьцаа эзэмшиж жилд ногдол ашиг 2 сая төгрөг авах боломжтой болох нь….. дэмжиж байвал шэйр

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, иргэдийн хяналтад оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Б.Баттөмөр нар өргөн мэдүүллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, иргэдийн хяналтад оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Б.Баттөмөр нар өргөн мэдүүллээ Ц.Анандбазар: Хувьцааг үнэгүй олгох учир бусдад зарах, шилжүүлэх боломжгүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, иргэдийн хяналтад оруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Б.Баттөмөр нар УИХ-д өргөн мэдүүлжээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Анандбазар сэтгүүлчийн асуултад хариулав.

-Иргэд богино хугацааны үр ашгаа бодоод хувьцаагаа зараад мөнгө болгохыг илүүд үзэх байх. Үүнийг зохицуулах журам бий юу?

-Энэхүү хувьцааг иргэдэд үнэ төлбөргүй олгох учраас тэд захиран зарцуулах эрхгүй. Өөрөөр хэлбэл, бусдад худалдаж, шилжүүлэх боломжгүй гэсэн үг. Одоогийн эдийн засгийн тооцооллоор нэг иргэнд хоёр сая төгрөг ногдож байгаа. Цаашид эдийн засгийн хэлбэлзлээс шалтгаалан энэ тоо өсөх боломжтой.

Мөн хувьцаа эзэмшигч иргэдийн төлөөлөл ТУЗ-д орж саналаа хэлэх эрхийг нь тогтоолын төслөөр нээж өгсөн.

Ингэснээр шаардлагагүй бараа, үйлчилгээ худалдан авах, муу зохион байгуулалтыг иргэд таслан зогсоох давуу талтай. Үүний үр дүнд нүүрсний хулгай гэдэг үг улаан номд бичигдэж, монголчууд мартах юм.

-Хууль өргөн барихаас гадна батлагдах процесс, хэрэгжилтийг хангуулах асуудал чухал байдаг. Тэгэхээр батлагдах магадлал хэр өндөр байгаа вэ?

-1,072 хувьцааг анх олгохдоо 993 төгрөгөөр үнэлж байсан. Харин одоогийн тооцооллоор иргэд компанийн 40 хүртэлх хувийг эзэмшвэл нэг иргэнд 2,522 хувьцаа ногдох юм.

Үүнийг эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулахад иргэн бүр жил болгон хоёр сая төгрөгийг хүртэх боломжтой бөгөөд батлагдах магадлал өндөр байна.

-Уул уурхайн биржийн тухай хууль батлагдаж, нүүрсийг биржээр худалдахаар болсон. Тогтоолын төсөл энэ хуультай зөрчилдөх үү?

-Энэ хуультай зөрчилдөхгүй байгаа ч гэсэн хувьцааг задгай зарах санал тусгасныг бид эсэргүүцэж байна.

Монголчууд мөнгөгүй учраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг гаднынхан хувьцаа худалдаж авах эрсдэлтэй. Тиймээс бид иргэн бүрд үнэгүй хувьцаа олгохыг зорьж байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!