Uncategorized

Иргэн таны төлөө сар бүр 60 мянган төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Өрхийн эмнэлгүүдэд олгодог байна

Та Өрхийн эмнэлгээсээ жил бүр 60 мянган төгрөгийн үйлчилгээгээ авч чаддаг уу?
Та Өрхийн эмнэлгээсээ жил бүр 60 мянган төгрөгийн үйлчилгээ авах эрхтэй гэдгээ мэдэх үү?

Тэгвэл нэг иргэний эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээний зардал болгож, сар бүр 60 мянган төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Өрхийн эмнэлгүүдэд олгодог байна.

Тухайлбал, 5 ам бүлтэй айлын зардал 300 мянган төгрөгийг жил бүр Өрхийн эмнэлэг ЭМДЕГ-аас авдаг гэсэн үг.

Харин иргэн бүр жил тутамд Өрхийн эмнэлгээсээ 60 мянган төгрөгтөө тохирсон эрүүл мэндийн үйлчилгээ авдаггүй. Гэсэн ч ЭМДЕГ-аас дээрх санхүүжилтыг Өрхийн эмнэлгүүдэд 2022 оны 10-р сарыг дуустал 100 хувь олгосон байна. Харин 11-р сард санхүүжилт олгохдоо “хяналттай байя, яг хийсэн ажлыг нь шалгаад, түүнд нь тохируулан санхүүжилтыг нь олгоё” хэмээн дээрх санхүүжилтын 80 хувийг нь олгоод, үлдсэн 20 хувийг нь чанарын үзлэгээр дүгнэн, олгохоор болсон аж. Ингээд чанарын үзлэг хийхэд 200 гаруй өрхийн эмнэлгийн 35 нь тэнцэж, 20 хувийн санхүүжилтээ бүрэн авсан байна.

Харин 180 гаруй өрхийн эмнэлэг чанарын шалгалтад тэнцээгүйн улмаас санхүүжилтын 20 хувиа авч чадаагүй байгаа бөгөөд тэдний төлөөлөл өнөөдөр ЭМЯ-ны гадаа ирж, эсэргүүцэл илэрхийлжээ.

ЭМДЕГ-аас нэг хүнд ногдон олгох санхүүжилтын дүн 2018 онд 15 мянга, 2019 онд 18 мянга, 2020 онд 30 мянган төгрөг байсныг 2022 оноос 60 мянган төгрөг болгон нэмэгдүүлээд байгаа юм.

Үндсэндээ Өрхийн эмнэлгүүд чанар, үйлчилгээгээ сайжруулаагүй байж, үйлчилгээ ч аваагүй иргэдийн мөнгийг 100% авахаар шаардах нь хэр зохистой вэ гэх асуулт үүсч байна.

Жич: ЭМДЕГ мэдээллээ өгөхдөө жил бүр нэг иргэнд 60 мянган төгрөг тооцож, санхжүүжилт олгодгийг “сар бүр 60 мянгөн төгрөг олгодог” гэж андуурсныг залруулж, зассан болно.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!