Uncategorized

​Б.Долгорсүрэн: Манай улс зохицуулалтгүй учраас сервер унтрахад иргэд койн ч үгүй, мөнгө ч үгүй үлдэнэ

Алдах магадлал 90 хувь тул машин, орон сууцаа зарж, койн авч болохгүй- Койн, виртуал хөрөнгөтэй холбоотой цаг үеийн асуудлаар Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэнтэй ярилцлаа.Сүүлийн жилүүдэд манай улсад койн, виртуал хөрөнгийн талаар ихээхэн яригдаж, зах зээлд ч нэлээд хэдэн шинэ бүтээгдэхүүн гараад амжлаа. Санхүүгийн зохицуулах хорооноос үүнд ямар хяналт тавьж, зохицуулалт хийж байна вэ? Хүн төрөлхтний хөгжил дэвшил дараагийн үе буюу цахим орчинд бүрэн шилжлээ.Үүнийг дагаж бүтээгдэхүүн, үйлчилгээ цар хүрээгээ тэлж, санхүүгийн хүртээмжтэй байдал эрс сайжирсан нь сайн талтай.Гэвч нөгөө талдаа нэг сул тал бий болж байна.Тодруулбал, цахим орчин ялангуяа, виртуал хөрөнгө, криптовалют нь өөрөө ямар ч зохицуулах боломжгүй зүйл. Үүнийг аль ч улс орон бүрэн зохицуулж чадахгүй байна. Нэг бол бүрмөсөн хо.риглох эсвэл бүртгэж авах байдлаар явж байна. Манай улсад одоогийн байдлаар 4-5 койн зах зээлд гарсан бөгөөд 2021 онд анхны койн нээлтээ хийж олон нийтээс хөрөнгө татсан байна.СЗХ койн, виртуал хөрөнгийн зохицуулалттай холбоотой ямар ч асуудлыг хариуцдаггүй. Манайд ийм чиг үүрэг нь байдаггүй.Гэсэн хэдий ч хорооноос санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, иргэдийн эрх ашгийг тодорхой хэмжээнд хамгаалах, санхүүгийн мэдлэгийг олгох зорилго бүхий мэдэгдлийг гаргасаар байна.Үүнд, асуудлыг зөвтгөх, хо.риглох талаас бус олон улсын чиг хандлага буюу АНУ, англи, Европын холбоо, Хятад, Орос зэрэг улсын Төв банк, Санхүүгийн хорооноос гаргаж байгаа мэдээллийг оруулан дурдаж, сэрэмжлүүлэг байнга хүргэж байна.Ихэнх улс виртуал хөрөнгийг хориглохоос илүүтэй иргэддээ зориулж сэрэмжлүүлэг, мэдээ мэдээллийг гаргаж байгаа.Тодруулбал,Та ямар зүйлд хөрөнгөө оруулж байгаагаа сайн судалж мэдээрэй.Энэ салбар ямар ч зохицуулалтгүй салбар шүү.Үнэ, ханшийн савлагаа ихтэй тул үүнд орохдоо өөрийн бүх хөрөнгийг бүү дэнчин тавьж болохгүй.Хэрэв сонирхож байгаа бол а.лдахад харамсахааргүй хэмжээний мөнгөө оруулаарай.Том хөрөнгөтэй хүмүүс хурдан хугацаанд хөрөнгөө өсгөж, тодорхой хэмжээний ашиг хүртсэний дараа гараад явдаг. Койн нь ямар ч хөрөнгийн баталгаагүй, гарт баригдахгүй биет бус зүйл юм шүү.Үүнийг дагаж эрсдэл гарч ирнэ зэргийг дурдаж байна. Ер нь манай улс болон иргэд койн, виртуал хөрөнгийн зах зээлд бэлэн үү. Өөрийн сайн мэдэх зүйл рүү судалгаа, шийдвэртэйгээр хөрөнгө оруулалт хийх нь чухал шүү дээ? Дэлхий ертөнц даяаршиж, хүн хаанаас ч, ямар ч мэдээллийг олж авах боломжтой.Энэ утгаар харвал үүнд оролцох хүмүүс тодорхой хэмжээний ойлголт, мэдлэг боловсролтой гэж найдаж байна. Харин бэлэн үү гэвэл, Монгол Улс бэлэн биш. Ямар ч тохиолдолд бэлэн биш байна.Учир нь, энэ салбар өөрөө манайд зохицуулалтгүй.Хүн хохирлоо гэхэд хариуцлагыг нь хэн ч хүлээхгүй. Тэр хүн өөрөө л эрсдэлээ дааж орсон учир хэн ч хариуцахгүй. Үүнийг бид сайн мэдэх хэрэгтэй.Энэ салбарын хууль эрх зүйн орчин хэзээ манай улсад бий болох вэ. Гаднын улсууд виртуал хөрөнгийн салбарыг хэрхэн зохицуулж байна вэ? Виртуал хөрөнгийн хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд явж байгаа.Тодруулбал, 2020 оноос энэ тухай хуулийн төсөл боловсруулж эхэлсэн.Улмаар,УИХ-д өргөн барьж, одоо Н.Учрал гишүүнээр ахлуулсан Ажлын хэсгийнхэн илүү нарийвчлан судалж, ажиллаж байгаа.Намрын чуулганаар хуулийг батлах болов уу. Олон улсын санхүүгийн байгууллагаас цахим виртуал хөрөнгөөр дамжуулж мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх зэрэг асуудалд ашиглах эрсдэл өндөр байгаа учраас хууль эрх зүйн орчинг тодорхой болгохыг зөвлөж байгаа. Тус байгууллагаас улс орнууд энэ салбарыг зохицуулах буюу нэг бол бүртгэлжүүлж эсвэл бүрмөсөн үйл ажиллагааг нь хо.риглохыг сануулсан. Ингээд манай улсын хувьд хо.рихоос илүүтэй бүртгэлжүүлэх талаас арга хэмжээ авахаар болсон юм. Виртуал хөрөнгийг гаднын олон газар зөвшөөрөөгүй байдаг. Ихэнх орнууд татварын аргаар зохицуулж байна. Жишээ нь, Сингапурт койныг биет бус хөрөнгө гэж үзэж НӨАТ-ийн татвар авч байна.Монголд өнгөрсөн хэд хоног IHC койн олны анхаарлыг ихээхэн татаж, маш богино хугацаанд төлөвлөсөн хөрөнгөө татсан байна.Энэ койны талаар ямар бодолтой байна вэ? Урт хугацааны хувьд түвэгтэй байх магадлалтай.Ирээдүйд юу болохыг хэн ч тааж мэдэхгүй.Олон улсад гараад явахыг ч хэлж мэдэхгүй байна.Монголыг тоох уу гэдэг нь дараагийн асуудал. Зарим хүн тус койныг авч, арилжаанд багтсандаа баярлаж байна.Гэхдээ маргааш хоёр дахь арилжаа явах үед авсан койноо зарах гэхэд хэн ч авахгүй бол яах вэ, энэ чинь хоосон л зүйл болно.Дараагийн хүн орж ирж авахгүй л бол хэн ч авахгүй Цаашдын хандлагыг хэн ч тодорхойлж чадахгүй.Гэхдээ бидний болгоомжлоод байгаа зүйлийн нэг нь эрсдэл их өндөр байх болов уу гэж харж байгаа юм.Койн, виртуал хөрөнгийн талаар сонирхож байгаа хүмүүст зөвлөмж, анхааруулах зүйл юу байна вэ Дэлхийд 11000 орчим койн байгаа бөгөөд 85-90 хувийн үнэ унадаг.Үүний цаана залилангийн систем ч явж байна. Нэг ёсондоо койн гаргаж, бирж ажиллуулж байгаад нэг өдөр л сервер унтарч, хэдэн мянган хүний мөнгийг аваад алга болж байна.Монголд гаргасан 4-5 койныг залилан гэж хэлж мэдэхгүй.Гэсэн ч нөгөө талд койн аваад учиргүй ашиг олох нь туйлын эргэлзээтэй зүйл гэдгийг анхааруулж хэлмээр байна. Ашиг олохоос илүү алдах магадлал өндөр. Үүнийг хүмүүс ойлгох хэрэгтэй Өнөөдөр. IT-ийн суурь мэдлэгтэй хүмүүс нийлж койн гаргахад ерөөсөө асуудалгүй болж, бэлэн загварууд бий. Ингэхээр “white paper”-т итгэхэд хэр зөв болох вэ.Койн сонирхож, авах гэж байгаа бол дараах зүйлсийг анхаараарай.Арилжаанд оролцохоос өмнө сайн бод. Хэрэв та өөрөө сонирхож орохоор шийдсэн бол бүү бусад хүмүүс буюу ойр дотнын хүнээ уруу татаж оролцуулаарай. Бүх хөрөнгөө бүү зарцуул. Машин байр, орон сууцаа зарж орж болохгүй.Танд алдах магадлал өндөр болохоос хожих магадлал маш бага. Ойролцоогоор 10 хувь нь өндөр ашиг хүртэж, 90 хувь нь алдах магадлалтай.Нэг нь хожиж нөгөө нь алддаг зах зээл. Маш богино хугацаанд өндөр ашиг авахын төлөө хүмүүс улайрдаг.Энэ өөрөө боломжгүй юм.Бүх хүн ижил тэгш ашиг авах боломжгүй.Хамгийн эхэлж орж авсан нь ашгаа аваад л гараад явах болно.Харин үлдсэн хэд нь хоосон мөнгөө дагаж оруулан элсэнд уусгасан шиг юу ч үгүй болгох юм. Ер нь койн бол өөрөөсөө дор тэнэгийг олоорой гэдэг үг. Хэт их ашиг өөрөө хэт их эрсдэл дагуулна.Ярилцсанд баярлалаа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!