Uncategorized

МАШИНД АМАРЖСАН ЭМЭГТЭЙН ААВ: ТӨРСӨН ЭМЭГТЭЙ ХАНИАД ХҮРЧ, НЯРАЙ НЬ ТУУРАЛТ БОЛЖЭЭ

“Өргөө” амаржих газрын эмч нар хүнд суртал гаргасны улмаас 26 настай эмэгтэй автомашиндаа амаржсан гэх бичлэг цахим сүлжээнд цацагдаад байна.
Энэ талаар автомашинд амаржсан эмэгтэй Б-ийн ааваас тодрууллаа. Тэрбээр “Миний охин Б нь Хан-Уул дүүрэгт амьдардаг. Харьяаллын дагуу “Өргөө” амаржих газар амжиржих ёстой. Арванхоёрдугаар сарын 31-нд гэнэт өвдөж, төрөх эмнэлэг рүү очсон байна лээ. Гэтэл жижүүрт гарч байсан эмч, сувилагч нар асуумж асууж, цаг хугацаа их алдсан байсан. Хүргэн маань “Энэ асуух асуумжаа дараа болъё. Хүүхдийн маань толгой цухуйчихаад байна шүү дээ” гэж хэлээд байхад тоогоогүй гэсэн. Охин маань нөхрийгөө тусламж дуудахаар явах хооронд хүйтэн машинд ганцаараа амаржсан байсан. Эмч нар хугацаа алдаагүй, түргэн шуурхай хандаж, асуумжаа дараа асуусан бол миний охин эрүүл, аюулгүй, дулаан газарт төрөх боломж байлаа. Охиныг маань төрсний дараа эмч нар хөнжилд ороогоод л хүйтэнд эмнэлэг рүү орсон байна лээ. Хөхөө өвлийн хүйтэнд дөнгөж төрөнгүүтээ эмнэлэг рүү нүцгэн шахуу гүйсэн хүүхэд маань ханиад хүрсэн байна. Нярай зээд маань тууралт өгч, эмнэлэгт ээжтэйгээ байгаа. Сэтгэл санаа нь хямарч, хэцүүхэн байдалтай байна. Ариутгал, халдваргүйтэл алдагдаж байна шүү дээ. Гомдолтой байна. Хүүхдүүдийн маань биеийн байдал зүгээр байгаасай гэж хүсэж байна. Охины маань ханиад улам хүндэрч, цээжээр нь хатгуулж байна гэнэ. Хатгаа авчихаагүй байгаасай л гэж хүсэж байна” гэлээ.

МАШИНД АМАРЖСАН ЭМЭГТЭЙН ААВ: ЭМЧ НАР АСУУМЖ АСУУЖ, ХУГАЦАА АЛДСАНААС БОЛЖ ОХИН МИНЬ ХҮЙТЭН МАШИНД ТӨРЖ, ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРЛОО С.Алтантуяа: Төрөх үйл явц эхэлсэн байсан тул машинд нь төрүүлсэн
Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн гадна машиндаа төрсөн гэх мэдээлэл цахим орчинд түгээд буй.Тэгвэл тус мэдээллийн талаар Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал С.Алтантуяагаас тодрууллаа.

Тэрээр “Баянзүрх дүүргийн 26 настай иргэний хоёр дахь төрөлт байсан. Нөхрийнхөө хамт хувийн машинаар төрөх эмнэлэг дээр ирсэн боловч буруу хаалган дээр очиж зогсоод үйлчилгээ авахыг хүссэн. Машинаа төв зам дагуу байрлуулсан байсан учир манайхаас хоёр эмч очиж, үзлэг хийхэд төрөх үйл явц аль хэдийн эхэлсэн байсан. Тиймээс хүүхдийг машинд төрүүлсэн. Харин эхэс гардуулах үйл ажиллагааг эмнэлэгт буюу ариун орчинд үргэлжлүүлэн хийсэн. Одоо эх хүүхдийн биеийн байдал хэвийн. Эмнэлгээс гарсан. Тэрнээс биш харьяаллын бус хэмээн буцаасан зүйл огт байхгүй. Энэ үйл явдал 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 22 цагийн орчимд болсон” хэмээлээ.
Эмнэлэг: Хүүхдийн толгой цухуйсан гэж хэлэхгүй яасан юм бэ? Чи мэдээллээ буруу өгсөн

ИРГЭН: 1-р төрөх рүү 3 удаа орлоо. Хүлээж авахгүй, хөөж гаргаж Машиндаа амаржлаа, хүүхэд уйлаад байна… ИРГЭН: 1-р төрөх рүү 3 удаа орлоо. Хүлээж авахгүй, хөөж гаргаж Машиндаа амаржлаа, хүүхэд уйлаад байна…Таавчиктай гарсан гээд засаг огцорсон удаатай гадаа төрчихлөө одоо яах бол үнхээр хүний төлөө огцорж байсан уу өөрийнхөө төлөө огцорж байсан уу гээл..

Related Articles

Back to top button
error: Content is protected !!