Uncategorized

Отгонтэнгэр хайрханд Богд Очирваань бурхан үзэгджээ Маш ховор үзэгдэл харсан даруйдаа Шейр хийгээрэй

Монголчууд эртнээс Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уулыг Богд Очирваань хайрхан хэмээн бишрэн хүндэтгэж ирсэн билээ. Дэлхий анх бий болоход галав юүлж, усан далай бүрхэж байхад усан дундаас орой нь цухуйж гарч ирсэн хамгийн анхны уул эх газар гэж үлгэр домогт гардаг. Отгонтэнгэр минь оройд нь дүнхийх мөнх цасаа жилийн дөрвөн улиралд гялалзуулж, тэнгэрийн нэг хэсэг газарт буусан мэт сүрлэг, гоёмсог, эрхэмсэг уул билээ. Завхан аймгийн төв Улиастай хотоос зүүн тийш 45 км-т, нийслэл Улаанбаатар хотоос 1000 км алслад орших Отгонтэнгэр хайрхан үнэхээр байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн нутаг билээ. Монгол хүн учиргүй юмыг шүтэж залбирч гуйж мөргөдөггүй ухаант ард түмэн. Төрийн тахилгатай болгосон нь ч бас учиртай. “Хаадын сан” цувралын Чингис хааны ботид түүхч, академич Н.Ишжамц, Х.Намсрай нарын дурдсанаар, “Өнө эртнээс цаст цагаан Очирваань хайрханыг монголчууд шүтэж мөргөж, хувь заяагаа даатгаж ирсэн түүхтэй. Хүн, байгалийн харилцан шүтэлцээний хамгийн утга учиртай холбоог цаст уулаа тахиж тайж ирсэн уламжлалт ёсноос мөн харж болно. Монголын түүхэн сурвалжуудад тэмдэглэснээр одоогоос 230 гаруй жилийн тэртээ буюу 1779 онд Богд Очирваань хайрханыг тахиж эхэлсэн” гэжээ. Отгонтэнгэрийг 1818 оноос дархан цаазат уул болгожээ. 1911 оноос Богд хааны зарлигаар жил бүр шашны ёсоор тахиж, мөн “Халхын бишрэлт түшээ гүн” цол өргөмжилсөн түүхтэй. 1992 онд дархан цаа.зат уул болгон улсын тусгай хамгаалалтад авч, 1995 онд төрийн тахилгатай болгох зарлиг гарч, түүнээс хойш дөрвөн жилд нэг удаа тахиж ирэв. 2015 онд Юнеско-гийн дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтад бүртгэсэн байна. Нутгийн хүмүүс “Очирваань хайрхан”,“Цагаан уул” хэмээн нэрлэдэг юм билээ. Отгонтэнгэр уулыг онгоцоор нар зөв тойрч харахад жанчаа нөмрөөд заларч суугаа Очирваань бурхны дүр харагддаг гэсэн. Очирваанийг тойрсон 8 цэнгэг нуур байдаг аж. Эдгээр нуур нь найман бэлгэдлийг агуулдаг. Отгонтэнгэр уулын тэнгэрийг тахих төрийн тахилгын үеэр хайрханы урд өвөрт 1000 орчим м-ийн өндөрт байрлах алдар цуут Бадар хундага нууранд хадганд ороосон мөнгөн аягаар өргөл өргөдөг. Энэ бас л учир жанцантай. Уг нууранд монголчууд эртнээс хамгийн үнэтэй цайтай мөнгөн ембүү, мөнгөн аяга гэх мэт зүйлсийг өргөж иржээ. Сүүлийн хэдэн жилийн тахилгаар сүсэгтэн олон мөнгөн аяганаас гадна алт мөнгөн эдлэл,бөгжөөр өргөл өргөж амь насаа даатган арвижин өөдлөхийн бэлгэдэл болгодог болсон билээ. Их хувилгаан багш Бакула Ренбучи агсан нэгэн цагт Отгонтэнгэр хайрханыг нисдэг тэргээр тойрч хараад “Миний буух газар биш байна.Бурхадын суудалтай газар байна, буц” хэмээн залбирч байсан гэдэг. Отгонтэнгэр хайрханыг эрт дээр үеэс тахиж, номын мэргэд лам хуврагууд магтаал сольдивоо харамгүй зориулж үлдээсэн нь бий. Дээр үед их хайрханыг тахихад Жалханз хутагт овоон дээр гарч тухлан суугаад,уншлагаа эхлэхэд уулын бэлд суусан лам нар түүнийг түрэн номоо уншдаг байсан гэж өвгөн лам дурсаж байсан. Их овоон дээр хүн болгон гарч харайгаад байдаггүй,маш их дэг жаягтайгаар Очирваань хайрханаа тахидаг байсан гэнэ билээ. Сартуулын овоон дээр эм хүн гардаггүй гэж эрт үеэс цээрлэдэг байжээ. Ар халхыг даадаг мөнх цаст эрхэмсэг Отгонтэнгэр хайрхан тэнгэр огторгуйн чимэг болон дүнхийх бөлгөө. Оройн дээд Очирваань та монголчууд биднийгээ уучлан өршөөж,энэрэн хайрлаарай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!