Uncategorized

С.БАЯРЦОГТЫН 4 ТЭРБУМ 10 САЯ, 3 ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙГ ХУРААНА!!! ХУРААСАН УУ ЮУ БОЛСОН БЭ!

ШУУД:С.Баярцогт: Сануулж хэлэх хүнгүй бол сайн засаг ч гэсэн ЯЛЗАРНА

Улсын Ерөнхий прокурорын газраас /УЕПГ / 2020 онд хяналт тавьж шүүхээр шийдвэрлэсэн 48 хэрэгт 21 тэрбум 586 сая төгрөгийн хууль бус хөрөнгийг хурааж, улсын орлого болгох шүүхийн шийдвэр гарсан талаар өчигдөр /2021.01.13/ мэдээлсэн билээ. С.БАЯРЦОГТООС 4 ТЭРБУМ 10 САЯ, 3 ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙГ ХУРААНАТодруулбал, С.Баярцогт, С.Баяр, Ч.Давааням, Ш.Батхүү нарын хөрөнгийг хураах шийдвэр гарчээ. Ингэхдээ С.Баярцогтоос 4 тэрбум 10 сая, 3 үл хөдлөх эд хөрөнгийг хураах шийдвэр гаргасан байна.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн 2020 оны долдугаар сард С.Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглан Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж үзэн арван жил хорих ял,гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах ял оноосон.

Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс арванхоёрдугаар сарын 4-ны өдөр С.Баярцогтод оноосон арван жилийн ялыг 4.8 жил болгон өөрчилсөн юм.

С.БАЯРААС 5 ТЭРБУМ 580 САЯ ТӨГРӨГ, 1 ТЭРБУМ 97 САЯ ТӨГРӨГИЙН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ХУРААНА

Мөн Ерөнхий сайд асан С.Баяраас 5 тэрбум 580 сая төгрөг, 1 тэрбум 97 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө хураах,С.Баяртай хамт мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн “Петровис трейдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Даваанямын нэр дээр бүртгэлтэй байсан АНУ-ын Нью-Иорк дахь 5 тэрбум 766 сая төгрөг бүхий үл хөдлөх хөрөнгийг хураахаар болсон байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс арванхоёрдугаар сарын 4-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох шүүх хурал болсон. Улмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан С.Баярт оноосон таван жилийн хорих ялыг өөрчлөн 2 жил зургаан сар болгон бууруулсан юм.

Харин Ч.Даваанямд оноосон хоёр жил хорих ялыг нэг жил болгон тус, тус бууруулсан. Ингэхдээ С.Баяраас 5.5 тэрбум, Ч.Давааням 5.7 тэрбумын хөрөнгө хурааж, улсад оруулах анхан шатны тогтоолыг хэвээр үлдээсэн юм. С Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийг өнгөрсөн оны долдугаар сарын 22-ноос 23-нд хянан хэлэлцээд, Ерөнхий сайд асан С.Баярт таван жилийн хорих ял, Ч.Даваанямд хоёр жил хорих ял оноосон.

Ш.БАТХҮҮГЭЭС СИНГАПУР, АНУ ДАХЬ ГАЗАР БОЛОН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГҮҮДИЙГ ХУРААЖ УЛСЫН ОРЛОГО БОЛГОНО

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Жаст” группын захирал асан Ш.Батхүүг бусадтай бүлэглэн хуурамч бичиг баримт бүрдүүлэн “Эрдэнэт” үйлдвэрийг өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаанд тавьж, тус үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан гэмт буруутайд тооцож найман жилийн хорих ял эдлүүлэх, бусдад учруулсан 137.9 тэрбум төгрөгийн хохирлыг Ш.Батхүүгийн өмч хөрөнгөөр нөхөн барагдуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Ш.Батхүүгийн Сингапур, АНУ дахь газар болон үл хөдлөх хөрөнгүүдийг хурааж улсын орлого болгохоор тус, тус шийдвэрлэжээ.

Үүнээс гадна УЕПГ-аас Оффшор бүсэд хамаарах 23 иргэн, төрийн байгууллагын ажилтантай холбогдох хэрэг шалгагдаж байгаа талаар дуулгасан юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гадаад улсад байгаа үл хөдлөх эд хөрөнгийг төрд шилжүүлэн өгөх талаар өөрөө санаачлага гаргасан иргэн хүртэл бий гэнэ.
Ардчилсан намын гишүүн С.Баярцогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг өргөтгөсөн хуралдаанаа хийж “эвлэрлийн ажлын хэсэг” байгуулж байгаагаа зарлалаа. Бурхан ч эвлэрлүүлж чадахгүй хэмжээнд хүрсэн гэх Ардчилсан нам цаашид ямар байдлаар асуудлаа шийдвэрлэхээр нэгдээд байгаа вэ?

-Нөхцөл байдлыг дүгнэхэд өнгөрсөн 32 жил бол мэдээж улс төрийн хэмжээнд тодорхой хэмжээний уналттай явж ирсэн байна. Гэхдээ манайд байгаа улс төрийн тогтолцооны өөрчлөлтүүдийн суурь, үр дагавар нь юунаас болж байна вэ гэхээр хамгийн түрүүнд Үндсэн хуулийн тогтолцоотой өөрөө шууд холбогдож байгаа юм. Тэр утгаараа бид анх 1992 онд Үндсэн хуулийг батлахдаа хагас ерөнхийлөгчийн, хагас парламентын гэсэн Монголын онцлогт тохирсон Үндсэн хуулийг баталсан. Аль нэг талдаа буюу сонгодог тал руу гаргаагүй. Гэхдээ явц ирсэн үндсэн хуулийн өөрчлөлтүүд бүхэлдээ парламентын засаглалтай улс орны Үндсэн хуулийг тогтолцоог төгөлдөршүүлэх өөрчлөлтүүдийг хийж байсан. Тэгэхээр энэ сонголтод нэг талдаа бүрэн гарах хэрэгтэй.

Нөгөө талдаа эдийн засгийн хувьд ямар үзэгдэл бий болоод байна вэ гэхээр нэгдүгээрт хувийн хэвшил энэ салбарыг нуруун дээрээ үүрч яваа. Гэтэл бидний өнгөрсөн хугацаанд хийж ирсэн өөрчлөлтүүдээс нэг зүйл ухраад байгаа мэт харагдаж байгаа нь төрийн өмч давамгайлсан ААН-үүдийн оролцоо маш их хэмжээтэй болсон. Тиймээс Ардчилсан намын байр суурь бол хувийн хэвшил хийж чаддаг тийм бизенсийн салбар байх юм бол түүнд төр оролцох ёсгүй байр суурийг барьж байгаа. Тиймээс төрийн оролцоо бол стратегийн шинжтэй, цөөн салбар дээр байх ёстой гэж үздэг.

Яагаад хувийн хэвшлийн хийж чаддаг бизенсийн салбар дээр төрийн өмч байгаа вэ гэдэг дээр л хийдэл, авлигал, хахуул гараад байдаг. Дээрээс нь менежментийн асуудал хурцаар яригдана. Энэ хоёр асуудал бол бидний зайлшгүй засах ажил. Энэ бол аль нам байгаагаас үл шалтгаалаад хийх ёстой зүйл.

Манай намын хувьд мэдээж хэрэг албан ёсны даргагүй гэсэн Дээд шүүхийн шийдвэрүүд удаа дараа гарсны дараагаар даргынхаа асуудал, мөн намын хуваагдлын асуудлыг нэг мөр болгоод сөрөг хүчний байр сууриа маш хүчтэй явуулах ёстой. Ер нь сөрөг хүчингүй байгаад байвал “Сануулж хэлэх хүнгүй бол сайн засаг ч гэсэн ялзарна” гэдэг үг бий. Хэдийгээр МАН сонгуулийн үр дүнгээр ард түмний маш хи итгэлийг авсан ч гэсэн бодитой сөрөг хүчин байж үйл ажиллагааг нь шүүмжилж, сануулж хэлж байхгүй бол бие биедээ найр тавих, өөрсдийнхөө алдаа дутагдлыг харж чадахаа байх, алдаа гаргадаг зүйлүүд гарсаар байх болно.

Үнэхээр Монголын өнгөрсөн 32 жилийн түүхэнд хоёр сонгууль дараалж нэг нам үнэмлэхгүй ялж байсан тохиолдол байхгүй учраас Үндсэн хуулийн, эдийн засгийн системийн шинэчлэлийн өөрчлөлтүүдэд алдаа дутагдал маш их хэмжээгээр гарч байна.

-Та яг үнэнийг хэлээч. 2024 оны сонгууль хаяанд ирчихлээ. Гэтэл АН-ыг төлөөлөх зангаргатай нэг ч лидер алга гэж нийгмээрээ ярьж байна. Та сонгуулиас өмнө намаа эвлэрүүлж чадах уу, магадгүй танд дараагийн намын даргын амбиц бий юу?

-Товчхон хэлэхэд манай нам маш олон лидертэй. Дээр нь Монгол оронд авчирсан эдийн засгийн, улс төрийн маш их өөрчлөлтүүдийг манай намаас төрсөн лидерүүд нэртэй төртэй гүйцэтгэж байсан. Бид 200 мянга гаруй гишүүнтэй. Үнэхээр манай намын 1960-2000 оны олон шилдэг залуучууд байгаа. Энэ залуучуудад бүх боломж нь нээлттэй байгаа гэж хэлмээр байна.

– Та хувьдаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, тэр дундаа сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлыг юу гэж харж байгаа вэ, дэмжиж байгаа юу?

-Би 1990 онд Ардын их хурал байгуулахад бага хурлын гишүүн байсан. 1992 онд Үндсэн хууль баталсан хамгийн залуу хүн нь байсан. Тэгэхдээ тэр үед ч гэсэн парламентын бүгд найрамдах улсын байр суурийг баримтлаж байсан. 1999, 2000 оны өөрчлөлтийн ажлын хэсэгт ч мөн ажиллаж явсан. 2015 онд УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулсан Үндсэн хуулийн ажлын хэсэгт байсан. Тус ажлын хэсгээр парламентын тогтолцоог төгөлдөршүүлсэн Үндсэн хуулийн төслийг өргөн бариад өгчихсөн байсан. Яг үүний дагуу одоогийн өөрчлөлтүүд явж байгаа. Үүний төлөө тууштай байна гэдгээ хэлье.

-АН-ын гишүүн бүрд өөрийн гэсэн үүрэг хариуцлага бусдаас илүү ноогдож байгаа. Та намдаа эргэж ороод удаагүй байна. Ер нь юуг амлаж чадах вэ?

-Би хоёр зүйлийг ойлгосон. 32 жилийн турш улс төрд байхдаа Үндсэн хуулийн өөрчлөлт, эдийн засгийн реформ хоёр дээр маш их анхаарч ирсэн. тодорхой хугацаанд хилс хэргээр яллагдаад, шоронд орж үзсэн. Ер нь бол бид эрх зүйн шинжтэй реформынхоо зүйл рүү бага орсон юм байна. Манай эрх зүйн шинэчлэл бол үндсэндээ бүрэн утгаараа хийгдэхгүй яг социализмын үеийн тогтолцоо дээрээ суурилаад үлдчихсэн юм билээ. Тэгэхээр Үндсэн хуулийн энэ зүйлс дээрээ бид онцгойлон анхаарах ёстой. Үүнээс гадна хүний эрх, хувийн өмчийг хамгаалсан тогтолцоогоо Үндсэн Хууль дээрээ баталгаажуулах ёстой гэдэг байр сууриар анхаарч ажиллана. Энэ нь өөрөө ямар нэгэн албан тушаалтай байхаас үл хамаараад жирийн иргэний хувьд ч улс төрийн намын зүтгэлтний хувьд ч гэсэн нээ бүх үйл ажиллагаагаа зориулна гэж бодож байгаа.

-Намын нэгдэл дээр хувь гишүүний хувьд ямар байр сууринаас хандаж оролцох вэ?

-Манай нам нэгдлийн үйл ажиллагаа дээр маш олон хүмүүс санаа зовж ажиллаж байгаа. Би бас түүний нэг. Тэгэхээр намын нэгдэл үр дүнд хүрнэ. Ойрын хугацаанд та бүхэнд сайхан мэдээ сонсогдох байх.

-2024 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намын нүүдлийг юу гэж харж байна вэ?

-Яг одоо дэлгэрэнгүй зүйл яримааргүй байна. Энэ талаар бид та нартай байнга уулзаж ярилцах байх.

-Улс төрийн хүрээнийхний дунд таныг ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс галын дэмжлэг авч намаа нэгтгэж, улс төрийн багаа бүрдүүлэх ажилд шуурхайлан орж ирэх гэж байна гэсэн яриа гарсан. Үнэхээр эрх баригч намын нөлөөлөл бий юу?

-Би 1990 онд 23 настай Монголын том улс төрд орсон. 1990 онд орсон бүх хүмүүс өөрийнхөө сэтгэл зүрхний дуудлагаар орсон. Тийм учраас бидний хувьд хэн нэгэн хүний захиалгаар, эсвэл улс төрийн намын оролцоотойгоор асуудлыг шийддэг үеэсээ өнгөрчихсөн. Бидний өмнө маш олон сорилтууд байсан. Шинэ Үндсэн хуулийг батлуулах, эдийн засгийн реформ хийх, 2008-2009 оны эдийн засгийн хямралыг давж гарах, Оюу толгойн гэрээг хийх, Чингис хааны хөшөө цогцолборыг барьж байгуулах гээд энэ бүх зүйлийг би өөрийнхөө ухамсартай сонголтоор хийсэн. Тийм учраас одоо хэн нэгний нөлөөнд автаж хувийн болон улс төрийн шийдвэр огт гаргаж байгаагүй гэдгээ албан ёсоор хэлэх гэсэн юм. Баярлалаа.vv

Related Articles

Back to top button
error: Content is protected !!