Uncategorized

Энэ залуу баатар байлаа эрх баригч сөрөг хүчин гээд бүгдийн шүүмжиллээ!!!

МҮОНТВ-ээр нэвтрүүлж буй сонсгол дээр энэ залуу яг зөв саналаа хэллээ!!!

Тээвэрчдийн төлөөлөл: “Д.Сумьяабазар аа. Чи нүүрс тээврийн шаланзгүй гэж яаж худал ярьж чадаж байна вэ? Чалчигч Ажнай Бат-Эрдэнэ чиний уурхайн аман дээрээс нүүрс авахын тулд 100-150 мянгыг авлигад өгч байна. Гаалийн дарга Асралт, Мэргэжлийн хяналт, Хилийн цэрэг…. хаана байна вэ? Улайтал асуугаад өгье. Тээвэрчид бид бүгдийг мэднэ. Бид хулгайч биш. Эх орондоо хөдөлмөрлөж байна”
Ерөнхий нээлттэй сонсгол 13.00 цагт их танхимд эхэлсэн юм. Сонсголыг УИХ-ын гишүүн С.Чинзориг болон С.Одонтуяа нар даргалж байна. Нээлттэй сонсголын үеэр гишүүдэд 10 минутын хугацаа олгогдох ажээ. Харин асуулт, хариултад таван минут өгөх бөгөөд нэмэлт хариулт хүсвэл хоёр минут өгөх юм байна.
Талбай дээрх жагсагчдын төлөөлөл нээлттэй сонсголд дараах шаардлагыг С.Чинзориг гишүүнд гардууллаа.
Талбай дээрх жагсагчид болон улс төрийн нам, иргэдийн төлөөллийг нэмж оруул.
УИХ-ын даргын 2022 оны 190 дүгээр захирамж буюу УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай 18 дугаар тогтоолыг өөрчилж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд иргэдийн төлөөллийг оролцуулж, хурал даргалагчийг ард түмнээс сонго.
ҮАБЗ-ын гишүүд болох Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарыг энэ сонсголд оролцуулахыг шаардаж байна.
Нүүрсний гэх хэрэгт холбогдсон улс төрч, нөлөө бүхий хүмүүсийг бүгдийг нь зарлаж, сонсголд оролцуул.
Сонсголд оролцож буй хүмүүст үг хэлэх эрхийг нь нээлттэй олго.

Жагсагчид: “УИХ-ын гишүүн Ганболд чи Баянтээгийн уурхайтай холбоотой. Чинзориг чи ч холбоотой. Нүүрсний хулгайч нар нүүрсний хулгай ярина гэж юу байдаг юм бэ?
Та нарын бэлдсэн 6 илтгэлийг гадаа 18 хоносон хүмүүс сонсч чадахгүй. Нойр хүрээд унтана. Гадаа зогсч буй хүмүүсийг оруул. УУлз. Тэр залуусыг энд дулаан суулга.Та нар гадаа ганц хоноод үз. Өнөөдөр би ажил хийгээд цалин хүрэхгүй өлсч байхад гадаа жагсахад хүмүүс хоол авчраад өгч байна” гэх мэтээр ярьж байна

Related Articles

Back to top button
error: Content is protected !!