Uncategorized

ШУУРХАЙ: Жинхэнээсээ улс төрд “бөмбөг дэлбэрлээ”!!! Б.Ганхуяг 72 цагийн дотор 17 хүний нэрийг ИЛЧИЛЖ, экс Ерөнхийлөгчийн тухай дэлгэрэнгүй мэдүүлж

ШУУРХАЙ: Хууль чангарахаас өмнө хэргээ хялбаршуулах гэсэн Б.Ганхуяг 72 цагийн дотор 17 хүний нэрийг ИЛЧИЛЖ, экс Ерөнхийлөгчийн тухай дэлгэрэнгүй мэдүүлж эхэлжээ

Өнөөдөр АТГ “үсэрч” гарч ирээд 17 хүний нэрийг зарлав. Хөөрхий тэдний дунд АН-ын хоёр. Мөн МАН-ын “ГАРЗГҮЙ ТАВ” багтав. Мэдээж Х.Баттулга зүй ёсоор орсон.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ 17 хүний нэрийг зөвхөн Б.Ганхуягийн захирлыг 72 цагт өгсөн мэдүүлгээр хэрэгт татаж, өнөөдөр олон нийтэд зарлажээ.
Өөрөөр хэлбэл, ганцхан хүнээс 17 улс төрд хамааралтай этгээдийн нэр ус гарч ирсэн гэсэн үг. Одоо үүний цаана хоригдсон 6 хүн бий. Тэд яриад эхэлбэл юу болох вэ. Мөн өнөөдөр татагдсан 17 хүн дотроос хэргээ яриад эхэлбэл яах вэ. Жинхэнээсээ улс төрд “бөмбөг дэлбэрнэ”.
Мөн Б.Ганхуяг экс Ерөнхийлөгч Х.Баттулгын талаар тун ч дэлгэрэнгүй айлдаж буй сурагтай. Хэзээ, хэзээ өрөөндөө дуудсан. Ямар “даалгавар” өгсөн. Удаанаад юу гэж хэлсэн. Гавьяат авахад нь юу гэж хэлсэн гээд ярьж эхэлжээ.
Тэгвэл Б.Ганхуяг яагаад хэргээ ярьж эхлэв гэдэг сонирхолтой. Мэдээж нэгдүгээрт, мань эр хэрэгт авагдсан баримтуудад унасан байх. Хоёрдугаарт тун удахгүй УИХ-аар яаралтай горимоор орж шийдэгдэх гэж буй Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой аж. Учир нь үүнээс урьтаж хэргээ хүлээж бүх мэдүүлэг өгч хэрэг наймаалцан, хялбаршуулсан журмаар шийдүүлэхгүй бол маш олон жилийн ял авах эрсдэлтэй. Тиймээс мань бүхнийг ярьж эхэлжээ.
Товчхондоо, одоо л жинхэнэ “дайн” эхэлнэ. АТГ ирээдүйд хэдэн хүнийг энэ хэрэгт холбогдуулж тогтоож шалгах вэ. Зарлах вэ. Хэн хэн орж ирэх вэ гэдгийг бодох л хэрэгтэй.
Эцэст нь Женког haters-үүдээ хандаж хэлэхэд экс Ерөнхийлөгч Х.Баттулга тун удахгүй хэрэгт шалгагдах нь нэгэнт ойлгомжтой болжээ.
Мөн ЗГ, хуулийнхны зүгээс Эрдэнэтийн 49, Хөгжлийн банк, Нүүрсний хэргүүдийг нэн яаралтай шалгаж, боогоод шүүхэд шилжүүлэх юм байна. Одоо л шүүхээс хэрэг замхруулахгүй, шударга байхыг шаардацгаах үлдлээ дээ.
Хулгайг харсан ч хараагүй, мэдсэн ч мэдээгүй царайладаг улс төрийг үүгээр эцэс болгоцгооё.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!