Uncategorized

ДОКТОР С.ДУЛАМ: Хүний үс авах сайн муу өдөр гэдэг нь хүний биеийн хий судалтай холбоотой даахь авах, даахь үргээх, даахь тайрахдаа

ХҮҮХДИЙН ДААХИЙГ ПҮРЭВ ГАРАГТ АВДАГГҮЙ БАЙСАН

Даахь үргээх ёс 1 Энэ ёсыг олон монгол угсаатан даахь авах, даахь үргээх, даахь тайрах, үс авах ёс, үс бандгайлах ёс, үсний ерөөл, өрвөг хайчлах, өрвэй үргээх, өрвөг өрвөөх, өрвөг авах, өрлөг авах, өрвөгний найрын ёс, сэвлэг үргээх, симиг хайчлах, алтан хонхолцог хайчлах гэхчлэн нэрлэдэг. Монголчууд хүүхдийн даахийг анх үргээх ёслолыг нэн эрхэмд тооцдог. Ер нь хүний нэгэн насны гурван их ёслолын (хүүхдийн угаалга, даахь үргээх, хурим хийх) нэгэн гэж үздэг. Хөвгүүнийг 3, 5 буюу арга (сондгой) тоот насанд нь буга урамдах цагаар, охиныг 2, 4 буюу билиг (тэгш) тоот насанд нь хөхөө донгодох цагаар даахийг нь авдаг. Энэ нь хүүхэд мэдээ орж, өөртөө зориулан баяр ёслол хийж буйг мэдрэх чадвартай болсон үе юм. Энхэр хүүхдийн даахийг 6, 7 юмуу 8, 9 насанд нь зөвхөн засах маягтай дөнгөж гар хүрдэг байжээ. Тухайн айл ууган хүүхдийнхээ даахийг хэдэн насан дээр нь авсан бол дараагийн хүүхдийнхээ даахийг мөн тэр насан дээр нь авдаг ёсон бий. Хүүхдийн даахь үргээхдээ сарын сайн, өдрийн өлзийг сонгоно. Зарим нутагт нэг бүхэл насны ойн баяр дээр нь даахь үргээх ёслол хийдэг. Хүний үс авах сайн муу өдөр гэдэг нь хүний биеийн хий судалтай холбоотой болохыг “Дотоод цагийн хүрдний ухаан”-д тод номлосон байдаг.Даахь үргээхэд оролцох хүн эрхбиш өглөө эртлэн очих ёстой. Учир нь наран залуу үдээс өмнийн цагт хайч хүргэхийг эрхэмлэдэг. Харин зарим нутагт пүрэв гарагт хүүхдийн даахийг авдаггүй байжээ. Учир нь энэ өдрийг хүний хишиг өдөр гэж үздэгтэй холбоотой гэдэг. Энэ өдөр хүүхдийн ах дүү, төрөл төрөгсөд болон хүндтэй хүмүүс, улмаар сэвлэгий нь үргээх хүүхдийн ивээл жилтэй хүнийг урина. Сонгосон сайн өдрийнхөө өглөөгүүр ширээ засаж, идээ будаа өрөөд, хүүгээ, охиноо гоё хувцаслан, ширээний тэргүүн суудалд суулган ёслолыг эхлэнэ. Даахь үргээх ёс 2 Найрт уригдсан хүмүүс заавал бага ч гэсэн бэлэгтэй ирнэ. Ер нь гэрийн дээж, найрын дээж гэж хоёр таваг цагаан идээ буюу ондоон бэлэгтэй ирнэ. Гэрийн хүмүүст нь энгийн зочны ёсоор цагаан идээний дээжээ барьдаг. Даахь үргээх хүүхдэд хувцас хунар, гутал, торго дурдан, бөс даавуу, зоос мөнгө, бэлтгэж ирдэг. Эсвэл хонь юмуу даага мал амлана. Хүүхдийн үсэнд гар хүрэхийн өмнө арц, хүж уугиулан хайчаа ариулна. Мөн даахь үргээх хүнд цагаалга амсуулдаг. Гэрийн баруун хойно мөнх тэнгэрийн зүгт хүүхдийн ивээл жилтэй хүн сууна. Энэ хүн энэ айлын хамгийн хүндтэй хүн болдог. Хүүхдийн аав юмуу өвөө нь, эсвэл найрын ахлагч “За одоо хүүгийнхээ даахийг үргээе” гэнэ. Хүү босно. Зарим нутагт өвөг эцэг юмуу эцэг нь, зарим нутагт хүүхдийн ивээл жилтэй хүн эхэлж даахинд гар хүрч, модон хутгаар үс хусч буй дүр үзүүлэн толгойн баруун талаас эхлэн гар хүрнэ. Халх, дөрвөд, баяд, мянгад, хотгойд ястанд хүүхдийн үс авахад өвөг эцэг, эцэг нь, эсвэл тухайн ёслолд оролцож буй хамгийн өндөр настай хүндтэй хүн,Буриадад хүүхдийг эх барьж авсан буюу боож авсан эх нь эхэлж хүүхдийн үсэнд модон хутга, хайч хүргэн ёсолдог байна. Мөнгөн таваг буюу модон тавагт таван тарианы үр хийж, дээрээс нь улаан цагаан бөсийн өөдсийг давхарлан дэлгээд хайчаа дээр нь тавина. Хүүхдийн эцэг нь энэ тавгийг хоёр гараараа өргөн барьж, эх нь гартаа аягатай сүү, тавагтай цагаан идээ бариад хүүхдээ хөтлөн ивээл жилтэй настны өмнө очиж, тавагтай цагаан идээгээ өргөөд, “хүүгийн минь, [охины минь] даахийг үргээж хайрла” гэж хэлэхийн хамт хүүхдээ мөргүүлэн ёслуулдаг. Настан нь цагаан идээнээс авч амссаны дараа нөгөө тавгаас хайчийг нь авч, хүүхдийн үснээс нэг ором хайчилдаг. Хөвгүүнийг баруун санчигаас, охиныг зүүн санчигаас эхлэн хайчилдаг. Хүүхдийн үсийг анх хайчлах хүн буюу ерөөлч тавагтай цагаан идээнээс дээжлэн хүүхдийн үсийг мялаагаад даахины ерөөл буюу богино бэлгэ дэмбэрлийн үг хэлдэг. Тухайлбал, “баруун талаас нь авч үргээхэд бадмалянхуан цэцэг дэлгэрч байгаа мэт”, “зүүн талаас нь авч үргээхэд зүйл бүрийн эрдэм дэлгэрч байгаа мэт”, “орой дээрээс нь авч үргээхэд ой билиг нь хурцдаж байгаа мэт” гэхчлэнгийн бэлгэтэй үгсийг хэлдэг Сар шинэ дөхлөө. Ууц өвчүү, боов шоовны хэрүүл нь эхэлнэ дээ.?? Идэж уух хоол ундаар ялгаварлаад эхэллээ дээ. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Хүн бүр хосоороо хорвоог туулахыг хүсдэг.?? Гэтэл хэлж ирдэггүй өвчинөөр ч юмуу, ослоор ханиа алдчихвал баяр наадмаар сэтгэлээ шимшрүүлээд л бэлэвсэн болохоор өвчүү тавья даа гэх юмуу хаашаа юм.?? Өвөө нар нь хорвоогийн мөнх бусыг үзсэн эмээ, ээж нартаа өвчүү бэлдээд эхлэх юмуу, үр хүүхдүүд нь ?? Ёоо, юу ч гэмээр юм бэ дээ. Бодвол таван өнчин хүүхэдтэй Өүлэн эх өвчүү тавьсан байх даа тиймээ.??? Уламжлал чухал ч хэтэрхий өрөөсгөл, хүний эрхэд бүдүүлгээр халдсан зүйлсийг орхиё тэхүү. ?? Эм хүмүүнээр тэргүүлж байгаа айл өвчүү, эр хүнээр тэргүүлж байгаа айл хонины ууц, шүүс тавьдаг гэдэг. Одоо бол учир нь чухал биш хэн хэнээсээ илүү томыг ширээн дээрээ тавих вэ гэдэг нь л чухал байх шиг харагдаад байгаа юм. Эмээ минь төрхөмд маань шинэлж байхад манайх үхрийн өвчүү ширээндээ тавьдаг байлаа. Ардын багш С.Дулам хүүхдийн даахь үргээх ёсыг дараах байдлаар тайлбарласныг та бүхэнд хүргэж байна. Даахь үргээх ёс 1 Энэ ёсыг олон монгол угсаатан даахь авах, даахь үргээх, даахь тайрах, үс авах ёс, үс бандгайлах ёс, үсний ерөөл, өрвөг хайчлах, өрвэй үргээх, өрвөг өрвөөх, өрвөг авах, өрлөг авах, өрвөгний найрын ёс, сэвлэг үргээх, симиг хайчлах, алтан хонхолцог хайчлах гэхчлэн нэрлэдэг. Монголчууд хүүхдийн даахийг анх үргээх ёслолыг нэн эрхэмд тооцдог. Ер нь хүний нэгэн насны гурван их ёслолын (хүүхдийн угаалга, даахь үргээх, хурим хийх) нэгэн гэж үздэг. Хөвгүүнийг 3, 5 буюу арга (сондгой) тоот насанд нь буга урамдах цагаар, охиныг 2, 4 буюу билиг (тэгш) тоот насанд нь хөхөө донгодох цагаар даахийг нь авдаг. Энэ нь хүүхэд мэдээ орж, өөртөө зориулан баяр ёслол хийж буйг мэдрэх чадвартай болсон үе юм. Энхэр хүүхдийн даахийг 6, 7 юмуу 8, 9 насанд нь зөвхөн засах маягтай дөнгөж гар хүрдэг байжээ. Тухайн айл ууган хүүхдийнхээ даахийг хэдэн насан дээр нь авсан бол дараагийн хүүхдийнхээ даахийг мөн тэр насан дээр нь авдаг ёсон бий. Хүүхдийн даахь үргээхдээ сарын сайн, өдрийн өлзийг сонгоно. Зарим нутагт нэг бүхэл насны ойн баяр дээр нь даахь үргээх ёслол хийдэг. Хүний үс авах сайн муу өдөр гэдэг нь хүний биеийн хий судалтай холбоотой болохыг “Дотоод цагийн хүрдний ухаан”-д тод номлосон байдаг.Даахь үргээхэд оролцох хүн эрхбиш өглөө эртлэн очих ёстой. Учир нь наран залуу үдээс өмнийн цагт хайч хүргэхийг эрхэмлэдэг. Харин зарим нутагт пүрэв гарагт хүүхдийн даахийг авдаггүй байжээ. Учир нь энэ өдрийг хүний хишиг өдөр гэж үздэгтэй холбоотой гэдэг. Энэ өдөр хүүхдийн ах дүү, төрөл төрөгсөд болон хүндтэй хүмүүс, улмаар сэвлэгий нь үргээх хүүхдийн ивээл жилтэй хүнийг урина. Сонгосон сайн өдрийнхөө өглөөгүүр ширээ засаж, идээ будаа өрөөд, хүүгээ, охиноо гоё хувцаслан, ширээний тэргүүн суудалд суулган ёслолыг эхлэнэ. Даахь үргээх ёс 2 Найрт уригдсан хүмүүс заавал бага ч гэсэн бэлэгтэй ирнэ. Ер нь гэрийн дээж, найрын дээж гэж хоёр таваг цагаан идээ буюу ондоон бэлэгтэй ирнэ. Гэрийн хүмүүст нь энгийн зочны ёсоор цагаан идээний дээжээ барьдаг. Даахь үргээх хүүхдэд хувцас хунар, гутал, торго дурдан, бөс даавуу, зоос мөнгө, бэлтгэж ирдэг. Эсвэл хонь юмуу даага мал амлана. Хүүхдийн үсэнд гар хүрэхийн өмнө арц, хүж уугиулан хайчаа ариулна. Мөн даахь үргээх хүнд цагаалга амсуулдаг. Гэрийн баруун хойно мөнх тэнгэрийн зүгт хүүхдийн ивээл жилтэй хүн сууна. Энэ хүн энэ айлын хамгийн хүндтэй хүн болдог. Хүүхдийн аав юмуу өвөө нь, эсвэл найрын ахлагч “За одоо хүүгийнхээ даахийг үргээе” гэнэ. Хүү босно. Зарим нутагт өвөг эцэг юмуу эцэг нь, зарим нутагт хүүхдийн ивээл жилтэй хүн эхэлж даахинд гар хүрч, модон хутгаар үс хусч буй дүр үзүүлэн толгойн баруун талаас эхлэн гар хүрнэ. Халх, дөрвөд, баяд, мянгад, хотгойд ястанд хүүхдийн үс авахад өвөг эцэг, эцэг нь, эсвэл тухайн ёслолд оролцож буй хамгийн өндөр настай хүндтэй хүн,Буриадад хүүхдийг эх барьж авсан буюу боож авсан эх нь эхэлж хүүхдийн үсэнд модон хутга, хайч хүргэн ёсолдог байна. Мөнгөн таваг буюу модон тавагт таван тарианы үр хийж, дээрээс нь улаан цагаан бөсийн өөдсийг давхарлан дэлгээд хайчаа дээр нь тавина. Хүүхдийн эцэг нь энэ тавгийг хоёр гараараа өргөн барьж, эх нь гартаа аягатай сүү, тавагтай цагаан идээ бариад хүүхдээ хөтлөн ивээл жилтэй настны өмнө очиж, тавагтай цагаан идээгээ өргөөд, “хүүгийн минь, [охины минь] даахийг үргээж хайрла” гэж хэлэхийн хамт хүүхдээ мөргүүлэн ёслуулдаг. Настан нь цагаан идээнээс авч амссаны дараа нөгөө тавгаас хайчийг нь авч, хүүхдийн үснээс нэг ором хайчилдаг. Хөвгүүнийг баруун санчигаас, охиныг зүүн санчигаас эхлэн хайчилдаг. Хүүхдийн үсийг анх хайчлах хүн буюу ерөөлч тавагтай цагаан идээнээс дээжлэн хүүхдийн үсийг мялаагаад даахины ерөөл буюу богино бэлгэ дэмбэрлийн үг хэлдэг. Тухайлбал, “баруун талаас нь авч үргээхэд бадмалянхуан цэцэг дэлгэрч байгаа мэт”, “зүүн талаас нь авч үргээхэд зүйл бүрийн эрдэм дэлгэрч байгаа мэт”, “орой дээрээс нь авч үргээхэд ой билиг нь хурцдаж байгаа мэт” гэхчлэнгийн бэлгэтэй үгсийг хэлдэг.

 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!