Uncategorized

Иргэн 76 зайлахгүй гэвэл Цалингаа 5 сая, Тэтгэврээ 3 сая болго!!! Яагаад Монгол хүнийг устгах бодлого ноцтой зүйл

Энэ хүн бол жинхэн Монгол ээж.❤❤❤❤❤❤❤❤❤ Та бол эх ороноо гэсэн сэтгэлтэй жирийн Монгол ээж ?

Энэ хүн бол жинхэн Монгол ээж.❤❤❤❤❤❤❤❤❤ Та бол эх ороноо гэсэн сэтгэлтэй жирийн Монгол ээж ?  https://www.facebook.com/dugar.tuul.1/videos/817612899540766 70 жил зүтэгсэн тусгаар тогтнолыг 76 наймаалцаад сууж. ..76 зайлахгүй гэвэл Цалин 5 сая тэтгэврээ 3 сая болго!!! …Яагаад Монгол хүнийг устгах бодлого ноцтой зүйл ярьжэээ.?  https://www.facebook.com/dugar.tuul.1/videos/817612899540766

Сүхбаатарын талбайд өнөөдөр /2022.12.08/ тав дахь өдрөө үргэлжлэх төлөвтэй байна. Харин өнөөдрийн жагсаал зарим иргэд морь унаж ирсэн бөгөөд тэднийг Сүхбаатарын талбай руу нэвтрүүлээгүй байна. Учир нь хотын даргын захирамжаар морьтой төв талбай руу орохыг хориглодог байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод дөрвөн өдөр өрнөж буй иргэдийн эсэргүүцлийн жагсаалыг дэлхийн томоохон хэвлэлүүд онцлон мэдээлсээр байна. “Монголын улстөрчид 89.5 тэрбум юань /12 тэрбум ам.доллар/-тай тэнцэх нүүрсний орлогыг улсаасаа хулгайлсныг иргэд нь эсэргүүцэн олон хоног жагсаж байна” гэх мэтээр мэдээлсээр.

Мөн олон улсын хэвлэлүүд Монгол Улсын иргэд хэнээс ч айхгүйгээр Төв талбай дээрээ гарч, үзэл бодлоо илэрхийлж, эрх баригчдын бодлогыг шүүмжилж, боломжийг нь хулгайлсан улстөрчдийн нэрийг зарлаж, хариуцлага тооцохыг шаардаж байгаа нь ардчиллын нэгэн илрэл. Монголын ард түмэн ардчилсан улсын иргэд гэдгээ дэлхийд харуулж буйг онцолсон.

Нөгөө талд Монголын улстөрчдийн хулгай, луйвар дэлхий даяар тарж байгаа нь Монгол Улсын нэр хүндийг унагах, олон улс дахь боломжийг хаах эрсдэлтэй. Энэ их хулгай, луйвар нь Олон улсын байгууллагууд, бизнесийн түншүүд, гадаад хөрөнгө оруулагчид Монголоос нүүрээ буруулж, зээл тусламжаа ч танахад хүргэж мэднэ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улс гаднаас хамгийн их зээл, тусламж авсан. Сүүлийн арван жил гэхэд олон улсын зах зээлээс их хаадынхаа нэрээр том бондуудыг босгосон билээ. Гэвч энэ их зээл тусламж, бондын мөнгө чухам Монгол Улсыг хөгжүүлэхэд зарцуулав уу, улстөрчдийн халаас руу оров уу гэдэгт эргэлзэж эхлэхэд хүргэв. Дэлхийн зах зээлээс хамгийн бага хүүтэй босгосон Чингис бондын 1.5 тэрбум ам.долларыг хэрхэн зарцуулснаас Монголыг, эрх баригчдыг дүгнэж болохоор байна. Арван жилийн өмнө босгосон энэ бондын мөнгийг Монголын улстөрчдийн хамаарал бүхий компаниуд хувааж аваад, өнөөдөр Хөгжлийн банкны балансан дээр чанаргүй зээл болон бичигдсэн. Улсаа хөгжүүлнэ, том төсөл хэрэгжүүлнэ гэж гадаад зах зээлээс босгосон бондыг хэдхэн улстөрчдөд хувааж, улс улам ядуурав. Энэ бол Монголын улстөрчдийн улсаа тоносон том жишээ болсон. Үүний араас улсынхаа экспортын гол түүхий эд болох нүүрсний экспортоос хулгай хийдэг байсан нь илчлэгдлээ. Сүүлийн арван жилд хилээр гарсан нүүрстэй 100 автомашин тутмын гурвыг тэд хулгайлж байжээ. Энэ хулгайн нийт өртөг 40 их наяд болно гэж УИХ-ын гишүүн, ОУВС-д ажиллаж байсан эдийн засагч Т.Доржханд анх мэдээлсэн Эндээс л 40 их наядын нүүрсний хулгайн хэрэг эрчээ авсан. 40 их наяд төгрөг гэдэг бол манай улсын жилийн нийт эдийн засаг, хоёр жилийн улсын төсөвтэй тэнцэх дүн юм. Энэ боломжийг хулгайлсанд иргэд бухимдаж буй. Энэ өртөг бодит эсэх нь цаг хугацааны явцад тодорхой болно. Харин улстөрчид хамаарал бүхий компаниараа дамжуулан нүүрснээс хулгай хийдэг байсан нь нэгэнт ил болсон. Одоо нэрсийг нь зарлаж, хариуцлага хүлээлгэхийг Монголын иргэд шаардаж, дэлхий бас харж байна.

Сахилга батгүй, хулгайч ихтэй, хариуцлага тооцож чаддаггүй Монгол Улсад хэн итгэж зээл, тусламж олгож, хөрөнгө оруулалт хийх вэ!

Яагаад Олон нийтийн дуу хоoлой болохгүй байгаа МҮОНРТ татан буулгах санал иргэдээс гарлаа. МҮОНРТ-ийг татан буулгаж хүүхдийн эмнэлэг болгоё !!! Иргэд нийт ТВ-нүүдэд маш их шүүмжлэлтэй хандаж талбай дээрээс шууд дамжуулалт хийхгүй байгаа гэж шүүмжилээд байна 2008 оны 7/1нд юу боллоо санаж байна уу? 7/1нд Онц байдал тогтоох үеэр бүх хэвлэл мэдээллийг хаангуутаа ганцхан МҮОНТ-ийг эфирийг ажиллуулаад ЦЕГын хэвлэлийн төлөөлөгчийг томилон увайгүй, согтуу залуус улс орныг сүйд хийх шахсан мэтээр тархи угаалт болсон. Ер нь бол МҮОНРТ-ийг тэр үед татан буулгаж бүтэцийг нь өөрчилж, дарга цэргийг нь улсаас, ялсан намаас томилдогийг хуулиар хориглож, мэдээллийн хараат бус байдлыг хамгаалах хуулийн төслийг нь илүү хатуу болгох байсан юм.
7/1нд тухайн үед бодит байдал дээр жагсаалд оролцсон залуусыг эрүүдэн ял тулгасан байдаг! Мөн таван сайхан алтан амь үрэгдсэн. Түүний шалтгаан нь одоо хүртэл нууц тодорхойгүй, илрээгүй. Үүнийг ерөөсөө мартаж болохгүй шүү. Онц байдал гэдэг нь ийм л үр дүнд хүргэнэ. ???? Erdenebileg Dulguun
Эзэн байя.
Улс орондоо,Газар нутагтаа,ашигт малтмалдаа,нутаг усандаа,хувь заяандаа,нэр төрдөө ,амьдралдаа ЭЗЭН байцгаая.
Энэ тийм хэцүү юм уу︖︕ Энэ тийм амар юм уу︕︖Биднээс, хүн нэг бүрээс бид бүгдийн хувь заяа ,бидний үр хүүхдүүдийн хувь заяа хамаарна.
Хэдэн жилийн өмнө хэцүү байсан. Одоо бол нийтээр, ямар нэгэн өөрчлөлт хийхгүй бол, болохгүй болжээ гэдгийг ойлгож эхэлж байгаа учир амар болж байх шиг байна.
Үндсэн хуулийн цэц ,Ерөнхийлөгч ,ерөнхийлөгчийн институци, Дээд шүүх,шүүхийн зөвлөл,шүүхийн тогтолцоо,Прокурор, Улсын их хурал,Төрийн алба,цагдаа, тагнуулын алба болж байгаа юм ганц ч алга.Бүх ерөнхийлөгч нар ямар байв︖Бүх их хурлын дарга нарыг бодоод үз︕
Сая цуглаж ирсэн ерөнхий сайд нарыг хар︕ Хэцүү л хүмүүсийн цуглуулга . Бүгдээрээ Монгол улсаа хорлоё гээгүй хөгжүүлье гэж л гарч ирсэн байх. Гэхдээ л хорлож.
Яагаад бүгдийн х нь үйл хэрэг ийм байгаа юм бэ ︖Одоо байгаа нь ч ялгаа үгүй.Энэ чигээрээ явбал чигээрээ сөнөх зам руу гаа улам хурдтай урагшилсаар байна.
Тэгвэл ямар гарц гаргалгаа байна вэ︖Миний бодоход нэг гарц байх шиг байна. Үүнийг бүгдээрээ хэлэлцэж шийдье.1. Үндсэн хуулиар төрийн бүх эрх ,ард түмний мэдэлд бий гэсэн заалт бий. Үүнийгээ хэрэгжүүлэх цаг нь болсон.Бүх сумдаас 3-5 нэр хүндтэй голч шийдвэр гаргах хүнийг сонгож Ард түмний их хуралдай зохион байгуулж Монгол улсын их хурлыг Дээд доод 2 танхимтай болгох,Дээд хурлыг жилд 1-2 удаа хуралдаж Төсвийг батлах ,Прокурор,дээд шүүхийг батлах.Доод танхим байнгын хурал байх бөгөөд, зөвхөн хууль боловсруулж дээд танхимд танилцуулах үүрэгтэй болговол тэд одоогийнх шиг ийм замбараагүй эрх мэдэл байхгүй болж хуулийр хөрөнгө завших байдал үгүй болно.Дээд хурлын гишүүд цалин харамж авдаггүй ,нэр төрийн ажил байхаар зохицуулах.Шүүхийг сонгуулиар бүрдүүлдэгболох.Шүүгч нарыг сонгодог болох нь шударга шийдэх нөхцөл бүрдэнэ.2.Сонгууль ,намБид үнэн худал нь мэдэгдэхгүй сонгууль хийсэн болж өөрсдийгээ хуурч ирсэн.Үүний төлөө Сонгуулийн хороо гэдэг нүсэр аппаратыг тэжээж байна. Бид тийм баян орон уу .Үгүй.Үүнийг татан буулгья. Оронд нь 4-5 жилд нэг удаа сонгууль явуулах түр хороо байгуулж байя. Монгол улсыг нэг тойрог болгоод нам бүрээс 76 нэр дэвшүүлж ,бүх нэр дэвшигчийг авсан саналын тоогоор нь жагсааж дээрээс нь 76 -г авах , хэрэв аль нэг гишүүн үүргээ биелүүлж чадахгүй болсон тохиолдолд шууд дараачын хүнийг оруулж нөхөн сонгууль гэдэг үрэлгэн зардлыг болих. Үр дүнд нь сонгуулийн олон зуун тэрбумаар яригддаг зардал байхгүй болно.Зардал нь А4 цаасан дээр бичсэн зорилго нь л байна.Нэр дэвшигчийг МҮОНРТ ээр үнэ төлбөргүй сурталчлана.Бүх намуудыг татан буулгаж, МАН,АН-ын хөрөнгийг хөрөнгийг нь хураагаад ,бүх намуудыг одоогийн МАН-ын байранд нэг нэг өрөөнд оруулахад л болно.А4 -ын цаас,горилогчын зарцуулсан цагийн зардал л байх болно.3. Ашигт малтмалын тухай хуулийг үндсээр нь өөрчилж, авилгын үндсийг таслан зогсоох, лицензийг хэн авсан нь худалдаж болохгүй,харин 3 жилийн дотор үйлдвэр уурхай байгуулаагүй бол буцааж хураадаг болгох.,газрын хөрсөн доорхи хөрөнгө ард түмний өмч байж нийтийн эрх ашиг, баялагын санд хуримтлагддаг болох, зөвхөн удирдлагыг нь хуь хүн компаниуд хэрэгжүүлдэг байх. 4.Тендерийн хуулинд нэг л өөрчлөлт оруулах. Хамгийн чанартайг нь боломжын үнээр5.Тангарагын шүүхтэй болох.Энэ юу вэ гэвэл санамсаргүй сонголтоор сонгогдсон иргэд үнэн зөвийг тогтоож ,шүүгч зөвхөн баталгаажуулдаг болох. Яг Америк шиг.6. Бүрэн эрх нь дууссан ЗГ-ын ажлыг их хурлын доод, дээд танхимаар хэлэцэж, үр дүнг нь хэлэлцээд дараагийн засгийн газарт хүлээлгэж өгдөг болох.7. Прокурор дээр хэрэг хэрэгсэхгүй болгодог практикийг таслан зогсоох.8 .Дотоодод үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний гаалийн татварыг өндөр байлгаж зах зээлээ хамгаалах,чанар нь сайжраад ирэхээр нь зах зээлээ бага багаар нээж дотоодын үйлдвэрлэлээ дэмжих. 9.Бүх шатны засаг дарга нарын ажлыг хаана ямар ажлын байр бий болгосон , ЖДҮ -ийг яаж хөгжүүлснээр нь дүгнэдэг болоход манай Монгол хэнээс ч дутахгүй хөгжөөд явчихна даа.
Purev Bataa
МҮОНРТ-ийг шүүмжилж болно. Устга, татан буулга гэж турхирч болохгүй. Өөрийнхөө өмчийг устга гэж орилох нь өрөвдөлтэй. Яахав энэ байгууллагыг цирк, кино үйлдвэрийн араас амийг нь таслаж болно л доо. Бид яахав өөр ажил олоод хийчихнэ. Гэтэл тусгаар улсуудад яагаад онц чухал обьект гэж үзэж, Public media гэж хамгаалдаг вэ. Дайны үед, гамшгийн үед, онц байдлын үед хамгийн чухал обьект. 2-рт сонирхолгүй соёл, алслагдсан нутаг, орхигдсон мэдээлэл, уйтгартай уламжлалыг чинь хүргэдэг болохоор сошл хэрэглэдэг, солонгос сериал үздэг, войс, улаан бал, Монгол коммент үздэгүүд нь ойлгодоггүй. Устга гээд бга хүмүүсийн өөрсдийнх нь өмч гэдгийг ч мэддэггүй. Тэдний үр хүүхэд, ирээдүйд нь өвлөгдөх үнэт өв юм ш дээ. Гагцхүү олон нийтийн радио телевиз гэсэн дүр эсгэсэн хуулийг шинэчилж, олон улсын жишгээр хөгжих ёстой.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!