Uncategorized

Ард түмнээс жилдээ 72О саяыг авдаг ТВ нэрс ил боллоо!!!

Үзэгч таны халааснаас сар бүр таны зөвшөөрөлгүй, үзээгүй байсан ч 2500+1500 төгрөг авдаг ард түмнээс жилдээ 72О саяыг авдаг ТВ нэрс ил боллоо

Үзэгч таны халааснаас сар бүр таны зөвшөөрөлгүй, үзээгүй байсан ч 2500+1500 төгрөг авдаг. Энэ мөнгө нь нэг сард л 60 сая. Эдгээр ТВ нэрс:
1. МҮОНРТ 60 сая +төсвөөс 20 тэрбум 2. 25-р суваг 60 сая *12=720 сая Зөвхөн нэг тв жилд 720 сая төгрөг авдаг. 3. UBS 60 сая*12=720 сая 4. Mongol HD 60 сая*12=720 сая 5. TV-9 60 сая*12=720 сая 6. TV-5 60 сая*12=720 сая 7. Star TV 60 сая*12=720 сая 8. TM TV 60 сая*12=720 сая 9. Eagle TV 60 сая*12=720 сая 10. Central TV 60 сая*12=720 сая 11. NTV 60 сая*12=720 сая 12. Tenger TV 60 сая*12=720 сая 13. Боловсрол 60 сая*12=720 сая 14. Малчин 60 сая*12=720 сая
15. SBN 60 сая*12=720 сая 16. TV8 60 сая*12=720 сая 17. C-1 60 сая*12=720 сая 18. TV-8 60 сая *12=720 сая 19. Сүлд TV 60 сая *12 =720 сая Эдгээр телевизүүдээс эрх ашгаа нэхэцгээ !!!Бас 1000-аад хүнтэй Үндэсний телевиз.
Бүгдийг нь татвар төлөгчид та нар тэжээгээд сугалаа үзээд сууж байгаа чинь үнэн. Нийлээд хийдэг хор нь ч барагдахгүй. Гол юмаа хар!!!
Миний энэ үгэнд өсөрхөөд байлгүй, манай телевизийнхэн ажилдаа тусгаад авчихна биз ээ. Иргэд нүүрсний хулгайг мэдмээр байна гээд байна, түүнийг нь яг бодитоор нь мэдээлээд өгье. Одоо боллоо шд, нэг л цэмцгэр хүмүүс.
Хүмүүс та нарт хэлэхэд Зариг зариг зариг яаваа, зариг гэхээсээ өмнө төлсөн мөнгөндөө эхлээд үйлчилгээгээ нэхээд сурчих.
19 тв-д тус бүрт нь жилд 720 сая гэж бодохоор нийтдээ хэдэн төгрөг та нарын халааснаас
шууд тв-рүү очиж байна, тооцоод үздээ. Юнивишн, скаймедиа, сансар гэх мэт айпи тв-ээр дамжаад… за тэгээд эдгээр тв-үүдийн эздийг нь сонсвол та нар амиа хорлох биз. Ийм л байна.
Зариг чинь сайн муу хэлүүлээд, чичлүүлээд, тээгэлдэж уначих гээд 3-хан камертай цөөн хүчээр сайн, муу бүхэнд чинь явж ирсэн шүү!!! Олон нийтийн дуу хоoлой болохгүй байгаа МҮОНРТ татан буулгах санал иргэдээс гарлаа. Иргэд нийт ТВ-нүүдэд маш их шүүмжлэлтэй хандаж талбай дээрээс шууд дамжуулалт хийхгүй байгаа гэж шүүмжилээд байна 2008 оны 7/1нд юу боллоо санаж байна уу? 7/1нд Онц байдал тогтоох үеэр бүх хэвлэл мэдээллийг хаангуутаа ганцхан МҮОНТ-ийг эфирийг ажиллуулаад ЦЕГын хэвлэлийн төлөөлөгчийг томилон увайгүй, согтуу залуус улс орныг сүйд хийх шахсан мэтээр тархи угаалт болсон. Ер нь бол МҮОНРТ-ийг тэр үед татан буулгаж бүтэцийг нь өөрчилж, дарга цэргийг нь улсаас, ялсан намаас томилдогийг хуулиар хориглож, мэдээллийн хараат бус байдлыг хамгаалах хуулийн төслийг нь илүү хатуу болгох байсан юм.
7/1нд тухайн үед бодит байдал дээр жагсаалд оролцсон залуусыг эрүүдэн ял тулгасан байдаг! Мөн таван сайхан алтан амь үрэгдсэн. Түүний шалтгаан нь одоо хүртэл нууц тодорхойгүй, илрээгүй. Үүнийг ерөөсөө мартаж болохгүй шүү. Онц байдал гэдэг нь ийм л үр дүнд хүргэнэ. ???? Erdenebileg Dulguun
Эзэн байя.
Улс орондоо,Газар нутагтаа,ашигт малтмалдаа,нутаг усандаа,хувь заяандаа,нэр төрдөө ,амьдралдаа ЭЗЭН байцгаая.
Энэ тийм хэцүү юм уу︖︕ Энэ тийм амар юм уу︕︖Биднээс, хүн нэг бүрээс бид бүгдийн хувь заяа ,бидний үр хүүхдүүдийн хувь заяа хамаарна.
Хэдэн жилийн өмнө хэцүү байсан. Одоо бол нийтээр, ямар нэгэн өөрчлөлт хийхгүй бол, болохгүй болжээ гэдгийг ойлгож эхэлж байгаа учир амар болж байх шиг байна.
Үндсэн хуулийн цэц ,Ерөнхийлөгч ,ерөнхийлөгчийн институци, Дээд шүүх,шүүхийн зөвлөл,шүүхийн тогтолцоо,Прокурор, Улсын их хурал,Төрийн алба,цагдаа, тагнуулын алба болж байгаа юм ганц ч алга.Бүх ерөнхийлөгч нар ямар байв︖Бүх их хурлын дарга нарыг бодоод үз︕
Сая цуглаж ирсэн ерөнхий сайд нарыг хар︕ Хэцүү л хүмүүсийн цуглуулга . Бүгдээрээ Монгол улсаа хорлоё гээгүй хөгжүүлье гэж л гарч ирсэн байх. Гэхдээ л хорлож.
Яагаад бүгдийн х нь үйл хэрэг ийм байгаа юм бэ ︖Одоо байгаа нь ч ялгаа үгүй.Энэ чигээрээ явбал чигээрээ сөнөх зам руу гаа улам хурдтай урагшилсаар байна.
Тэгвэл ямар гарц гаргалгаа байна вэ︖Миний бодоход нэг гарц байх шиг байна. Үүнийг бүгдээрээ хэлэлцэж шийдье.1. Үндсэн хуулиар төрийн бүх эрх ,ард түмний мэдэлд бий гэсэн заалт бий. Үүнийгээ хэрэгжүүлэх цаг нь болсон.Бүх сумдаас 3-5 нэр хүндтэй голч шийдвэр гаргах хүнийг сонгож Ард түмний их хуралдай зохион байгуулж Монгол улсын их хурлыг Дээд доод 2 танхимтай болгох,Дээд хурлыг жилд 1-2 удаа хуралдаж Төсвийг батлах ,Прокурор,дээд шүүхийг батлах.Доод танхим байнгын хурал байх бөгөөд, зөвхөн хууль боловсруулж дээд танхимд танилцуулах үүрэгтэй болговол тэд одоогийнх шиг ийм замбараагүй эрх мэдэл байхгүй болж хуулийр хөрөнгө завших байдал үгүй болно.Дээд хурлын гишүүд цалин харамж авдаггүй ,нэр төрийн ажил байхаар зохицуулах.Шүүхийг сонгуулиар бүрдүүлдэгболох.Шүүгч нарыг сонгодог болох нь шударга шийдэх нөхцөл бүрдэнэ.2.Сонгууль ,намБид үнэн худал нь мэдэгдэхгүй сонгууль хийсэн болж өөрсдийгээ хуурч ирсэн.Үүний төлөө Сонгуулийн хороо гэдэг нүсэр аппаратыг тэжээж байна. Бид тийм баян орон уу .Үгүй.Үүнийг татан буулгья. Оронд нь 4-5 жилд нэг удаа сонгууль явуулах түр хороо байгуулж байя. Монгол улсыг нэг тойрог болгоод нам бүрээс 76 нэр дэвшүүлж ,бүх нэр дэвшигчийг авсан саналын тоогоор нь жагсааж дээрээс нь 76 -г авах , хэрэв аль нэг гишүүн үүргээ биелүүлж чадахгүй болсон тохиолдолд шууд дараачын хүнийг оруулж нөхөн сонгууль гэдэг үрэлгэн зардлыг болих. Үр дүнд нь сонгуулийн олон зуун тэрбумаар яригддаг зардал байхгүй болно.Зардал нь А4 цаасан дээр бичсэн зорилго нь л байна.Нэр дэвшигчийг МҮОНРТ ээр үнэ төлбөргүй сурталчлана.Бүх намуудыг татан буулгаж, МАН,АН-ын хөрөнгийг хөрөнгийг нь хураагаад ,бүх намуудыг одоогийн МАН-ын байранд нэг нэг өрөөнд оруулахад л болно.А4 -ын цаас,горилогчын зарцуулсан цагийн зардал л байх болно.3. Ашигт малтмалын тухай хуулийг үндсээр нь өөрчилж, авилгын үндсийг таслан зогсоох, лицензийг хэн авсан нь худалдаж болохгүй,харин 3 жилийн дотор үйлдвэр уурхай байгуулаагүй бол буцааж хураадаг болгох.,газрын хөрсөн доорхи хөрөнгө ард түмний өмч байж нийтийн эрх ашиг, баялагын санд хуримтлагддаг болох, зөвхөн удирдлагыг нь хуь хүн компаниуд хэрэгжүүлдэг байх. 4.Тендерийн хуулинд нэг л өөрчлөлт оруулах. Хамгийн чанартайг нь боломжын үнээр5.Тангарагын шүүхтэй болох.Энэ юу вэ гэвэл санамсаргүй сонголтоор сонгогдсон иргэд үнэн зөвийг тогтоож ,шүүгч зөвхөн баталгаажуулдаг болох. Яг Америк шиг.6. Бүрэн эрх нь дууссан ЗГ-ын ажлыг их хурлын доод, дээд танхимаар хэлэцэж, үр дүнг нь хэлэлцээд дараагийн засгийн газарт хүлээлгэж өгдөг болох.7. Прокурор дээр хэрэг хэрэгсэхгүй болгодог практикийг таслан зогсоох.8 .Дотоодод үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний гаалийн татварыг өндөр байлгаж зах зээлээ хамгаалах,чанар нь сайжраад ирэхээр нь зах зээлээ бага багаар нээж дотоодын үйлдвэрлэлээ дэмжих. 9.Бүх шатны засаг дарга нарын ажлыг хаана ямар ажлын байр бий болгосон , ЖДҮ -ийг яаж хөгжүүлснээр нь дүгнэдэг болоход манай Монгол хэнээс ч дутахгүй хөгжөөд явчихна даа.
Purev Bataa
МҮОНРТ-ийг шүүмжилж болно. Устга, татан буулга гэж турхирч болохгүй. Өөрийнхөө өмчийг устга гэж орилох нь өрөвдөлтэй. Яахав энэ байгууллагыг цирк, кино үйлдвэрийн араас амийг нь таслаж болно л доо. Бид яахав өөр ажил олоод хийчихнэ. Гэтэл тусгаар улсуудад яагаад онц чухал обьект гэж үзэж, Public media гэж хамгаалдаг вэ. Дайны үед, гамшгийн үед, онц байдлын үед хамгийн чухал обьект. 2-рт сонирхолгүй соёл, алслагдсан нутаг, орхигдсон мэдээлэл, уйтгартай уламжлалыг чинь хүргэдэг болохоор сошл хэрэглэдэг, солонгос сериал үздэг, войс, улаан бал, Монгол коммент үздэгүүд нь ойлгодоггүй. Устга гээд бга хүмүүсийн өөрсдийнх нь өмч гэдгийг ч мэддэггүй. Тэдний үр хүүхэд, ирээдүйд нь өвлөгдөх үнэт өв юм ш дээ. Гагцхүү олон нийтийн радио телевиз гэсэн дүр эсгэсэн хуулийг шинэчилж, олон улсын жишгээр хөгжих ёстой.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!