Uncategorized

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Лиценз тойрсон луйвар!!! Aлт дээр асар их хэмжээний хулгайг дэлгэв

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Алт дээр асар их хэмжээний хулгай бий

УИХ-ын чуулганы хуралдаан эхэлсэн байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр горимын санал хэллээ. Тэрбээр, “Бид далд эдийн засгийн талаар хангалттай ярьсан. Холбогдох арга хэмжээг тухай бүр нь аваагүйгээс өнөөдрийн айхтар асуудал гарч байна. Нүүрс болон экспортоор гарч буй бусад бүтээгдэхүүнд энэ асуудал гарч байна. Ажлын хэсэг гарч, хуулийн байгууллагатай хамтран шалгаж байна. Үүнээс гадна алт дээр асар их хэмжээний хулгай бий. Олборлож байгаа алтныхаа хагасыг тушааж, чежүүдээр дамждаг. Аж ахуйн нэгжийн албан татвараас зугтдаг. АМНАТ-аас зугтдаг. Лиценз тойрсон луйвар байна” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийн прокурорын газраас 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нүүрсний гэх тодотголтой хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг мөрдөх чиг үүрэг бүхий байгууллагууд хамтран явуулах тухай 4/04 тогтоол гаргасан. Үүний дагуу Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хамтарсан тушаалаар нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай явуулах зорилгоор ажлын хэсгийг байгуулав.Тус ажлын хэсэг өнөөдрөөс Өмнөговь аймагт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Эх сурвалж: АТГ Нүүрсний хэргээр Б.Ганхуяг, Т.Мөнхбаяр, С.Энхтөр нарын найман хүнийг баривчилжээ!!! Гэрээс нь 100 мянган ам.долларын хамт их хэмжээний мөнгө илэрчээ!!! Нүүрсний хэрэгтэй холбоотойгоор АТГ, ЦЕГ-ын ажилтнууд өчигдөр шөнө гүйцэтгэх ажиллагаа явуулж найман хүнийг баривчилан Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, түүний эхнэр, мөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж, “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн захирал асан Т.Мөнхбаяр, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албаны дарга С.Энхтөр, “Сагсайс Редер” ХХК-ийн захирал С.Энхтүвшин, “Хишиг арвин индустрал” ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Хүрэлбаатар нарыг баривчилсан байна. Ташрамд: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хавар хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ Хөгжлийн банкны хэргийн дараагаар нүүрсний асуудлыг хөндөж, улсаа хохироосон хүмүүсийн хэргийг гаргаж тавина гэж байсан. Түүнчлэн төв талбайд өрнөсөн иргэдийн жагсаалыг ЭТТ ХК-ийн удирдлагуудаас зориуд турхирсан гэж Ерөнхий сайд мэдэгдээд байгаа.
Тэгвэл урьдчилсан байдлаар тэдний нэг нь жагсаал зохион байгуулахад гол үүрэн гүйцэтгэсэн нь тогтоогдоод байгаа аж. Тэдний гэр оффист хийсэн нэгжлэгээр онц их хэмжээний мөнгө, бусад хориотой хэрэгсэл илэрсэн байна. Тодруулбал: “Сагсайс Редер” ХХК-ийн захирал С.Энхтүвшингийн гэрээс Хятадын банкны тэмдэг 100 мянган ам.доллар, 70 сая төгрөг, “Хишиг арвин индустрал” ХХК-ийн эзэн Б.Хишигдоржийн гэрээс 300 сая төгрөг, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн гэрээс тусгай төхөөрөмж илрүүлэгч гарч ирсэн байна.АТГ-аас ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг цагдан хорьсон байна. Өнөөдөр үүрээр цагдан хорих ажиллагаа явагджээ.
Нүүрсний хулгайн гэх асуудлыг анх хөндөж тавьсан 2022.10.26-ны өдөр ЭТТ ХК-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Энэ өдрийнхөө орой тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн тамга, гарын үсэг зурах эрхийг БЭТ болох Сангийн яамны ТНБД Ж.Ганбатад шилжүүлсэн байдаг.
Энэ өдөр мөн АТГ-аас ЭТТ ХК-ийн удирдлагуудыг шалгаж эхэлсэн тухай мэдээлсэн юм.
Ташрамд, төв талбайд өрнөсөн иргэдийн жагсаалыг ЭТТ ХК-ийн удирдлагуудаас зориуд турхирсан гэж Ерөнхий сайд мэдэгдээд байгаа билээ.
Г.САНСАРМАА Сайн байцгаана уу. Сүүлийн өдрүүдэд надруу чиглэгдсэн ГҮТГЭЛЭГ-т захиалга хэрээс хэтэрлээ.
2022 оны 12.04-ны жагсаалыг надтай холбож байгаад эгдүүцэж байна. Нэр холбоод байгаа Тэр залууг танихгүй, амьдралдаа харж ч байгаагүй тул түүнтэй холбох шаардлага байхгүй. Ер нь жагсаалаар асуудал шийддэг үе дууссан гэдгийг зохион байгуулагч нарт дуулгачихья.
Мөн Миний бие болон ЭТТ ХК нь иргэдийн дунд яригдаад байгаа Нүүрсний хулгай гэх нүүрсний тээвэр, хил, гааль, хяналт, зөрүү мөнгөн дүнтэй холбоо бүхий ямар ч асуудалтай холбоогүй, хамаатуулах ч боломжгүйг албан ёсоор, хариуцлагатайгаар МЭДЭГДЭЖ байна. Учир нь ЭТТ ХК нь нүүрс олборлогч компани болохоос тээвэр, хил, гааль, үнэ тогтоодог байгууллага биш болно. Мөн ЭТТ ХК-д ямар ч хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэл байхгүй, бүртгэгдээгүй бөгөөд Олон улсын зээлжих эрх авч, аудит хийлгэснээс гадна дотоодын бүх шатны хяналтын байгууллагуудын (ҮАГ, МХЕГ, ТЕГ, АТГ, ТЕГ, ГЕГ, ЦЕГ, СЯ, ТӨХ, ТӨБЗГ, СЗХ, ТХААГ) байнгийн хяналт буюу жилийн 5-7 сарын хугацааны хяналт, шалгалт хийгдэж, зөрчилгүй нь тогтоогдож байсан. ЭТТ ХК ил тод, нээлттэй болж, ашиг орлого нэмэгдэж, иргэдэд ногдол ашиг өгч, нийгмийн хариуцлагаар Ковидын эсрэг хувь нэмэр оруулж, Үндэсний хэмжээний том бүтээн байгуулалтын төслүүдийг эхлүүлж, эрчимжүүлж ирсэн төдийгүй гадаад дахь нэр хүнд сайжирч, хөрөнгө оруулагчдын сонирхолыг татсан Дэлхийд өрсөлдөх Монгол мега төсөл ЭТТ болж танигдсаныг бүгд мэднэ.
Монголчууд биднийг байнгийн хэрүүлтэй байлгаж, хардлага, хов живэнд живүүлж, хөгжүүлэхгүй байх, хийснийг нь үгүйсгэх сонирхолтой этгээдүүд олширч байгаад харамсаж байна. Харин ч Монголын хөгжил дэлхийн хөгжлөөс хоцорсоныг гүйцээж, Аж үйлдвэржсэн, иргэд нь баян улс болгох гарц бол Үндэсний бүтээн байгуулалт, эв нэгдэл, гадаад дахь нэр хүнд, хамтын зүтгэл тул үүнийг эвдэхгүй байх нь бидний хойч ирээдүйд тустай. Б.Ганхуяг.
2022 оны 12-р сарын 03. Эрдэнэт хот

Related Articles

Back to top button
error: Content is protected !!