Uncategorized

Баян-Өлгийд 10 жилийн дараа гурван ихэр мэндлэхэд удирдлагууд нь хоосон хадаг барив

Баян-Өлгий аймгийн удирдлагууд Б.Тэлмүүн, Б.Эрмүүн, Б.Цэлмүүн гурван ихэрд гэр өгч, хоосон хадаг барьжээ.Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат Э.Барс, Х.Адилбиш нар өнгөрөгч зургаадугаар сарын 23-ны өдөр анхны төрөлтөөрөө гурван ихэр хүүхэдтэй болсон аж. Энэ нь Баян-Өлгий аймагт 10 жил тохиолдоогүй ховор үйл явдал бөгөөд ихрүүдэд ийн хоосон хатаг барьсан нь нутгийн иргэдээс шүүмжлэл сонсов.Монголчууд эртнээс хүнд хоосон хадаг өгдөггүй уламжлалтай бөгөөд өгч буй хүнийхээ буян заяаг тэтгэн бэлгэшээж, дээш амсартай аяганд сүү, тавгийн идээ, гарын бэлгийн аль нэгийн хамт өгдөг билээ. Тэдний эл үйлдлийг нутгийн иргэд монгол уламжлалаа уландаа гишгэсэн үйлдэл хэмээгээд байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!