Uncategorized

МУИС, МҮИС-ийн бараа тэмдэгтийн маргаан дээд шүүхээс эцэслэн шийдвэрлэгджээ

МУИС, МҮИС хоёр сургуулийн бараа тэмдэгтийн асуудал 2020 оны намраас эхэлсэн.
Энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Улсын Дээд Шүүхийн уг маргааныг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
Ингэснээр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн гаргасан “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 614 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Монголын Үндэсний Их Сургууль” НҮТББ-ын төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай” шийдвэр хэвээр үлдэж байгааг Дээд шүүхийн эх сурвалж мэдээллээ.
Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шүүхийн шийдвэрийн талаар Монгол Улсын Их Сургуулиас тодруулахад “Уг асуудалтай холбоотой бүх зүйл дууссан. Монголын Үндэсний Их сургууль гэх нэрийн МҮИС хэрэглэж болохоо больсон гэсэн үг. National University of Mongolia, NUM, MNU, MUIS, Mongolian National University гэх нэршил манай сургуулийн оюуны өмчөөр баталгаажсан юм.
Тэгэхээр Монголын Үндэсний Их Сургууль нэрээ солино. Монгол Улсын Их Сургууль МУИС гэх нэрээрээ үлдэнэ. Улсын Дээд Шүүх хэлэлцэхээс татгалзсан учир давж заалдах дараачийн шатны шүүх байхгүй. Маргаан бүрэн шийдвэрлэгдсэн” хэмээн хариуллаа. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр /2021.08.26/ их, дээд сургуулийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Монголын үндэсний их сургууль гэдэг нэрээр элсэлт авч байгаа нь луй.вар. Бид энэ нэрийг буцааж авна. МҮИС гээд товчлохоор Монгол Улсын их сургууль буюу МУИС-тай ойролцоо сонсогдож байгаа юм. Иймд энэ хоёр нэрийг хольж солих, нэг сургууль гэж ойлгоод элсэх тохиолдол гарч байна.Одоо их дээд сургуулийн асуудлыг зохицуулах хуулийн төсөл боловсруулж байгаа. Энэ хуулийн төсөлд хувийн их, дээд сургууль үндэсний гэдэг нэршил авахыг хориглосон заалт оруулна” гэлээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!