Uncategorized

Эх орныг нь сүйрүүлчихээд гадагшаа явж ажил хий, виза-г чинь яриад өгье гэж ярьж болохгүй ээ❗ Оюун-Эрдэнэ ээ, чи ажлаа хийж чадах уу, чадахгүй байгаа шүү дээ!

Эх орныг нь сүйрүүлчихээд гадагшаа явж ажил хий, виза-г чинь яриад өгье гэж ярьж болохгүй ээ❗
Эдийн засаг нь хөгжсөн, олигтой цалинтай бол хэн ч явъя гэхгүй. Гадагшаа явуулах биш эх орондоо сайхан амьдруулах нь та нарын үүрэг шүү? Оюун-Эрдэнэ ээ, чи ажлаа хийж чадах уу, чадахгүй байгаа шүү дээ!
Түүхэн дэх хамгийн өндөр эрх мэдэлтэй Ерөнхий сайд. Түүний эрх мэдлийг Үндсэн хуулиар шууд хангаж өгсөн. Гэвч түүхэн дэх хамгийн чадамжгүй Ерөнхий саад. Өчигдөр хэдэн мянган залуус дүү нар Засгийн газарт ажлаа хийхийг сануулан, төв талбайд өдөржин жагсаж байхад нэгэн цагт М.Энхболдыг огцруулах жагсаалаас төрж байсан Оюун-Эрдэнэ гарч ирсэнгүй. Залуус дүү нараа хүндэтгэсэнгүй. Талбай дээр иргэд жагсаж, Шангри Ла-д Оюун-Эрдэнийн тансаг хүлээн авалт давхацсан үдэш байлаа. Давс цацах машин авах болохоор олддоггүй төрийн мөнгөөр түмний жагсаалыг хүч хэрэглэн тараах 3.0 тэрбумын үнэтэй машин авснаа гаргаж харууллаа. Шөнийн 04:00 цаг хүртэл нэгэн хэмнэлээр тайван үргэлжилсээр байсан жагсаалыг хэдэн мянган цагдаагийн хүчээр албадан тарааж, зарим залуусыг баривчиллаа. Яагаад? Тэд “Ажлаа хий, бид Монголдоо амьдармаар байна” гэж жагссан. Тэд Төрийн дууллаа дуулж байсан. Тэд мод чулуу шидээгүй, улаан лооль нүүлгээгүй, хэн нэгний машины цонхыг хагалаагүй, төрийн ордны хаалгыг эвдээгүй. Тэд зөвхөн жагссан, шаардсан. Тэгэхдээ огцор гэж орилоогүй, АЖЛАА ХИЙ гэж шаардсан. Энэ бол зүй ёсны шаардлага. Ерөнхий сайдыг, Засгийн газрын гишүүдийг ажиллуулахаар сонгодог, цалинжуулдаг хүмүүс нь ард түмэн. Тиймээс цалингаа аваад ажиллаж байгаа бол ажлаа хийсэн шиг хий л гэж байна. Энэ тийм хүч хэрэглэн тараахаар хортой шаардлага юм уу? Оюун-Эрдэнэ ажлаа хийж чадахгүй байгааг бид өдрөөс өдөрт харж байна. Оюун-Эрдэнэ хоног хоногоор нөгөө яравгар Энхболд, өнөө шуналт Энхбаяр, бас нөгөөх хөөрүү Элбэгдорж, өнөөх дарангуйлагч Баттулгатайгаа адилхан болсоор байгааг, адилхан ярьсаар байгааг, адилхан ярвайж, долоолгож байгааг бид харсаар байна. Солонгост ажиллахаар 18 мянган залуу Төв цэнгэлдэхэд хонон дугаарлаад бүртгүүлж байхад Оюун-Эрдэнийн бөгсийг долоогчид Найрамдалд хэдэн мянгаараа хувцасныхаа өнгөөр ижилдэн наргихыг бид бас харж байна. Энэ тэгээд эрүүл тогтолцоо юм уу? Эх орноо орхиод амьдрал хайн одож байгаа 18 мянган залуугаар улс Монгол дутаж үлдэнэ. Найрамдалд нам долоогоод, даргад сөн түшээд гүйж яваа хүмүүс энэ улсыг хөгжүүлж, энэ зовлонг ойлгох уу? Оюун-Эрдэнэ гэдэг энэ хүн гарч ирсээр юу хийв? Өөрийг нь шүүмжилсэн болгоныг ямар нэгэн нэр хоч зүүн шалгуулж, хорьж, дарамталж, гомдол гаргаж, голоо гогдон албан тушаалаа тэврээд хэвтэж байна. Тэр гоё ярьж, муухай ажиллаж байна. Эрээн, Замын Үүдэд бүтэн жил овоолоостой хэвтсэн ачаа барааг оруулаад ирж чаддаггүй Ерөнхий сайд. Нефть, шатахуунаар тасрахад хүргэсэн гадаад харилцаатай сайд. Үнийн өсөлтийг хязгаарлаж чадаагүй Ерөнхий сайд. Ганц цэцэрлэг, ганц зам ашиглалтанд оруулаагүй Ерөнхий сайд. Ковидоо хянаж чадахаа болиод хяналтгүй хаясан Ерөнхий сайд. Түүний нүүр өдрөөс өдөрт гялтайж, тойрон хүрээлэгчдийнхээ дунд занхайж, пиджакандаа багтахгүй банхайж байхад залуус банкны зээл, үнийн өсөлт, татварын дарамтанд сөхөрч байна. Адаг сүүлд нь ажлаа хий гэж жагссан залуусыг бариулж байна. Адгийн хэрэгт түлхээд амыг нь хаахаа мэдэж байна. Тэр одоо 40-өөдхөн настай. Ах нарынхаа насан дээр хэн болж хувирах вэ? Тэр бол Монголын түүхэн дэх хамгийн өндөр эрх мэдэлтэй Ерөнхий сайд. Тэр хамгийн залуу долоогч байсан, одоо харсаар байтал, түмний нүдэн дээр хамгийн залуу дарангуйлагч болж хувирчээ. Хөөе нялх дарангуйлагч аа, баривчилсан залуусаа чөлөөл!
https://www.facebook.com/553678738053852/posts/4974088996012782/

Related Articles

Back to top button
error: Content is protected !!