Uncategorized

“БИД ЭНЭ БАЙРАНДАА ОРДОГГҮЙ ЮМАА ГЭХЭД ТӨЛБӨРӨӨ БУЦААЖ АВМААР БАЙНА”

Онцгой байдлын газрын алба хаагчдад зориулсан барилгын 512 өрх айлын захиалагч нар барилга нь баригдахгүй 6 жил болсон асуудлаар мэдээлэл өглөө. Орон сууц захиалсан иргэд: “Бид энэ байрандаа ордоггүй юмаа гэхэд төлбөрөө буцааж авмаар байна. Гүйцэтгэгч компанийн захиралтай холбогдохоор цувуулаад төлбөрийг нь буцаан олгоно гэсэн ч одоогоор төлбөрийнхөө тодорхой хувийг буцааж авсан хүн ч бидэн дунд байхгүй. Шүүхээр явж байгаа захиалагчид ч бий. Үйл ажиллагаа явуулахгүй ийм байдалд орсон асуудлыг цэгцэлж өгөхийг бид шаардаж байна” гэв. “ОБЕГ-ын Амгалан дахь салбар ангийн хашаанд ажилчдын орон сууц барих ажил 2016 онд эхэлсэн. Нийт 512 айлын орон сууц бөгөөд бараг 90 хувьд нь урьдчилсан захиалга авчихсан. Ер нь удаашралтай байсан барилгын ажил нь 2019 оны намраас хойш бүрэн зогсчихоод байгаа. Энэ хугацаанд гүйцэтгэгч компани нь солигдоод 2017 оноос хойш хариуцаж байгаа компанийн захирал БНХАУ-ын иргэн коронавируст халдварын улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсад орж ирж чадахгүй байна гээд ажил нь явдаггүй. Монгол талаас хариуцаж байгаа хүнтэй нь холбогдохоор захирал ирж байж шийдвэр гарна гэх тайлбар өгч байгаа. Нөгөө захирал нь болохоор хил давж чадахгүй байна.2017 оны зургаадугаар сард ашиглалтад орох байсан байр ингэж гацаад 100 хувь төлбөрөө хийсэн би гэхэд 4 дэх жилдээ хохироод явж байгаа” гэлээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!