Uncategorized

Жанрайсигийн Сүр уншиж 1000 маани тоолвоос таныг нүдэнд үл үзэгдэх амьтадын хорлолоос хамгаалдаг. Хадгалаад ав

Эрт цагт.. Эрт ч гэждээ 20-аад жилийн өмнө лам толгойтой бүгд л Сүр уншдаг байв. Багш маань орой бүр Жанрайсигийн Сүр уншина.Ихэнхдээ л надад яршигтай.
Цог асаана уншиж дуустал нь бага багаар сүрийн гурилыг нь цогон дээр үрнэ.Заримдаа нөгөө 1000 маанийг нь би унших болчихно.
Өлсгөлөн чөтгөр бирдийг хооллож сатааруулж номонд оруулж байгаам.Тэгэхгүй бол тэд өлсөн тэнэж замд тааралдсан бүгд рүү дайрж мэнэрүүлэн манаруулан хорлох
тул хэцүү гэж уншлагаа дүүргээд 1000 хүргэж маани уншдагсан.Түүнийгээ жишээ болгон Цагаан шүхэртээс 22 адын нэрийг татан тайлбарлана.
Одоо бол би өвгөн багшийгаа ойлгосон. Тэднийхээ үйлдсэн их буянд нь даган баясаж дурсан санаж сүрийн хүж үүнийгээ өргөж суудаг болсон..
Жанрайсиг бурхан төгс гэгээрэн оршихуйд уусан шингэж, ахин төрөл авахгүй болоход нэгхэн алхам дутуу байлаа. Тэрээр энэ сонголтыг хийж болох байсан ч зовлонт амьтадыг хязгааргүй их нигүүлсэн үзэж оршихуйд уусан шингэхээ хойшлуулан ийнхүү тангараг тавьжээ: “Ертөнцөд байгаа хамаг амьтан сансрын хүрднээс гэтэлтэл би бээр ер амсхийлгүй бусдад туслах болно” хэмээжээ.


Тэрээр бүх амьтны зовлонг мэдэрч, тусалж явсаар нэгэнтээ хэдэн галавыг өнгөрөөсөн байв. Асар их ядарснаа мэдэрч түрхэн амраад замбуутив рүү эргэн хартал түүний хичээл зүтгэлийн үр дүн маш бага байгааг харжээ.Хүмүүс ахиад л мунхагтаа хөтлөгдөн зовож байв. Жанрайсиг бурхан тангараг тавьснаа ахин нэг санаж урьд урьдынхаасаа ч илүү бусдад туслах болжээ.

Тэрээр зогсолтгүй бусдад тусалсаар маш ихээр туйлдан ядарч, огторгуйд гаран замбутив рүү хартал түүний хичээл зүтгэл болон сансрын хүрднээс гарсан хүмүүсийг хооронд нь харьцуулвал тарвас, шар будаа шиг зөрүүтэй байжээ. Түүний хичээл зүтгэл тарвас шиг, сансарын хүрднээс гэтэлсэн хүмүүс нь шар будаа шиг л байж гэнэ.Жанрайсиг бурхан маш их ядарч туйлдсан байсан учир тэрхүү дүр зургийг хараад тэсгэлгүй сэтгэлийн гал, итгэлийн найдвар нь унтарч сөхрөн унав. Унахад нь нүүр нь 11 хуваагдан бутарч, гар хөл нь салан унав. Тэрээр яг үхсэн мэт өөрийгөө мэдэрч байлаа..

салан унасан нүднээс нь нулимс урсан, уйлж байлаа. Бутран унасан амнаас нь харууслын хашгираан цуурайтаж, Жанрайсиг бурханы нигүүлсэл дуусч байлаа.Түүнийг ийнхүү бүрэн мохож, бутран унасан байхад нь Амитаба бурхан гэнэт огторгуйгаас залран ирж түүний сэтгэлийн шаналалыг нэвт мэдэрч, нулимсыг нь арчин тайвшруулаад, ивээл, нигүүлсэлээрээ илааршуулан, түүнд бусдад туслаг гэж мянган мутар хайрлажээ.Жанрайсиг Бурхан хамаг амьтны залбирлыг сонсч, зовлонгоос аврах тангараг тавьсан бөгөөд замбуутивийн амьтан бүрийг хорвоогоос гэтэлгэн нирванид хүргэхийн тулд, Паранирваны их амгаланд орохоо хойшлуулсан хэмээдэг. Бурхан багш ийм тангарагтай бодисадва нарыг миний адил тахиж дээдэл хэмээн сургасан байдаг.Их хөлгөний судруудад, Авалокитешварагийн тухай Зүрхэн сударт (Бурхан Багшийн шавь хэмээн дурьдагддаг), мөн Цагаан Лянхуа сударт 25- р бүлэгт өгүүлжээ.Авалокитешвара буюу Жанрайсиг бурхны зургаан үлэмж чанар гэвэл:

Агуу их нигүүсэлАгуу их хайрАрслангийн зоригХорвоог гийгүүлэгч гэрэлТэнгэр бурхадын манлайХаа сайгүй орших увьдис болно.Бодьсадвагийн эдгээр 6 чанар нь там, бирд, адгуус, хүн, асурь, тэнгэрийн 6 орны саад тотгорыг тус тус устган сансрын хүрднээс чөлөөлдөг байна.Их хөлгөний оронд ихэд түгсэн нэгэн домогт : Жанрайсиг Бурхан хамаг амьтныг сансраас гэтэлгэхээс нааш амсхийхгүй хэмээн тангараглажээ.Гэвч чармайлт зүтгэл хичнээн тавьсан ч

аварваас зохих зовлонт амьтад тоолшгүй олон хэвээр буйг тэр үзээд тэдгээр олон амьтны эгээрлийг мэдэх гэж зүдэрснээс тэргүүн нь 11 хэсэг болж хуваагджээ.Амитаба Будда түүний энэ байдлыг болгоогоод гаслангийн дууг сонсож ойлгосноор, Жанрайсиг бурхан аврал эрсэн амьтан бүрд хүрч туслахаар зүтгэхэд 2 мутар нь хэдэн хэсэг болж салжээ.Амитаба бурхан дахиад л тусалж, зовлонд энэлэгч олон амьтанд аврал хайрлах мянган мутар хайрлажээ” хэмээсэн байна.Их хөлгөний уламжлал ёсоор Жанрайсиг бол маш өндөр түвшний Бодьсадва бөгөөд, Ловон Бадамжунайн бошиг үзүүлснээр Далай лам ба Кармабагийн дүрүүд нь Жанрайсиг бурхны хувилгаан ажээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!