Uncategorized

Суль Сульхир хэмээх уурагаар тэжээллэг гурил ядаргаа болон элэг, ходоод гэдэсний хямрал, гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулах, шээс хөөх болон бөөрний үйл ажиллагаанд сайн

Эмчилгээний зориулалтаар хүнсэнд хэрэглэдэг энэ ургамал энэ жил гарц сайн байсан байна. Гэсэн хэдий ч эрэлт ихтэйгээс үнэ нь өндөр байгаа аж. Хэдийгээр олдоц ихтэй байгаа ч үнэ нь өнгөрсөн жилийнхээс 5000 төгрөгөөр нэмэгджээ. Өнөөдөр иргэд харыг нь суль, шар өнгөтэйг нь сульхир гэж нэрлэдэг бөгөөд хар суль, цагаан суль (өвгөн суль) гэж ялгаж нэрлэдэг. Суль, сульхирыг намар үр нь боловсорч гүйцэх үед тэмээн хөсөгтэй олуулаа явж түүдэг байжээ. Харин одоо бол хэсэг бүлгээрээ нийлж унаа машинтай, майхантай их тухтай түүдэг болсон байна. Сульхир нь элсний нүүдлийг тогтоон барих ач холбогдолтой төдийгүй 5-7 жил ургаж байж үрлэж үрээ тараадаг учраас тархан ургах нь бага аж. Мөн иргэд сульхирыг өнжөөхгүйгээр жил бүр замбараагүй түүж байгаа нь ургалт болон нөхөн сэргээгдэх, үрээ хаях боломжийг олгохгүй байна. Сүүлийн үед иргэд эмчилгээ, хүнс, ахуйн зориулалтаар ихээхэн хэрэглэх болсон нь ч устахад нөлөөлөх, улмаар цөлжилтийг нэмэгдүүлэх аюултай болжээ. Иймээс энэхүү ургамлыг хамгаалах нь зүйтэй хэмээн байгаль орчны мэргэжилтнүүд зөвлөж байна. Өнөөдрийн байдлаар сульхир, хар сулийг хамгаалах талаар дорвитой арга хэмжээ явуулаагүй байна. “Сульхирын гурил нь ходоод гэдэсний хямрал, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулах, шээс хөөх болон бөөрний үйл ажиллагаанд сайны дээр тэжээллэг болохоор хүмүүс их хэрэглэдэг байх. Эрэлт их байгаа болохоор үнэ нь жил бүр өсөж байгаа. Тэгээд ч жил өнжиж байж ургадаг ургамал шүү дээ. Байгалиас түүж авна. Түүгээд цайруулна, тээрэмдэнэ гээд их ажил ордог болоод ч тэр үү үнэтэй байдаг” гэж худалдаачид ярьж байна.Цайруулсан сулийг хуурч болгох, эсвэл түүхийгээр нүдэж тээрэмдэн гурил гаргаж авна. Цай хийцэлж уух, шөлтэй хоол, өрөм, тос зэрэгтэй хольж зуурч хоол хүнсэндээ хэрэглэж ирсэн уламжлалтай ажээ.Дашрамд, Шивүүрт сульхир буюу Agriophyllum pungens нь элсэнд ургадаг ургамал ажээ. Хар өнгийн үр боловсруулдагтай холбоотой цул хар гэдэг үгнээс гаралтай учир ийн нэрийдсэн гэх нь ч бий. Нутгийн нэгэн бүсгүйтэй уулзах хэрэг гарсан тул гэрийг нь заалган байж очлоо. Тэрээр намайг ээжийн маань хийдэг шиг сайхан сультай цай, бас миний өмнө нь идэж үзээгүй маш сайхан амттай зутан шөлөөр дайллаа. “Ямар гоё амттай шөл вэ?” гэхэд маань: “Энэ миний нэрийн шөл байгаа юмаа” гээд инээлээ. Шөлөнд хонины мах, броколли, тэгээд гол амттан болох сулины гурил ордог ажээ. Их Монголын элсэнд ургадаг суль бол уураг болон тослог ихтэй, амин хүчлүүд олонтой ховор сайхан хүнс билээ. Суль нь ядаргаа болон элэгний үйл ажиллагаанд тун сайн бөгөөд түүнийг цай, хоолонд хийх, зутан шөл хийх, дарж уух зэрэг олон янзаар хэрэглэдэг юм. Өндөр насласан аав маань, багаасаа идэж өссөн хүнс гээд сулинд их дуртай, байнга хэрэглэдэг байлаа.
Нутгийн бүсгүйг Нансалмаа гэдэг бөгөөд аймаг, сумынхаа нэрийг олонд таниулсан сультай сүүтэй цай болох “Алтай”-г хамаатан садангуудтайгаа хамтран үйлдвэрлэн, борлуулдаг ажээ. Нансалмаа маань намайг явах болоход янз янзаар савласан сультай сүүтэй цай, шинээр хийсэн бүтээгдэхүүнүүд болох “Алтай” сулхирын цай, цайнд дарж уудаг хөх арвайн бэлэн зоог гээд зөндөө бэлэг өгөв. Хэрвээ та бор хоолонд орж байгаа бяцхан хүүхэд, ач зээтэй бол, настай аав, ээж тань ядраад байвал, хэн нэгэн мэс заслын дараагаар бие нь тэнхрэхгүй удаад байвал суль болон сулхиртай хоол унд хийж өгч байгаарай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!