Uncategorized

Согтуу хүмүүс Хажуу айлынх нь хүмүүс зоддог дээрлэхдэг гэх бүтэн өнчин 4 хүүхдэд туслах, Ц.Мөнхтуяа багшаар бахархах, баярлах, талархах хүмүүс олон болжээ

Хүүхдүүдийг элэг барьж гэрт нь согтуу хүмүүс орж ирээд суучихдаг, хажуу айлынх нь хүмүүс зоддог дээрлэхдэг байжээ.🙏
6-17 насны бүтэн өнчин 4 хүүхэд асран хамгаалагчгүй жил гаруйн хугацаанд амьдарчээ.
СХД-ийн 34-р хороонд оршин суудаг 4 хүүхдийн ээж өнгөрсөн жилийн 9 дүгээр сард нас барж, тэр цагаас хойш хүүхдийн мөнгө авахгүй, хүнсний талонд багтахгүйгээр өнөөдрийг хүрчээ.
Энэ хугацаанд айлын том болох 17 настай охин хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийж, 3 дүүгээ хоолтой нь залгуулж байна.
Ц.Мөнхтуяа багш өдөр өнжүүлэхдээ түр байрлуулаад байгаа ачтан ажээ Л.Энх-Амгалан: Монгол багшийн энэрэнгүй өрөвч сайхан сэтгэлээр 4 хүүхдийг хайрлан халамжилж байгаа халуун сэтгэлт Мөнхтуяа багшдаа маш их баярлалаа ✅🙏👏
1-12-р ангийн бүтэн өнчин 4 хүүхдийг эрсдэлтэй хүнд нөхцөл байдлаас салгаж өөрийн ажиллуулж байсан өдөр өнжүүлэх төвдөө асран хамгаалж байгаа Ц.Мөнхтуяа багшид Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан талархал илэрхийллээ.
Тэрбээр: Монголын үрс эрүүл энх, эрдэм боловсролтой, зөв хүмүүжилтэй байж гэмээнэ Монголын ирээдүй өөдрөг гэрэлтэнэ гэж би итгэдэг. Угаасаа ингэж бодохгүйгээр сайдын ажлыг хийнэ гэдэг худал ажиллахын нэр төдий болно. Хүүхэд бүр аав ээждээ эрхлэн аз жаргалтай сайн сайхан амьдарч өсөх ёстой атал хэлж ирэхгүй амьдралын бэрхшээл зовлон дунд нялх балчир үрс минь хүүхэд насны аз жаргал баяр хөөрөө умартан турьхан биедээ дааж давшгүй хүнд ачааг үүрч яваа нь харамсалтай.
1-12-р ангийн бүтэн өнчин 4 хүүхдийг эрсдэлтэй хүнд нөхцөл байдлаас нь салгаж өөрийн ажиллуулж байсан өдөр өнжүүлэх төв дээрээ асран хамгаалж байгаа Ц.Мөнхтуяа багшид мянга, мянган багш, хүүхдүүдийнхээ өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Эдийн засаг хүндэрсэн энэ хүндхэн цаг үед дөрвийн дөрвөн бага насны хүүхдийг өөр дээрээ авч явна гэдэг бол жинхэнэ багш хүнээс л гарах сэтгэл гэж бахархан харж байна.
Монгол багшийн энэрэнгүй өрөвч сайхан сэтгэлээр 4 хүүхдийг хайрлан халамжилж байгаа Мөнхтуяа багш болон Багшийн хайр ТББ-ын халуун сэтгэлт багш нартаа маш их баярлалаа. Бусдыг тэнхрүүлэгч нь өөрөө тэнхэрч явдаг гэж ардын сайхан үг ч бий.
Өнчрөлийн зовлонд шаналж яваа өөдөсхөн жаахан үрсэд ардын багшийн ачлал хайрыг мэдрүүлэн амьдрах итгэл бэлэглэж байгаа ачит багш нартаа гүнээ талархъя” гэлээ
Мөнхтуяа багш маань бүтэн өнчин 4 хүүхдэд хандив, тусламж цуглуулж байгаа. 40 мянгатад 2 өрөө байр түрээсэлж байгаа юм билээ. Дулаахан өвөлжигдөө чааваас. Би нь 1 сарын түрээсийг нь өгнөө . #Багшийн_хайр-ыг үлгэрлэн үзүүлсэн хүн бүхэнд баярлалаа.
Төрөөс үзүүлэх ямар ч тусламж дэмжлэг алга. Төртэй нь ч бас үзнэ дээ.
Сонсоод л уйлчих гээд байх юм. Яахав ээ Munkhbaatar Dashnyam

Related Articles

Back to top button
error: Content is protected !!