Uncategorized

Грек маягаар амталсан тахианы мах хийх жор

Грек маягаар амталсан тахианы мах Орц: * Тахианы мөч – 1 кг * Йогурт (нэмэлт амтгүй) – стакан * Нимбэг – 1 ш * Яншуй – ¼ боодол * Оливын тос – 2 х.х * Сармис – 2 – 3 хумс * Давс, перец, хатаасан орегано Хийх арга: 1. Амтлагчаа бэлдье. Саванд йогурт, тос, шахсан сармис, нимбэгийн шүүс (хэдхэн халбага байхад болно) бас нимбэгийн хальсаа хийнэ. Өөрийн дуртай амтлагчаа мартаж болохгүй эсвэл перец, орегано, давсаар амталж болно.Дээрээс нь мөн жижиглэж хэрчсэн ногоон навчит амтлагч ногоогоо хийгээрэй. Бүх орцыг сайтар хутгана. Тахианы махандаа түрхэж амтална. 2. Махаа уутанд хийж амыг нь зангидаарай. Маханд амт сайтар шингэх ёстой. 3. Хөргөгчинд хагас цаг эсвэл үүнээс илүү удаан хугацаагаар амраана. 4. Шарах шүүгээг 190 хэм хүртэл халаагаарай. Тахианы махаа гүн ёроолтой саванд хийгээд 50-60 минут болгоно.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!