Uncategorized

САЙН УНТАХ АРГА!!! НОЙРНЫ ТУХАЙ МЭДЭХ ЁСТОЙ 10 ЗҮЙЛ

САЙН УНТАХ АРГА
1. Өглөө эрт босож алх. Нарны илчийг мэдэрснээр таны биед серотонин хой хэмжээнд даавар ялгарч мелатонин болон хувирна.2. Орой тогтмол цагт унтаж, өглөө тогтмол цагт босож сур.
3. Яг шаардлагатай үед л өдөр унт.4. Нойр сайн авч чадаагүй өдрөө оройд нь дасгал хийхээс зайлсхий. Орой дасгал хийхэд эндорфин ялгарч бие хэт сэргэж нойр хүрэхгүй.5. Кофейны хэрэглээгээ багасгаж, кофе уусан ч үдээс өмнө уу. Кофейны нөлөө зургаан цаг үргэлжилдэг.6. Орой бага ид. Орой их идэх нь сөөргөө өвчин үүсгэхээс гадна ходоодонд ачаалал өгч нойронд сөргөөр нөлөөлнө.
7. Хоолны дэглэм Таргалалт нь унтаж хурхирах амьсгал бөглөрөх шалтгаан болж нойронд сөргөөр нөлөөлнө.8. Оройн цагаар гар утас, компьютер хэрэглэхээс аль болох татгалз. Хүний нүд гар утас болон компьютерын дэлгэцийн гэрлийг нарны гэрэл гэж хүлээн авдаг.9. Ном унших юм уу, намуухан хөгжим сонс. Сэтгэл санаа тайвширч гүн нойрсоход тустай.10. Бясалгал хий.
. “ЯГ ӨНӨӨДРӨӨС АЛХАЖ ЭХЭЛ”номноос. Нойрны цуврал №1

Бид амьдралынхаа ⅓-ийг унтаж өнгөрүүлдэг. Ус, агаар мэт амин чухал хэрэгцээ болох нойрны тухай бид хангалттай мэддэг үү? Нойр гэж чухам юу болох, нойрны ач холбогдол, хэрхэн тайван унтаж амрах тухай цувралаар хүргэнээ.
НОЙРНЫ ТУХАЙ МЭДЭХ ЁСТОЙ 10 ЗҮЙЛ
1. Насны ангиллаас хамааран хүний өдөрт нойрсох цаг харилцан адилгүй бөгөөд насанд хүрсэн хүн дунджаар 7-9 цаг унтах ёстой.
2. Унтах үед бодисын солилцоо хамгийн доод түвшинд хүрч, шатаах илчлэгийн хэмжээ буурдаг. Ингэснээр өдөрт зарцуулах энергиэ нойрсох үедээ бид хэмнэх юм.
3. Хүн хоногт 8 цаг унтах нь өдөрт зарцуулах энергийг 35%-иар хэмнэдэг болохыг эрдэмтэд тогтоожээ.
4. Эсийн нөхөн сэргээлт Хүн нойрсож байх үед эд эсэд нөхөн төлжилт хамгийн ихээр явагддаг. Үүнд: Булчингийн төлжилт, уургийн нийлэгжил, эдийн өсөлт, дааврын нийлэгжил зэрэг багтана.5. Тархины үйл ажиллагаа
Тархины глимфатик #glymphatic (хэрэгцээгүй мэдээллийг цэвэрлэх) систем нь унтаж байх явцад идэвхижин төв мэдрэлийн системд өдрийн туршид хуримтлагдсан мэдээллийг ангилж, ялган хэрэгцээгүйг нь устгадаг. 6. Судлаачдын тогтоосноор унтаж байх явцад богино хугацааны ой санамж нь урт хугацааны ой санамжинд шилждэг байна.
7. Нойрсох нь тархины дараах үйл ажиллагаанд нөлөөлнө. Үүнд: суралцах, ой санамж, асуудлыг шийдвэрлэх чадвар, бүтээлч сэтгэлгээ, шийдвэр гаргах чадвар, төвлөрөх чадвар, шүүн тунгаах чадвар8. Биеийн жингийн тогтвортой байдалӨлсөх мэдрэмж нэмэгдүүлдэг грелин #ghrelin даавар нь нойрсох үед дарангуйлагдаж, нойр дутуу үед цадах мэдрэмжийг үүсгэдэг лептин #leptin даавар дарангуйлагдаж, грелин дааврын хэмжээ нэмэгддэг байна. Сайн унтвал жин хэвийн байх нь.
9. Архаг нойргүйдэлтэй хүмүүс нь таргалалт, бодисын солилцооны хамшинж, чихрийн шижин өвчинд өртөх эрсдэл өндөртэй байдаг аж.
10. Биднийг нойрсох үед халдвар, үрэвслийн эсрэг тэмцэх үүрэгтэй уураг болох цитокины #cytokine нийлэгжил идэвхитэй байдаг Энэ нь цаашлаад эсрэг бие, дархлааны эсүүдийг бий болгоно. Иймд дархлаагаа дэмжихийн тулд сайн унтаж амрах хэрэгтэй. Эх сурвалж: Алтан эмч

Related Articles

Back to top button
error: Content is protected !!