Uncategorized

Жинхэнэ сэтгүүлч хэн бэ? гэж асуувал маргаангүй нэрлэх хүний нэг нь Ж.Алтангэрэл…

Төдийгөөс өдий хүртэл мэргэжлээрээ яс ажиллаж байгаа жинхэнэ сэтгүүлч хэн бэ? гэж асуувал маргаангүй нэрлэх хүний нэг нь Ж.Алтангэрэл буюу Аагий ах. Түүнийг зүгээр ч нэг УИХ-ын 77 дахь гишүүн хэмээн егөөддөггүй.Бага байхын ММ-ийн парламентын сурвалжлагч байсан, одоо ч бидэнтэй мөр зэрэгцээд ажиллаж л байна. Томилолтоор хамт явахад ч, Төрийн ордонд таарахад ч нэг зангаараа, нөгөө л нүдэнд дулаахан угтдаг Аагий ах.ТВ-гээр танигдав уу? үгүй юу? тэнгэрийн од шүүрчихсэн мэт өндөрт гараад суучихдаг, эсвэл “Би л сэтгүүлч” гэсэн шиг далайлгадаг, бусдын эрхэнд бүдүүлгээр халддаг, үзэл бодлоо шууд тулгадаг, бүр үгүйсгэж, цэцэрхдэг, эцэстээ ашиг хонжооны хэрэглүүр болгодог зарим үзэгдлээс тэр өөр, тэс ондоо. Төв телевизээр гардаг парламентын сурвалжлага, нэвтрүүлэг, ярилцлагын агуулгыг зураглаж явдаг хүний хувиар өөрийгөө өргөж, бусдыг гоочлоод суувал сууна. Амбийц хөөж, нам дагаад намирсан ч чадна. Тийм байдлаар УИХ-ын гишүүн болсон нь ч бий.Харин Аагий ахад тийм ЭГО үгүй. Түй ч байхгүй. Чимээгүй ажлаа хийгээд явахыг илүүд үздэг имижтэй. Тэрэндээ ч бат зогсдог. Хувь хүний өгөгдөл, мэргэжилдээ ханддаг зарчим, сэтгүүлчдийг хуучин, шинээр нь ялгаж заагладаггүй хандлага, тулх гээд Аагий ахаас одоо ч суралцаж явна даа

Related Articles

Back to top button
error: Content is protected !!