Uncategorized

​Э.Саруул: Хөл, гуя руу удаан хугацаагаар өвдөх нь нуруунд эмгэг үүссэний шинж

Гранд мед эмнэлгийн Нуруу нугасны мэс заслын их эмч Э.Саруулын нурууны суулт буюу дегенераци өөрчлөлтийн талаарх зөвлөмжийг хүргэж байна.
Ямар үед нуруунд суулт үүсдэг вэ Нурууны өвдөлт нийтдээ 200 гаруй шалтгаантай байдаг. Үүнээс 20 нийтлэг өвдөлт илэрсэн хүмүүс эмнэлэгт ханддаг, үүний нэг нь нурууны суулт буюу дегенераци байдаг.Диск нь өөрөө нурууны хатан чанарыг гүйцэтгэж байдаг. Нэг ёсондоо хүний биед амортизаторын үүрэг гүйцэтгэж байдаг. Дискэн дээр тодорхой хэмжээний даралт гэж бий. Дотоод даралт 10 мега фискаль буюу нэг см куб талбай дээр 100 кг даралт үүсч байдаг. Босоо тэнхлэгтэй үед хамгийн зөв байрлалтай байдаг. Энэ даралт хэлбийгээд эхлэх юм бол дискний бодисын солилцоо алдагдаад усаа алдаад эхэлдэг гэсэн үг. Бодисын солилцоо алдагдаад ирэхээр нуруунд суулт гэдэг зүйл үүсч байгаа юм. Суугаа ажил хийгээд, ширээний ард бөхийсөн байрлалтай суух үед тулах цэг дээр ирж байгаа дотоод даралт хамгийн өндөр байдаг. Тэгэхээр босоод зогсоход 100 кг-ийн даралт, суухад 150-180 орчим, бөхийгөөд суух юм бол 200 гаруй кг-ийн жин дарж байгаа юм. Тэр өндөр даралт дискэнд очсоноор дотоод эдийн амьдрах орчин алдагдаж, эд эс үхэжээд суулт гэдэг зүйл бий болж байгаа юм.Хүнд зүйл өргөх, гэмтэл бэртэл авах суудлын ажил удаан хийх гэх зэргээр нурууны суулт үүсдэг олон шалтгаан бий. Суудлын ажилтай хүмүүс дасгал хөдөлгөөн хийхгүй удаан сууж ажилснаар бүсэлхийгээр чилж хөших, булчин зангирах, суудлын мэдрэл дарагдах, мөн нугалам хоорондын зөөлөн эд шахагдаж мэдрэлийн судсаа дарснаар тэр хэсэгт өвчин орж тухайн мэдрэлийн судастай холбоотой эд эрхтнүүд хямардаг. Үүнээс үүдэн нойргүйдэх, ажлын ачаалал даахаа болих, дотор эрхтэнүүд хямрах, ядарч сульдах, бие хөших гэх мэт шинжүүд илэрдэг .
Нурууны суулттай хүнд ямар шинж тэмдэг илрэх вэНуруугаар ойр ойрхон өвдөх, хөших, цаашлаад нуруунд ачаалал өгөх үед өвдөж байгаа бол нурууны дисктэй холбоотой өвдөлт юм. Хөл, гуяруу өвдөж байвал нуруу дагасан мэдрэлийн эс, ёзоор дарагдаж байна гэж ойлгох хэрэгтэй. Тиймд суугаа ажил хийдэг бол зөв суух ёстой, байнгын дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.Нурууны яс ургалт гэж юу вэ
Ачаалал тогтмол нэмэгдэх үед нурууны диск уян хатан чанараа алдаж, шингэнээ алддаг. Хатаж хуурайшихаар ясан дээр ачаалал ирдэг. Яс ургалттай юм шиг харагддаг. Үүнээс яс ургалт гэсэн нэр томъёо гарч ирсэн. Нурууны суулттай хүн иог дасгал, бариа хийж болох уу
Мэдрэлийн ёзоор дарагдсан буюу гуя, хөл рүү өвдөж байгаа хүн бариа, засал хийлгэхийг хориглодог. Харин иог, дасгалын хувьд бүрэн хориглохгүй ч нуруунд ачаалал өгөхгүй байрлалаар дасгал хийж болно.Нурууны өвдөлт болон бөөрний өвдөлтийг хэрхэн ялгаж таних вэ
Өвдөлтийг ялгадаг хэд хэдэн арга байна. Нуруу өрөө хөдөлдөг эрхтэн учраас нурууны өвдөлт дандаа хөдөлгөөний хамааралтай байдаг. Жишээ нь: Суухаар илүү өвддөг, хэвтэхээр өвддөг, тонгойхоор өвддөг өглөө босохоор хөшдөг, эргэхээр өвддөг гэдэг маань бүгд нурууны өвдөлт. Эмэгтэйчүүдийн гаралтай өвдөлт болон бөөрний өвдөлтүүд гол төлөв үрэвслийн гаралтай байдаг тул хэвтсэн ч боссон ч бүх байрлалд өвддөг.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!