Uncategorized

Зүгээр сууж байгаад КОЙН, БИТКОЙН-оор баяжина гэнэ үү?

Койнчид хаяагаа манаад эхэлжээ!!!! Зүгээр сууж байгаад КОЙН, БИТКОЙН-оор баяжина гэнэ үү? Хориод жил сэтгүүлч хийж, ард түмнийхээ амьдралын гүнд, зовлон жаргал дунд явсан хүний хувьд эмзэглэж байгаагаа хэлье. Монгол улсад энэ төрлийн харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчин байхгүй, худалдаж авсан хүмүүс хохирлоо гэхэд төр хариуцахгүй шүү гэж Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо анхааруулж байна. Сүүлдээ анх уриалсан эзэд нь хүртэл хаяагаа манаж эхэлж байна. Койныг бодвол хуультай, буух хаяг буцах эзэнтэй, төрөөс зөвшөөрөлтэй, татвар хураамжаа албан ёсоор төлж байсан үйлчилгээнүүд нэг л өдөр дампуурч, иргэдийг хэдэн мянгаар нь нус нулимстай нь хольж явсан түүхийг сануулья. Би койныг мэдэхгүй учир мэддэгээ л хэлье!!!”http://monnews.life/wp-content/uploads/2021/08/34-9-168×300.jpg” alt=”” width=”168″ height=”300″ />1. “Хадгаламж зээлийн хоршоо”-нд хуйгаараа хулхидуулж, олон ч гэр бүлийн амьдрал орвонгоороо эргэхийг харлаа. Төрөөс баталж өгсөн хуультай, зөвшөөрөлтэй, аль мөнгөтэй, нөлөөтэй, дампуурсан ч хотойхгүй хөрөнгөтэй толгой баян компаниудын хийж байсан бизнес байлаа. Эцэст нь эзэд нь хүн алж, шоронд хатаж,хохирогчдын арми сүрт жагсаалыг хэдэн жил хийсэн ч тусыг эс олж, хохирсон дээрээ нэмж хохироод л дууссан түүхтэй. Яг өнөөдрийнх шиг тухайн үеийн ИНФЛҮҮЗЕРҮҮД хадгаламж зээлийн хоршоог амаа олохгүй сурталчилж явсныг мартаагүй ээ. src=”http://monnews.life/wp-content/uploads/2021/08/ллл-300×183.jpg” alt=”” width=”300″ height=”183″ />2. Хоёрхон сарын настай “Жи тайм”сүлжээнд 20 мянган Монголчууд 40 тэрбум төгрөгөө бөөгнүүлж өгөөд хуйгаараа хоосон хоцрохыг харлаа. Сүлжээний эзэн М. Маратыг Монголын төр хуйвалданаар хил давуулсан гашуун түүхтэй. “Жи тайм”-ын Казакстан дахь толгой компани нь цаасан дээр баталгаа гаргаад өгчихсөн, Монгол улсад бүртгэлтэй,татвараа албан ёсоор төлдөг, бараа бүтээгдэхүүнийг нь гаалиар оруулаад ирсэн компани байлаа шүү дээ.Хохирогчид нь хохирлоо төлүүлэх байтугай гэмт хэрэгтэн болчихсон явна.3. Төрөөс хэрэгжүүлсэн “Гэр хороололын дахин төлөвлөлт” гээч хөтөлбөрт хамрагдаж, газраа чөлөөлж өгсөн олон айл өрх орох орон байтугай майхан дугуйлах газаргүй үлдсэн. Цагдаа шүүхээр явж цагаа үрэх ажилтай л үлдсэн.Энэ төрлийн луй.врын захын жишээ л энэ.Зүгээр суугаад гэнэт баяжиж буй илбэ шидтэй хүмүүсээс болгоомжил.Луй.варчид өнгө гялбуулж, мөнгө ярьж,эдээр гайхуулж, сүүлдээ эхнэртээ цалин өгдөг тухай Энэ бол солирол шүү.Ярьж хэлж, ухуулж сэнхрүүлж байгаагаасаа БУРУУ гэдэг нь харагдаад л байна даа. Хэн нэгэн тав арван төгрөгөөрөө хохироод үлдэх нь хамаагүй байлаа ч хамгийн гол нь хойч үеэ хөдөлмөрлөх дургүй, зүгээр сууж байгаад өөрөө баяжиж байвал өрөөлийг хайрлах сэтгэлгүй ӨЧҮҮХЭН АМЬТАД-ыг өнөөдрийн нийгэм бүтээж байгаа нь л туйлын харамсалтай. Мөнгөтэй болох цор ганц арга бол хөдөлмөрлөх. Бүр хүнийг бүтээдэг гээд бод доо “Гэнэт баяжих гэдсэнд халтай”гэх мэргэн ардын үгийг санатугай. Сэтгүүлч Б.Отгон 2021.08.25

Related Articles

Back to top button
error: Content is protected !!