Uncategorized

Олон дагагчтай хүн бүхэн Инфлюенсер буюу нөлөөлөгч гэж үзэж болох уу

ИНФЛЮЕНСЕР…
Олон дагагчтай хүн бүхэн Инфлюенсер буюу нөлөөлөгч гэж үзэж болох уу. Барууны улс оронд Элон Макс голдуу эрдэмтэд, Доналд Трамп зэрэг улс төрч нараа нийгэмд нөлөөлөгч гэж үздэг. Түүнээс биш бараа зардаг, хашгирдаг, орилдог, шүлсээ үсчүүлдэг бүхэн Инфлюенсер байх үндэсгүй. Хэрвээ ингэж үзэх аваас иргэн Осоржаамаа нөлөөлөгч болно. “Огторгуйд орчих одон гараг олон хүнд сайн муугаар нөлөөлмүй” гэдэг шиг олон түмэнд сайн муугаар тусгал үзүүлж байгаа юм. Түүнтэй адилхан хашгирдаг уйлдаг яаж тэнэгтэхийг нь харах гэж дагадаг. Ингээд олон дагагчтай болоод хөгжүүлэхийн тулд эмэгтэй хүний хувцас өмсөөд балайтаж байгаа юм. Эрэгтэй хүн эмэгтэй болох гэдэг бол гажуудал, буруу зүйл гэж үздэг л дээ. Монгол Улсад буруу нөлөөлдөг, бусдыг доромжлох зэргээ Инфлюенсер болчихлоо гэж боддог шувуун тархитай нөхдүүд бий. Элон Макс шиг ганц улс орондоо бус дэлхийд нөлөөлдөг байх хэрэгтэй. Монгол Улсад ар6хинаас гараад бусад нөлөөлж буй Инфлюенсер залуус бий. Үлгэрлэн дагуулагч, бүтээлч залуусыг нөлөөлөгч гэж хэлж болно. Олон дагагчгүй, бүр “Facbook”-гүй нөлөөлөгч нар байдаг. Газар тариалан, мал аж ахуй, урлаг руу олон залуусыг үлгэрлэн татаж нөлөөлж буй нөхдүүд бий. Нөлөөлөгч гэдгийг буруу ойлгодог, олон дагагчтай болохын тулд хоолойгоо шахаад тэр болгон хэлэхээс цээрлэдэг үгээр бусдыг дайрч доромжилдог нөхдөд бол Осоржаамаа тэдний “Загалмайсан эх” юм. Тэр яалт ч үгүй лайваар “тэнэгтэхийг” олон түмэнд харуулсан нэгэн. Яагаад Осоржаамаад лайв хийхийг заагаад өгчихөв гэдэг биз дээ. Сүүлийн жилүүдэд сэтгүүлч нарыг нөлөөлөгч гэх гээд байдаг. Ер нь нөлөөлөгч бол мөн. Хөгжлийн банк, нүүрсний хэргээс эхлээд “100 эрхэм” гээд нийгэм улс төрийн амьдрал нөлөөлөх хэмжээний нэвтрүүлэг, уран бүтээл хийсэн сэтгүүлчид бий. Нийгэмд зөв нөлөө үзүүлдэг, сайхан ажил үйлсээрээ “атаархал” төрүүлэм залуус цөөнгүй бий, цаашид эрдэм номтой инфлюенсерүүд олшрох болтугай. Харин шүгэл үлээгч бол тусдаа хулгайч нарыг хараад үлээдэг Шурик л даа. https://www.facebook.com/b.jargalsaikhand

Related Articles

Back to top button
error: Content is protected !!