Uncategorized

Өндөр гэгээн Занабазарын ” Адистидийн дээдийг хайрлагч ” Жанлавцогзол уншлага хадгалаад аваарай

Өнөөдөр Өндөр гэгээн Занабазарын мэндэлсэн өдөр тохиож байна. Өндөр Богдын зохиосон Их Монгол орон мандан бадрахын ерөөл номыг уншцгаая.
АДИСТЭДИЙН ДЭЭДИЙГ – ХАЙРЛАГЧ ЭХ ЖИНЛАВ ЦОГЗОЛМААдистэдийн дээдийг хайрлагч язгуур үндсэний БагшАгуу шидийн хурыг буулгач амирлангуй хилэнт Идам бурхадАд зэтгэр бүхнийг арилгагч дагинас номын СахиусандАриун гурван үүдний чин бишрэлээр сүсэглэн МӨРГӨМҮЙОлон зүйлээр бэлтгэж, сэтгэлээр хувилгасан ТАХИЛын чуулганыг Огторгуйн түгээмэл эн бүгдийг огоот дүүргэн ӨРГӨЕ.Орчлон тэргүүлшгүйгээс хураасан
алдаа уналаа наминчлан БООМТЛОЖ Олон эгэл ба хутагтын бүх буянд даган БАЯСЪЯ.Галваар гүн дэлгэрэнгүй номын
хүрдийг эргүүлэхийг дурдатгаж Гаслант орчлонг эцэслэхийг хүртэл бат оршихыг ЗАЛБИРАМУЙГагц үүгээр жишсэн хамаг буяны цогцуудыг
Гайхамшигт гурван цагийн бурхад, шавь нарын ерөөсөнчилэнАмьтан бүхний балай мунхгийн харанхуй бүгдийг арилгажАливаа хамгийг айлдагч билгэ билгийн гэгээг мандуулахад ЗОРИУЛАМУЙАсар хэтэрхий цөвүүн цагийн балар харанхуй үлэмж бүрхсэн Аймшигт муу цагийн амьтан бүхнийг нигүүлсэхүйгээр АВАР ААЭгэл нисваанисын муу үйлийн үр цагтаа боловсорсонЭлдэв зовлонгийн энт түймэр бүхэн аяндаа амирлаад
Эсрэг тэсрэгийн өс арилан энэрэл асрамжаар найрамдажЭнх амгалангийн төгс өлзий дэлгэрүүлэхийг зохион СОЁРХ ООХэзээ ч хуурмаггүй итгэл минь АВРАГТУН АВРАГТУНХэмжээлшгүй нигүүлсэхүйн сан минь БОЛГООГТУН БОЛГООГТУНХэдий эртний тангаргаа БҮҮ АЛМАЙРАГТУН БҮҮ АМЛАЙРАГТУНХэтэрхий үтэр түргэнээ биднийг АВРАН ТААЛАГТУН ТААЛАГТУНБурханы шашны нарны гэрэл арван зүгтээ мандах ба
Буй бүх амьтан амгалангийн цогийг үргэлж эдлээдБузар түйтгэрийг арилган буяныг төгсгөсөн бурханы хутагт Бушуу түргэнээ амьтны тусын тулд хүрэх БОЛТУГАЙЧухаг дээд лам гурван эрдэнэ үнэний адистэд баЧухам үнэн чанар ба шүтэн барилдлага үнэний хүчин Чуулсан бид бүгдийн сүсэг ба номын сахиусдын үйлсээрЧухал хүссэн бүгд сэтгэлчлэн бүтэх БОЛТУГАЙАврал бүхэн хурсан ачит багшийн адис ивээлээр
Ахуй үес хийгээд алс хэтийн хамаг гутамшиг амирлаад Амирлангуй нирваан сансрын сайн чуулган өөрөө бүтэхийн
Ариун хотол чуулганаар цэнгэхийн өлзий хутаг орших БОЛТУГАЙ
Анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазар Монгол орны эв нэгдэл, сайн сайхны тухайтайд зохиосон Жанлавцогзол хэмээх цагийг тохинуулагч увидас номоо дүнчүүр хүргэж уншваас монгол орон юунд ч дийлдэшгүй хүчирхэг улс болж мандан бадрах болно хэмээн лүндэн буулгасан билээ.
Өндөр Гэгээний зохиосон Соёмбо бичгийн эхний бирга тэмдэг нь өнөөг хүртэл Монгол улсын туг далбаан дээр тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болон тасралтгүй уламжилсаар өнөөдрийг хүрсэн алтан соёмбо юм.
“Соёмбо” хэмээх Санскрит үг нь “Өөрөө гарсан гэгээн” гэдэг утгыг агуулдаг бөгөөд улс төр, гүн ухаан, шашны олон бэлгэдлийг агуулсан. Соёмбо нь ертөнцийн үүсэх эх сурвалж хэмээн дорно дахины гүн ухаанд үздэг хий, гал, шороо, ус гэсэн язгуур махбодуудыг дор нь байрлуулж, сав ертөнцийн оршлыг бэлэгдсэн шороо, ус, гал, хий огторгуйг дээр нь дүрслэн, дунд нь шим ертөнц буюу хүний арга билгийг дүрсэлжээ.
Улс төрийн бэлгэдэл нь, Соёмбын дээд талд нь айл өрх, улс хотлоороо өнгөрсөн-одоо-ирээдүйд үүрд мандан бадрахыг, Нар Сар нь монголын ард түмэн цэцэглэн хөгжих, Гурвалжин нь сум мэт хурц эрэмгий байхыг, Дундах загас нь өнөр өтгөн, сонор соргогийг, Хажуугийн босоо шугам нь хэрэм мэт бат бөх байхыг төсөөлдөг. Соёмбын бам үсэг нь арга билэг хослохыг, доорх бадам нь язгуурын төр шашнаа мандуулан хөгжүүлэхийг бэлэгджээ.
Ийнхүү Соёмбо сүлд нь дорно дахины төр, улс үндэстний болон гүн ухааны бүх бэлгэдлийг өөртөө багтаасан тэмдэг юм.
ЖАНЛАВЦОГЗОЛМА – АДИСТИДИЙН ДЭЭДИЙГ ХАЙРЛАГЧ ХЭМЭЭХ ЦАГИЙГ ТӨВХНҮҮЛЭГЧ ЗАЛБИРАЛ ОРШВОЙ
Адистидийн дээдийг өршөөгч язгуур үндэсний лам Агуу шидийн хурыг буулгагч амирлангуй хилэнт ядамАд зэтгэр бүхнийг арилгагч дагинас номын сахиусандАриун гурван үүдний чин бишрэлээр сүсэглэн мөргөмойОлон зүйлээр бэлтгэж сэтгэлээр хувилгасан тахилын чуулганыгОгторгуйн түгээмэл эн бүгдийг огоот дүүргэн өргөе
Орчлон тэргүүлэшгүйгээс хураасан алдаа уналыг наминчлан боомтолжОлон эгэл ба хутагтын бүх буянд даган баясаяГалав бээр гүн дэлгэрэнгүй номын хүрдийг эргүүлэхийг дурьдатгажГаслант орчлонг эцэслэхийг хүртэл бат оршихыг залбирмойГагц үүгээр жишсэн хамаг буяны цогцсуудыгГайхамшигт гурван цагийн бурхад шавь ерөөлчилсөнөөрАмьтан бүхний балай мунхагийн харанхуй бүхнийг арилгажАливаа хамгийг айлдагч билгийн гэгээнийг мандуулахад зориулмойАсар хэтэрхий цөвийн балар харанхуй үлэмж бүрхсэнАймшигт муу цагийн амьтан бүхнийг нигүүлсэхүйгээр аварЭгэл нисваанисын муу үр цагтаа боловсорсонЭлдэв зовлонгийн энэ түймэр бүхэн аяндаа амирлаадЭсрэг тэсрэгийн өс арилан энэрэл асрамжаар найрамдажЭнх амгалангийн төгс өлзийг дэлгэрүүлэн соёрх ооХэзээ ч хуурмаггүй итгэл минь аврагтун, аврагтунХэмжээлшгүй нигүүлсэхүйн сан минь болгоогтун, болгоогтунХэдүй эртний тангарагтаа бүү алмайрагтун, бүү алмайрагтунХэтэрхий үтэр түргэнээ биднийг авран таалагтун, таалагтунБурхан шашны нарны гэрэл арван зүгтээ мандах ба
Буй бүх амьтан амгалангийн цогийг үргэлж эдлээдБузар түйтгэрийг арилгаж буяныг төгсгөсөн бурханы хутагтБушуу түргэнээ амьтны тусын тулд хүрэхүйеэ болтугайЧухаг дээд лам гурван эрдэнэ үнэний адистид баЧухам үнэн чанар ба шүтэн барилдлага үнэний хүчинЧуулсан бид бүгдийн сүсэг ба номын сахиулсаны үйлсээрЧухал хүссэн бүгд сэтгэлчлэн бүтэхүйеэ болтугайАврал бүхэн хурсан ачит ламын адис ивээлээрАхуй үес хийгээд алс хэтийн хамаг гутамшиг амирлаад
Амирлангуй нирваан сансрын сайн чуулган өөрөө бүтэжАриун хотол чуулганаар цэнгэхийн өлзий хутаг орших болтугай

Related Articles

Back to top button
error: Content is protected !!