Uncategorized

Судалгаа: Чихэвчний буруу хэрэглээнээс болж тэрбум хүн сонсголын бэрхшээлтэй болох эрсдэлтэй

Английн Манчестерийн их сургуулийн эрдэмтэд чихэвчний хэт хэрэглээнээс шалтгаалж дэлхийн хэмжээнд нэг тэрбум хүн сонсголын бэрхшээлтэй болох эрсдэлтэй байгаа талаарх судалгааг танилцууллаа.Анагаах ухааны “British Medical Journal” сэтгүүлд хэвлүүлсэн судалгааны тайланд дурдсанаар залуус кино,

дуу, телевизийн шоуг хэт чанга, удаан хугацаанд чихэвчээр сонсдог. Уг буруу хэрэглээнээс болж дэлхийн хэмжээнд 12-34 насны 0.67-1.35 тэрбум хүн сонсголын бэрхшээлтэй болж болзошгүй гэж тооцоолсон байна.Судалгааны багийн ахлагч, ДЭМБ-ын зөвлөх Лорен Диллард “хэт чанга дуу чимээ нь чихний мэдрэлийн эс, сонсголын эрхтэн тогтолцоог ядраадаг. Барилга, уурхай, үзвэр үйлчилгээ, шөнийн цэнгээний газар зэрэг хэт чанга дуу чимээтэй орчинд ажиллах, байнга чихэвч сонсох нь сонсолын эрхтэнд гэмтэл учруулж сонсгол алдагдах, чих шуугих эмгэгт хүргэдэг” гэсэн юм.Тэгвэл АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв 85 децибелээс чанга дуу чимээтэй орчинд долоо хоногт 40 цагаас дээш ажиллах нь сонсголын эрүүл мэндэд аюултай гэж үздэг.Гэтэл судалгаанд хамрагдсан оролцогчдын дунд хийсэн дүн шинжилгээгээр хүмүүс чихэвчээр хөгжим сонсохдоо утасныхаа дууг ихэвчлэн 104-112 децибелд тохируулдаг болохыг тогтоосон байна. Ухаалаг гар утасны дундаж хэрэглээгээр тооцоход өдөрт 2.5 цаг чихэвч сонсох нь ойролцоогоор 92 децибелтэй тэнцдэг аж.Өмнөд Африкийн Преториа их сургуулийн аудио судлалын профессор Де Вет Свейнпол энэ талаар “Хөгжил хүнд таашаал өгдөг. Тиймээс эрүүл мэнддээ аюулгүйгээр хөгжмөөс таашаал авах нь чухал” гэсэн юм.Харин доктор Лорен Диллард залууст хандан ухаалаг гар утасны сонсгол хамгаалах тохиргоог зөвөөр ашиглахыг зөвлөсөн байна. Тухайлбал, дийлэнх ухаалаг төхөөрөмж сонсголын эрхтэн тогтолцоонд сөрөг нөлөөтэй түвшинд сонсох үед анхааруулга өгдөг. Тиймээс дуу чимээний тохиргоо хийж, чихэвчийг зохистой хэрэглэх.Мөн орчны дуу чимээг тусгаарладаг буюу “Noise-cancelling” чихэвч хэрэглэхийг зөвлөжээ. Учир нь, хүмүүс эргэн тойрон, орчны дуу чимээнээс давж сонсохын тулд чихэвчний дуугаа улам нэмдэг. Харин орчны дуу чимээ тусгаарлагч нь таны эргэн тойронд байгаа бүх дууг хаадаг тул чихэвчээ намуухан сонсох боломжтой байдаг.

Эх сурвалж: CNN

Related Articles

Back to top button
error: Content is protected !!