Uncategorized

Амьтан бүгдийг зовлонгоос гэтэлгэдэг Гэтэлгэгч Ногоон дарь эхийн зүрхэн тарни хадгалаад ав

Ногоон дарь эх༼ ཨོཾ་ཏཱ་རེ་ཏུཏྟཱ་རེ་ཏུ་རེ་སྭཱ་ཧཱ། ༽Ум дари дүддарэ дүрэ сухаТөвдөөр: ДолмаСанскритаар: ТараАнглиар: Green taraМонголоор: Гэтэлгэгч эх Ногоон дарь эх буюу Гэтэлгэгч ногоон эх. Түвд нэр нь Должан, самгарди нэр нь Шяматара болой. Амьтан бүгдийг зовлонгоос гэтэлгэдэг учир тийн нэрлэжээ.
Нигуур царай нь намар цагийн тунгалаг саран мэт дугариг дэлгэр, бадамлянхуа цэцэг дэлбээгээ нээсэн мэт үзэсгэлэнтэй, маргад мэт өнгөтэй, энэрлийн мишээлтэй, хос мэлмийн сормуус урт, мэлмийн хар цагааны хувьд үл нийлэлдсэн, амарлингуй төгс байдалтай, шавь сэлт болон хамаг амьтныг үл орхих, үргэлж тусыг болгоох уужим харцтай, агшингийн гялбаа мэт мэдэгдэхүүнийг нэгэн агшинд болгоох чадалтай, нүдний эрхэс нь цагаан бөгөөд гэрэл лугаа төгс, уруул хийгээд гар, хөлийн алга ул нь улаан туяа төгс тэргүүний үс хар зөөлөн шанхалж хагас боосны дотор Одбагмэд бурхан заларч байдаг. Арван найман насны идрийн цог төгс, баруун өвдөг дээрээ гарын алгыг дээш харуулсан дээдийн өгөгч мутарлагатай. Энэ нь авал орхил дор мэргэн шавь нугуудыг бурхны газарт зорчихыг дуудаж буй, зүүн мутар нь авралын орон чухаг дээд гурвыг бэлгэдсэн, эрхий ба ядам хурууг учруулж бусад хуруунуудыг дээш босгосон нь авралыг өгөхийн мутарлага болно. Арслан мэт омгийн аюул, заан мэт мунхагийн аюул, гал мэт уурын аюул, могой мэт атаагийн аюул, хулгайч мэт муу үзлийн аюул, чөдөр мэт хармын аюул, ус мэт хүсэл тачаалын аюул, биш мэт эргэлзэж тээнэгэлзэхийн аюулаас аварч чадна гэдгийг бэлгэддэг. Мутарт барьсан хөх удвал цэцгийн бэлгэдэл нь огторгуй чацуут амьтан нугуудыг орчлонгийн амгалангаар үл барам бурхны хутагт хүргэмой хэмээхийн хичээлийг үүсгэхийн сануулга юм. Биеийн дээд хэсэг солонгон хувцсыг нөмөргөсөн, баруунаа жийсэн, зүүнээ хагас хумьсан завилгаагаар оршдог нь номын хүрдийг эргүүлж байгаад баяссан шавь нарын сэтгэлийн гадна дотно дайсны омгийн чуулган бүгдийн машид даран зохиож буй болой. Тэргүүнийх нь их эрдэнийн чимэг нь шинийн нэгний сараар оройгоо чимсэн, тэдгээр нь тэнгэр хүмүүний чимгээс гайхамшигтай, ялгамжаатай. Хүзүүний чимэг тэргүүтэн бусад унжлага чимэгтэй. Эдгээр бүх чимгээс зовлонг арилгагч цагаан гэрэл машид бадарч байдаг. Мөр тэгш дэлгэр, бэлхүүс нарийн бөгөөд түүнээс доошид сэрэмжгүй явдал, ичгүүр сонжуур тэргүүтнийг хаасныг бэлгэдэн хормогчоор их эрдэнийн чимэг сэлттэй бүс бүсэлсэн, ертөнцийн тэнгэр лусын хаан тэргүүтний хамгийн сэтгэлд зохистой эхнэрүүд ч гэсэн дээрхийн биений намба төрхтэй тэнцэлдэж үл чадах гоо үзэсгэлэнтэй. Өнгөрсөн, одоо, ирээдүйд залрах бурхан бүгдийн үйлсийн эрдэм нь гэтэлгэгч ногоон эхийн дүрсэнд ургасан байдаг. Дарь эхийн лагшинг нэгэн үзүүрт сэтгэлээр санан дурдваас цаг бусын үхэл хийгээд гадна, дотны аюулаас аварч чадна. Хутагт Жанрайсэг бээр хэдий чинээ байгаа амьтан бүгдийг орчлонгоос гаргана хэмээгээд амьтны тусыг хэмжээлшгүй бүтээсэн ч орчлонгийн амьтан дундраагүйд уйсан шантарч мэлмийн нулимс унагасанд тэр нулимснаас нь бадамлянхуа цэцэг дэлбээгээ нээж Гэтэлгэгч эх бээр мэндэлсэн ёсыг үзүүлжээ. Тэрбээр амьтны тусыг би үйлдье. Хорлол бүгдээс авран хамгаалъя. Намайг сэтгэлдээ аргадсан амьтан тэдгээрийг ханьцашгүй бодид магадтай байгуулж үйлдье хэмээн зарлигдаад итгэлт Жанрайсэгийн үйлсийг зохиохын нугуудыг таалсан байдаг. Гэтэлгэгч ногоон эхийн лагшин, зарлиг, тааллын эрдмийг санахын үүднээс машид сүсэг бишрэлээр шүтвээс, шүтсэн цагаас аваад бодийн хутгийг олох хүртэл аврал итгэл өмөг садан минь болсугай хэмээн нэгэн үзүүрт сэтгэлээр соёрхлыг талбин магтаж, тарнийг тоолбоос юу хүссэн бүхэн биелэнэ гэдэг. Өөрийн үндсэн дэх эрдэм бүгдийг дээш дээш арвитган дэлгэрүүлнэ. Гай барцад, нүгэл хилэнц арилж, нас буян арвидна, билиг ухаан төгөлдөржиж, эд баялаг бэлгэлнэ, бусдын тусыг бүтээнэ өлзий бусын шалтгаан бүгдийг арилгадаг номтой. Дарь эх нь сансрын (амьдралын) хүрдний бүхий л гаслан зовлонгоос Гэтэлгэгч эх юм. Гурван цагийн бурхдын үйлсийг тэтгэгч эх. Аливаа буянтай ажил үйлсийг үтэр түргэн тэтгэн бүтээж, хүүхэд хүссэнд хүүхдийн заяа хайрлаж, эд хүссэнд эд баялаг хайрлаж, муу ёрын зүүд хэрүүл тэмцлийг арилгана.
УМ༽ Бурхны ариун лагшин, зарлиг, тааллын хэмжээлшгүй их эрдмийг илэрхийлнэ.ДАРИ༽ Хутагтын дөрвөн үнэний эхнийх нь болох Сансрын хүрдний зовлонгоос Гэтэлгэгч эх
ДҮДДАРЭ༽ Хутагтын дөрвөн үнэний хоёр дахь болох Зовлонгийн үнэн шалтгаан үйлийн үр хийгээд муу сэтгэлээс Гэтэлгэгч эх
ДҮРЭ༽ Доод төрөлхтөний зорихуйн орон болох сайн төрөл авах, дунд төрөлхтөний зорихуйн орон болох өөрөө өөрийгөө орчлонгоос гэтлэхүйн нирваан, дээд төрөлхтөний зоригдолын орон болох төгс гэгээрэл гэсэн гурван төрөлхтөний бүх л орныг олох үйлсийг бүтээнэ.Эдгээр үйлсэд мөн энэ насны ажил үйлс, найз нөхөд хийгээд номыг ёсчилон сэтгэлдээ үйлдэх таатай нөхцөл бүгд багтана.СУХА༽ Ум дари дүддарэ дүрэ суха тарнид багтах Дарь эхийн адистэд нь бидний зүрхэнд гэгээрлийн уг шалтгааныг байгуулах болтугай хэмээсэн утга.Тарни нь бурхны мөн чанарыг агуулах бөгөөд хүний дотоод сэтгэл ялангуяа эрдэм мэдлэг, адислал, билиг оюуныг сэргээхэд голлон тусладаг юм. Бурхдын тарни нь мөн чанарын адислал ба эрдэм чадлыг шингээж хамаг амьтдын зовлонгоос гэтэлгэх хүсэл болгоныг бүтээх хүчийг агуулсан дуу авианы хэлээр илэрхийлэгддэг ажээ. Мөн тарни нь Бурхан багш юмс үзэгдлийн мөн чанарыг гүнээ бясалган тэгш агуулах үестээ айлдсан самгарди хэлний үеүдийн цогц юм.
Арвис тарнийг урихдаа сэтгэлээ тарни номдоо сайтар төвлөрүүлэн 108 тоот эрхээр хэт чанга эсвэл хэт сул бус авианы давтамжтай унших хэрэгтэй.
Нууц тарнийн ёсонд дээд тэнгэр, бурхдын бясалгалын гүн ёогт нэвтрэн орохын тулд хувилгаад лам нараас авшиг аван элдэв тарнийг хэдэн зуугаар нь давтан унших нямба бүтээлд шамддаг гэдэг.Бурхдын тарнийг зөв дадуулан уншихад биеийн хийг намжаах, сэтгэлээ төвлөрүүлэх, бясалгалын тэгш агууллыг үүсгэх тэргүүтэй нарийн дэглэмтэй. Бурхны номын утгыг сэтгэлдээ анхааран авч тарнийг олон жилийн турш ёсоор нь уншваас тус эрдэм агуу гарна хэмээн судар номд айлдсан байдаг.
Түвд, Монголын дээдэс лам нар жанч халах үедээ ч бясалгалын байдалтай, биеийн хэсэг, үе мөчүүдийг нягталж үзвээс тарнийн олон үсэг товойх, лагшингийн хэмжээний өөрчлөлт сэлт бусад эгэл бусын шинж тэмдгүүд олонтаа гарсныг хуврагуудаас олонтаа сонссон.Дарь эх бурхныг урин дуудаж хүссэн хэргээ даатгахын тулд
” ཨོཾ་ཏཱ་རེ་ཏུཏྟཱ་རེ་ཏུ་རེ་སྭཱ་ཧཱ།Ум дарэ дүддарэ дүрэ суха” тарнийг уншиж залбирна. Ногоон Дарь эхийн тарнийн ( ཨོཾ )Ум үсэг нь Дарь эх бурхны лагшин, зарлиг, тааллыг төлөөлдөг бөгөөд тэдгээр эрдмийг өөртөө төрүүлэхийг дотроо эрмэлзэх хэрэгтэй. ( ཏཱ་རེ ) Дарэ ( ཏུཏྟཱ་རེ་ཏུ་རེ ) Дүддари хийгээд ( སྭཱ་ཧཱ ) Дүрэ нь гурвуул “Гэтэлгэх” гэсэн утгыг агуулдаг. Энэхүү гурван үг нь “Бодь мөрийн зэрэг” сударт бага, дунд, их хэмээх гурван төрөлхийтний мөрийг туулахад учрах саадыг арилгадаг гэсэн нэгэн тайлбар бий.
Мөн эдгээр гурав нь хорвоогийн гаслангаас уйсах, бодь сэтгэл төрүүлэх, хоосон чанарыг онох мөрийн гурван эрдэмд шамдахад тохиолдох түйтгэрийг арилгадаг гэсэн бас нэгэн тайлбар байдаг. Өөр нэгэн тайлбарт ( ཏཱ་རེ ) Дарэ нь өөрийн эрхээр биш мунхаг нисваанисын эрхэнд тасралтгүй төрөл авах орчлонгийн хүрднээс ангижруулан гэтэлгэхийг бэлэгддэг ажээ.( ཏཱ་རེ ) Дарэ нь хутагтын дөрвөн үнэний нэг дэх үнэн болох зовлонгоос гэтэлгэдэг.
( ཏུཏྟཱ་རེ ) Дүддарэ нь найман аюулаас гэтэлгэдэг. Ингэснээр Дүддарэ нь хоёр дахь үнэн буюу зовлонгийн шалтгаан болсон хилэнцэт сэтгэл түүнээс үүддэг нүгэлт үйлээс гэтэлгэх бэлэгдэлтэй юм.( ཏུ་རེ ) Дүрэ нь өвчнөөс гэтэлгэдэг. Хамгийн хүнд өвчин нь муу сэтгэл, мунхаг, төөрөгдөл байдаг учраас Дүри нь зовлонгийн шалтгаан түрдэх гурав дахь үнэнийг бэлгэддэг. Ийнхүү гэтэлснээр төгс билгүүнийг олох нь бидний туйлын зорилго болно. Дөрөв дэх үнэн буюу мөрийн үнэнд суралцсанаар бид энэхүү зорилгодоо хүрэх юм.( སྭཱ་ཧཱ ) Суха нь ༜ Энэ ерөөл бат орших болтугай ༜ гэсэн утгатай, гэгээрэлд хүрэх мөрийн үндсийг сэтгэлийн гүн зүрхэн тольтноо тарихыг бэлгэддэг.
Долоон улаан мэнгэтэй хүмүүсийн ивээх бурхан нь Ногоон дарь эх бурхан юм.Долоон улаан мэнгэтэй хүмүүсийн төрсөн он: 1903, 1912, 1921, 1930, 1939, 1948, 1957, 1966, 1975, 1984, 1993, 2002, 2011 юм.Өршөөлгүй найман аюулаас авран гэтэлгэгч эхэд мөргөмүйӨлзийт сүр жавхлангаар бадрагч эхэд мөргөмүйӨөдгүй муу заяаны үүдийг хаагч эхэд мөргөмүйӨнөд илт өндөр заяаны мөрд хөтлөгч эхэд мөргөмүйХэзээ ямагт сахин тэтгэгч таньд мөргөмүй
Ханьцашгүй нигүүслээрээ эгнэгт авран гэтэлгэхийн соёрхолыг талбимуй.Олон галвын өмнө Аада хэмээх Бурхан залран ахуй үест түүний шашин номонд үлэмж сүсэгтэй Ейшэдаваа нэрт нэгэн хааны охин байв. Тэрээр Аада бурхан ба дагалдагч Бодьсадва, олон хуврагуудад хэмжээлшгүй их өргөл тахилыг өдөр бүр бэлтгэн өргөж буянд шамддаг байжээ. Тийнхүү Ейшэдаваа охин Бодь сэтгэлийг төрүүлсэн агаад хураасан буяны үрээрээ эр хүйстэй болж, эрэгтэй Бодьсадвын дүрээр амьтны тусыг хийх уг шалтгааныг бүтээжээ. Гэвч Ейшэдаваа охин “Хоосон чанарын агаарт эрэгтэй ч үгүй, эмэгтэй ч үгүй, эзэн үгүй, бодьгал үгүй бөгөөд эр, эмд зүүн нэрийдэх энэ нь хэрэггүй” хэмээн айлдаад эмэгтэйн дүр байдлаар амьтны тусыг үйлдээчин хаана ч үгүй тул орчлон зовлонт амьтнаар хоосрох хүртэл эмэгтэй дүрээр амьтны тусыг зохиохын тангараг тавьсан байна. Ийнхүү Ейшэдаваа бясалгалд оршиж, эгэл хүмүүний ахуй ёсыг тэвчиж, самадийг бүтээж, эрхшээлийг олоод, үдээс өмнийн зуурт орчлон ертөнцөд дуршин шунах сэтгэлийн хүлээсийг тасар татан, үйлс ханьцашгүйг зохиосон юм. Тиймийн тул түүнийг Гэтэлгэгч эх хэмээх болсон ажээ. Бурхан Аада “Ейшэдавааг ирээдүйд Лхаму Долма хэмээх төгс гэгээрсэн Бурхан болно” хэмээн бошго үзүүлсэн байдаг. Тийнхүү айлдсанчлан Ейшэдаваа “Үйлсийг тэтгэгч Гэтэлгэгч эх” хэмээх төгс гэгээрсэн Бурхан болсон байна.Энэрэл нигүүслийн дээд, түргэн авралт 21 дарь эхийн тарни.Эрхэнд хураагч Дарь эх:Ум дари дү дари дүри сарва хэрэ даду баша гүрү суха
Ад номхруулагч Дарь эх:Ум дари дү дари дүри сарва бавам шиндам гүрү сухаТөгс эдлэл дэлгэрүүлэгч Дарь эх:Ум дари дү дари дүри сарва аюу бунаяа бишдэм гүрү сухаНас арвитгагч дарь эх:Ум дари дү дари дүри сарва аюу зана бушдэм гүрү сухаСэтгэл булаагч дарь эх:Ум дари дү дари дүри сарва жигиму агар хаяа хэрэ суха
Буд,нар,сарыг согтуулагч дарь эх:Ум дари дү дари дүри сарва бигана шадум уза даяа сухаХорлол зүхлийг далдлан дарагч дарь эх:Ум дари дү дари дүри сухаШимнус дайсныг даран сөнөөгч дарь эх:Ум дари дү дари дүри жигимала омуга мараяа пад сухаАюулаас аврагч дарь эх:Ум дари дү дари дүри жигимала нодва сарва рагча сухаЧөтгөр эрхэнд оруулагч дарь эх:Ум дари дү дари дүри сарва мара бара мадаяа хум пад сухаҮгээгүй хоосныг үтэр арилгагч дарь эх:Ум дари дү дари дүри басу дари сухаӨлзий хутгийг бадруулагч дарь эх:Ум дари дү дари дүри ум доном дүдү сухаСахин хамгаалагч дарь эх:Ум дари дү дари дүри адина багчим гүрү сухаТотгор дарагч дарь эх:Ум дари дү дари дүри базар маха бахаеа босом гүрү сухаХилэнц номхруулагч дарь эх:Ум дари дү дари дүри сарва бобом бараша жанаеа сухаБилэг хийгээд тарни арвитгагч дарь эх:Ум дари дү дари дүри дарма баранза барди бари шадаеэ сухаДайсан хийгээд хулгайг дарагч дарь эх:Ум дари дү дари дүри сарва зоро домдани сухаЛус савдгийн хорыг арилгагч дарь эх:Ум дари дү дари дүри сарва нага шимдом гүрү сухаМуу зүүд хэрүүлийг арилгагч дарь эх:Ум дари дү дари дүри сарва дүдсо бани мозани сухаХижиг өвчний хорыг таслагч дарь эх:Ум дари дү дари дүри сарва жахи зура барша манаеэ сухаАливаа үйлс бүхнийг бүтээгч дарь эх:Ум дари дү дари дүри садана суха??????༄༄།། ལྷ་དང་ལྷ་མིན་ཅོད་པན་གྱིས།།Лхадан лхамин жодван жиཞབས་ཀྱི་པདྨོ་ལ་བཏུད་ནས།།Шавжи бадмо ладүд найཕོངས་པ་ཀུན་ལས་སྒྲོལ་མཛད་མ།།Понба гүнлай долзад маསྒྲོལ་མ་ཡུམ་ལ་ཕྱག་འཚལ་ལོ།།Долма юмла чагцал лоཨོཾ་ཏཱ་རེ་ཏུཏྟཱ་རེ་ཏུ་རེ་སྭཱ་ཧཱ།Ум дарэ дүддарэ дүрэ сухаТэнгэр хийгээд асури титмээрээТүүний өлмийн лянхуад сөгдсөнХоосрол бүхнээс гэтэлгэн зохиогчХосгүй Гэтэлгэгч Дарэ эхэд мөргөе??????
Эх сурвалж:meal.video.blog

Related Articles

Back to top button
error: Content is protected !!