Uncategorized

Уушгины эмч Н.Наръяа: Амьсгалын замын вирусийн халдварын үед хамгийн үр дүнтэй арга бол халуун утлага.

Улаанбаатар Сонгдо эмнэлгийн Дотрын тасгийн эрхлэгч, уушгины эмч Н.Наръяатай ковидын дараах хүндрэл, болон иргэдэд зонхилон тохиолддог амьсгалын замын өвчлөл, уушгины хатгалгааны талаар ярилцлаа.-Ковидын дараа иргэдийн дунд уушгины доогуур харлалаа, сааралтлаа гэх зэрэг яриа гарч байсан. Би мэргэжлийн бус хүн учраас буруу ярьж байж магадгүй. Ковидын дараа хүмүүсийн уушги, амьсгалын замын эрхтнүүдэд ямар өөрчлөлтүүд зонхилон гарч байна вэ?
-Ковид амьсгал, агаар дуслын замаар халдварладаг өвчин. Амьсгалын замаар дамжиж байгаа боловч ганцхан уушги биш цусны эргэлтийн систем, бусад эртхний судасны гэмтэл үүсгэх боломжтой. Тийм учраас нэг хүнд нэгээс олон шинж тэмдэг багцаараа илэрч байгаа нь ковидын онцлог.
Ковид агаар дуслын замаар, вирусээр халдварлагдаж байгаа нь улирлын томуутай төстэй боловч эрхтэн хамрах шинж тэмдгийн илрэл нь тод, хордлого ихтэй, богино хугацаанд олон эрхтнийг хамарсан өөрчлөлт явагдаж байгаа учраас хүмүүсийн биеийн байдал өөрчлөгдөж байна.
Ковидын дараах хам шинжүүд хүн болгонд адилгүй. Богино хугацаанд эмчлэгдсэн, эмнэлэгт хэвтсэн эсэх, эрчимт эмчилгээнд хамрагдсан эсэх, тодорхой хугацаанд амьсгалын аппаратаар эмчилгээ хийлгэсэн байдал, хувь хүний суурь өвчний онцлог зэргээс хамаардаг. Хүн болгонд ковидын дараа эмчилгээ хийнэ, ковидын дараах өөрчлөлт ийм байна гэсэн мэдээлэл өгөх боломжгүй. Өөрчлөлт байгаа эсэхийг мэдэхийн тулд шинжилгээ л хийлгэх хэрэгтэй.
skip-share
Вирусийн гаралтай халдваруудыг бид рентген зургаар эрт оношлох боломж бага байдаг. Бактерийн шалтгаантай уушгны хатгалгааг рентген зургаар оношлох боломжтой. Энэ хоёр уушгины өөрчлөлтүүд ялгаатай.Амьсгалын замаар дамжаад уушгийг гэмтээж байгаа эсэх, мэдрэл, зүрх судас, бөөр, ходоод гэдэс зэрэг аль эрхтнийг дагнасан шинж тэмдэг илэрч байгаагаас шалтгаалаад шинжилгээ, эмчилгээний зорилго ялгаатай.Зөвхөн уушгины хувьд ярихад хүмүүс доод хэсгээр цайралттай, харласан байна гэсэн ойлголт байгаа. Ялгахад төвөгтэй ч рентген зураг, цусны шинжилгээ, клиник шинжилгээнд тодорхой илэрдэг. Тэгэхээр ковидоор өвдсөн хүн болгон өөр, зарим хүний эмчилгээ богино хугацаанд, заримынх нь хэдэн сараар үргэлжилж байна.Эрчимт эмчилгээнд хэвтээд, амьсгалын аппаратанд ороогүй өвчтөнүүдийн 18 хүртэлх хувь нь уушгины бүтцийн өөрчлөлтөд орсон байна. Амьсгалын аппаратанд тодорхой хэмжээнд удаан хугацаанд эмчлэгдсэн өвчтөнүүдийн 78 хүртэлх хувьд нь уушгины үлдэц өөрчлөлтүүд уушгины үйл ажиллагаа болон уушгины компьютер томографиар илэрсэн судалгаа гарсан. Амьсгалын замын, ялангуяа вирусийн гаралтай халдваруудыг бид рентген зургаар эрт оношлох боломж бага байдаг.Бактерийн шалтгаантай уушгины хатгалгааг рентген зургаар оношлох боломжтой. Энэ хоёр уушгины өөрчлөлтүүд ялгаатай. Ковидын эмчилгээний дараа рентген зураг авхуулахад зүгээр байгаа ч гэсэн ялангуяа ханиалгах шинж тэмдэг байсаар байгаа. Уушги гэмтсэн, эсвэл эрүүл, бүрэн эдгэрсэн эсэхийг тодорхойлох хамгийн найдвартай арга бол компьютер томографи.
Ковидын дараах шинж тэмдгүүд үргэлжилж байгаа ч хүмүүс дахиад халдвар авч байна. Дахиад халдвар авахдаа энгийн ханиад мэтээр өнгөрч болно эсвэл уушги гэмтээж болно. Хүн болгон рентген зураг хараад нэг л биш байна, миний уушги сэвтэй байна гэж бодож болохгүй. Тодруулах шинжилгээ хийлгэх хэрэгтэй.kip-share
Уушгины хатгалгаа, үлдэцгүй, сэвгүй бүрэн эдгэрдэг өвчин.-Хүүхдүүдийн дунд хатгалгаа маш элбэг байдаг. Хүйтний улирал эхлэхээр дагаад л хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал нэмэгддэг. Уушгины хатгалгаа хэр үлдэцтэй, аюултай өвчин бэ?-Өвлийн улиралд, намар есдүгээр сарын сүүл, аравдугаар сарын эхээс авхуулаад хоёрдугаар сарын сүүл хүртэл амьсгалын замын өвлөлийн улирал байдаг. Амьсгалын замын өвчлөл хүүхэд насанд хамгийн элбэг тохиолддог, хүндрэл өгдөг. Ковидоос өмнө өвлийн улиралд хүүхдийн өвчлөлийн нэгдүгээрт амьсгалын замын өвчний хүндрэл, хатгаа эзэлдэг ба шалтгаан нь. Амьсгалын замын халдвар вирусийн шалтгаантай юу, бактерийн гаралтай юу, холимог уу эсвэл харшлын шалтгаантай юу гэдгийг тогтоох нь чухал.Харшлын шалтгаантай хэт мэдрэг байдал нь уушгины хатгалгаа үүсгэж болно. Ямар хэлбэрээр үүссэн байна, ямар хэмжээний талбайг хамарсан, ямар хугацаанд явагдаж байна гэдгээс шалтгаалаад уушгины хатгалгаа хөнгөн, эдгэрэх хугацаа урт богино, амьсгалын дутагдалд орох зэрэг нь ялгаатай байдаг.Хүүхэд гэлтгүй том хүн ч ялгаагүй. Хүүхдэд уушгины үрэвсэл, хүндрэл хурдан хугацаанд явагддаг. Уушгины үрэвслийн шалтгааныг богино хугацаанд тогтоож, түүний эсрэг эмчилгээг хурдан хийж чадвал эдгэрэх боломжтой. Уушгины хатгалгаа, үлдэцгүй, сэвгүй бүрэн эдгэрдэг өвчин. Ялгаагүй ковидоос үүссэн хатгалгааг эрт оношилж чадвал үр дүн сайтай. Хугацаа хожуу, хүндрэл их тусам төдий чинээ үлдэц их байна гэсэн үг.-Тэр үлдцийг тодруулахын тулд ямар шинжилгээ өгдөг вэ?-Уушгины үрэвсэл, хатгалгаа оношлоход цус, цэрний шинжилгээ, рентген зураг, компьютер томографи, уушгины үйл ажиллагааг үнэлэх шинжилгээгээр тодорхойлдог.-Хэзээ ямар шинж тэмдэг илрэхээр рентгенд, ямар үед компьютер томографид харуулах ёстой вэ?
-Урьдчилан сэргийлэх шинжилгээний хүрээнд хүн жил болгон рентгенд харуулах ёстой. Манай улс сүрьеэгийн тохиолдол ихтэй улсад тооцогддог .
Гэхдээ ганц рентген зургаар сэжигтэй байвал бүтцийн ямар өөрчлөлт байгаа, нэвчдэс сүүдэр үү эсвэл хавдрын сүүдэр үү гэдгийг тодруулахын тулд компьютер томографиар хардаг. Ковидын дараа компьютер томографи, рентген хийх эсэхийг эмч шийднэ. Ковидын хатгалгаатай болоод эмнэлэгт хэвтсэн бол гарснаас хойш нэг сарын дараа рентгений заалттай байдаг. Хэрвээ шинж тэмдэггүй, зовуурьгүй тамхи татдаггүй бол рентген зураг авхуулах шаардлагагүй.skip-share
Антибиотик хэрэглэхийн өмнө заавал үүсгэгчийг тодорхойлох ёстой. Ямар үүсгэгч ямар антибиотиктоо хэрэгтэй болохыг тодорхойлох хэрэгтэй.
-Хүмүүс антибиотикийг дутуу уугаад үлдээчихдэг. Антибиотикийг яаж уух ёстой вэ? Дутуу үлдээсэн хэрнээ дараа нь хэтрүүлж уух мэтээр өвчнөө улам хүндрүүлэх талтай байдаг.-2030 онд MRSA буюу олон эмийн дасалтай халдварын эрин үе эхэлнэ гэж байсан. Гэтэл тэр үе нь 2020-иод онд эхэлчихлээ. Бидний эмийн хэрэглээ хэт их өндөр байна. Хүмүүс ханиад хүрчихлээ гээд л антибиотик авч хэрэглэдэг. Гэхдээ сүүлийн үед эмчийн зөвшөөрөлгүй бол олгохгүй гэдэг журмаараа харьцангуй цэгцтэй болж байна. Энэ халдвар бусдад, гэр бүлийнхэнд халдварлуулах чадвар өндөр.Антибиотик хэрэглэхийн өмнө заавал үүсгэгчийг тодорхойлох ёстой. Ямар үүсгэгч ямар антибиотиктоо хэрэгтэй болохыг тодорхойлох хэрэгтэй. Хэрвээ бид тодорхойлохгүйгээр яаралтай, зайлшгүй эн тэргүүнд антибиотик авахгүй бол хүндрэх магадлалтай байна гэж үзвэл энгийн хамгийн түрүүнд авах антибиотикууд гэж бий. Тэрнийг хэрэглэх нь зөв.Ялангуяа өрхийн эмч нар, эсвэл хоёр гурав хоног өндөр халуураад эмнэлгийн тусламж авч чадахгүй, шинжилгээ хийлгэж чадахгүй, зайлшгүй антибиотик хэрэглэх шаардлагатай гэж үзээд дур мэдээд хийх гэж байгаа бол бидний мэдэх хамгийн эхний антибиотикууд бол амоксицилиний төрөл. Түүнээс дээш антибиотикуудыг сонгож болохгүй. Ер нь хүүхдэд антибиотикийг эмчийн зөвшөөрөлгүй сонгож болохгүй.
skip-shareНэг эмээ хоёр гурав хоног уугаад намдахгүй байна гээд дараагийнхыг авдаг. Энэ нь олон эмэнд дасалтай, эмийн дараа дараагийн эмчилгээний үр дүн муу байх үндсийг тавьж байна.Хүмүүс антибиотикийн тунг нь буруу хэрэглэдэг. Мөн дур мэдэж олон антибиотик сольж хэрэглэдэг. Нэг эмээ хоёр гурав хоног уугаад намдахгүй байна гээд дараагийнхыг авдаг. Энэ нь олон эмэнд дасалтай, эмийн дараа дараагийн эмчилгээний үр дүн муу байх үндсийг тавьж байна.Та амьсгалын замын халдвар авбал, ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл энгийн, хамгийн түрүүнд сонгож болох үрэвслийн эсрэг эмнүүд өвлийн улиралд халуун утлага хийх энгийн аргуудыг хэрэглэж болно.
Эмээ нэг бол өдөрт ганц хоёрхон ширхэг, үгүй бол найм, арван цагийн зайтай гэх мэтээр ууж байна. Тухайн антибиотикийг уусны дараа тодорхой хугацааны дараа тунгийн хэмжээ цусанд буурдаг. Тиймээс эмчтэй зөвлөлдөөрэй.Бас хамгийн сайн, сүүлийн үед гарсан антибиотик сонгоно гэдэг хамгийн буруу. Тэр хүн цаашдаа эмчилгээний сонголтгүй болж болно. Бид ч гуравдугаар шатлалын том эмнэлэг хэрнээ хүн ирэхэд бактериологийн шинжилгээ, антибиотикийн мэдрэг байдал үзэхээс өмнө хамгийн түрүүнд антибиотик сонгох шаардлага гарвал хамгийн эхний эгнээний эмийг сонгодог.ХАМАР ЗАЛГИУРЫГ ХҮЙТНЭЭС ХАМГААЛЖ, АМНЫ ХААЛТ ЗҮҮДЭГ БОЛСНООР АМЬСГАЛЫН ЗАМЫН ӨВЧЛӨЛ БУУРСАНskip-shareАмьсгалын замын вирусийн халдварын үед хамгийн үр дүнтэй арга бол халуун утлага.-Хүмүүс ханиад хүрлээ, нус нь гоожлоо гэхэд уламжлалт эмчилгээнүүд хийж эхэлдэг. Горчицтой усанд суулгах, утлага хийдэг гэх мэт. Утлага хийх хэр сайн байдаг, хэр зөв эмчилгээ вэ?-Амьсгалын замын вирусийн халдварын үед хамгийн үр дүнтэй арга бол халуун утлага. Хүмүүс гэрийн нөхцөлд заавал утлагын аппарат хэрэглэхгүйгээр тодорхой температурын халуун усаар агаараар дамжуулах замын утлага хийх нь зөв. Хамгийн энгийн мөртлөө хамгийн үр дүнтэй арга. Бусад өндөр настай, даралт ихтэй, толгой өвддөг, нүдний даралттай хүмүүс гэх мэт насанд хүрэгчдэд эсрэг заалтууд байж болно. Тодорхой температурт, богино хугацаанд үр дүнтэй хийхэд хамгийн зөв арга нь утлага. Антибиотик өгснөөс л дээр. Яагаад гэвэл вирус хүйтэнд идэвхэждэг бол халуун орчинд идэвх нь сулардаг.skip-share
Хуурай ханиалга ганцхан ковидтой холбоотой биш. Биеийн жин, гэдэсний тойргийн хэмжээ, элэг цөсний замын өвчин, зүрхний архаг дутагдал гэх мэт олон зүйлээс шалтгаалдаг.-Бөгшүүлэх ханиалга бас л хүмүүст их тохиолддог шинж тэмдгүүдийн нэг. Зайгүй ханиалгаад байгаа хүнд харшлын эм өгдөг. Гэтэл бөгшүүлж ханиалгах нь юутай холбоотой байж болох вэ?-Ковидын дараа уушгины амьсгалын зовуурьтай ирж байгаа хүмүүсийг харахад ихэнх нь удаан хугацаанд хуурай ханиалгасан байдаг. Хуурай ханиалга ганцхан ковидтой холбоотой биш. Биеийн жин, гэдэсний тойргийн хэмжээ, элэг цөсний замын өвчин, зүрхний архаг дутагдал гэх мэт олон зүйлээс шалтгаалдаг.
Ээж аав нь астма, хэт мэдрэгшилтэй бол удамших эрсдэл бий. Ихэнхдээ гэрийн тэжээвэр амьтан, нохой муур тэжээдэг эсвэл тамхи татдаг хүмүүс их ханиалгадаг. Хүүхдүүд вирусийн халдварын дараа тодорхой хугацаанд мөн ханиалгадаг ба гуурсан хоолойны чийгшил хэвийн, бүтэц хэвийн, өөрчлөлтгүй байдаг учраас тодорхой хугацааны дараа арилдаг. Насанд хүрэгчдийн хувьд удаан хугацаанд ханиалгах нь биеийн жин, тамхи татах, ажлын нөхцөл, амьсгалын замын суурь өвчин зэрэг шалтгаан бий.
Тамхи татдаг хүмүүст уушгины бөглөрөлт, агаар дамжуулж байгаа замын чадварын хэвийн байдал алдагдсан байдаг. Ханиад хүрлээ гэхэд ханиалга нэлээн удаан үргэлжилдэг. Ялангуяа ковидын дараа тамхи татдаг, биеийн жин ихтэй өөрөө уушгины суурь архаг бронхит ч юм уу, уушгины бөглөрөлт өвчин, астмын суурьтай хүмүүс хий ханиалгах зовуурь удаан хугацаанд үргэлжлээд намдаад дахин сэдэрдэг. Тэр болгоныг ганцхан харшлын эмээр дарж болохгүй.Цээж нь шуугихгүй, бачуурахгүй ч удаан хий ханиалгаад яваад байвал ханиалга хэлбэрийн астма байж магадгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Астма зөвхөн бачуурах, хоолой боох бус ханиалга хэлбэрээр илэрдэг.
-Электрон тамхийг тамхинаас гаргах арга хэрэгсэл гэж сурталчилж байна. Тамхинаас гаргах хэрэгсэл үнэхээр мөн юм уу?-Никотины агууламж арай бага. Гэхдээ химийн найрлагатай. Химийн нэгдэл арьс салстад шингэхдээ нэвчиж шингэдэг. Тэгэхээр гуурсан хоолойн салст дотоод орчны бүтцийг өөрчлөхдөө амархан. Энэ хоёр тамхины хоорондох ялгаа нь нэг нь үнэртэй, утаатай, бусдад нөлөөтэй. Нөгөөх нь зөвхөн өөрт нь нөлөөтэй. Электрон тамхи бол тамхинаас гаргах арга биш. Тамхинаас гарахын тулд тамхийг татахгүй л байх хэрэгтэй.skip-share
Энэ насны залуучуудын дунд электрон тамхины хэрэглээ өндөр байгаа нь хэтдээ уушгины өөрчлөлт, өвчлөл үүсгэх эрсдэлийг дагуулж байгаа юм.-Электрон тамхи уушги цооруулж байна гэсэн мэдээлэл гарсан. Уушги цоорно гэж байх уу. Үнэхээр тийм судалгаа гарсан болов уу?-Цооролт гэдэг хэллэг мэргэжлийн түвшинд байхгүй ч уушгинд хөндий үүсэхийг хэлж байгаа болов уу. Олон улсад E-cigarette or vaping use-associated lung injury (EVALI) гэх нэршлийн өвчлөл бүртгэгдсээр байгаа. Электрон тамхины нөлөөгөөр уушгины эд гэмтээд, олон төрлийн өөрчлөлтүүд үүсэж байна гэсэн үг. Хөндий үүсгэдэг өвчнүүд ихэвчлэн сүрьеэгийн гаралтай өвчнүүд байдаг. Манай улсад уушгины сүрьеэгийн тохиолдол 18-44 насны залуучуудад тохиолдох нь элбэг байдаг. Энэ насны залуучуудын дунд электрон тамхины хэрэглээ өндөр байгаа нь хэтдээ уушгины өөрчлөлт, өвчлөл үүсгэх эрсдэлийг дагуулж байгаа юм.Өөр нэг ойлголт нь тамхины нөлөөгөөр удаан хугацаанд ханиалгах нь гуурсан хоолой тэлэгдэх, хувь хүний өөрийнх нь онцлогоос шалтгаалаад гуурсан хоолойн бүтэц хэлбэрээ алдаж болно.-Ханиад томууны улирал эхэлж байгаатай холбоотойгоор та иргэдэд зөвлөгөө өгөхгүй юу. Бид ер нь биеэ яаж урьдчилан сэргийлэх ёстой вэ. Хүүхдүүдээ яаж хамгаалах, дархлааг хэрхэн дэмжих хэрэгтэй вэ?Ковидын дараах үеийг харахад ноднин болон энэ жил амьсгалын замын өвчлөл буурсан. Хүмүүс хүйтнээс хамгаалж чаддаг, амны хаалт их зүүдэг болсон. Өвлийн улиралд, хэт хүйтэн өдрүүдэд тамхи татдаг хүмүүс болон бага насны хүүхдүүдийг маск зүүх, эсвэл ядаж ороолтоороо амьсгалын замыг хамгаалах хэрэгтэй байна гэхэд хүмүүс хэрэглэдэггүй байсан.
kip-shareКовид гарснаас хойш хүмүүс тамхи татах нь багасаж байна. Тамхины хор холбогдлыг ойлгодог болсон байна. Тухайн үед амьсгалын дээд замын, хамар залгиурын өвчлөл их байсан. Одоо урьд жилүүдтэй харьцуулахад хамаагүй бага байгаа. Өнөөдөр хүйтэн өдөр байна шүү, би ханиад хүрчихлээ гээд хамгаалаад маск зүүдэг болчихсон. Тэгэхээр бусдад тараах халдварын хэмжээ, амьсгалын замын өвчний хүндрэлүүд багассан. Насанд хүрэгчдийн хувьд амьсгалын замын өвчлөл тамхи татдаггүй хүмүүст харьцангуй хөнгөн хэлбэрээр явагдаж байна. Уушгины хатгалгаагаар хүндрэх явдал бага байна.
Мөн ковид гарснаас хойш хүмүүс тамхи татах нь багасаж байна. Тамхины хор холбогдлыг ойлгодог болсон байна. Энэ бол манайх шиг хүйтэн уур амьсгалтай өвлийн улиралд вирусийн дэгдэлттэй улиралд хүн амын дунд маш сайн амьдралын эерэг хэвшил тогтож байна гэсэн үг.Нөгөө талаар хүүхдүүдэд маск их зүүлгэдэг болсон. Энэ нь тодорхой хэмжээнд амьсгалын замаар халдвар авахгүй байх, ханиад хүрэхгүй байх энгийн арга. Хүмүүс ариутгал, халдваргүйтгэл хийх, ханиад хүрсэн хүнээс хол байж чаддаг болсон. Ханиад хүрэнгүүтээ маск зүүдэг болсноор бусдад халдвар тараах байдал багассан. skip-share
Нөгөө талдаа хатгалгааны төгсгөл шатанд ханиалга их байдаг. Тэрийг хүмүүс шинээр халдвар авлаа гэж ойлгодог. Эдгэрэлтийн шатандаа ханиалгаар илэрч болно.
Цаашдаа ковидоос үүдэлтэй уушгины өөрчлөлтүүд ихэснэ. Ковидын дараах, ялангуяа хатгаа авсан, эрчимт эмчилгээнд хэвтсэн, сэхээний аппаратанд орсон өвчтөнүүдийн уушгины гэмтэл, цаашдын чадамжийн бууралт их байхаас биш энгийн хүмүүсийн дунд ерөнхийдөө амьсгалын замын өвчлөл буурч байна.Ковидын дараах уушгины өөрчлөлтүүд, хүндрэлүүд гарч ирэхгүй байна.Урьдчилан сэргийлэх байдлаар эмчилгээ хийнэ гэж байхгүй. Хамгийн сайн урьдчилан сэргийлэлт бол тамхи татахгүй байх, даарахгүй байх, маск зүүх, шингэн юм сайн уух, сайн амрах. Нойр дутуу байвал биеийн эсэргүүцэл суларч ханиад амархан хүрнэ.-Хатгаа болоод баахан эм уугаад эмчилгээ хийлгээд дуустал хүүхэд дахиад л ханиалгаад эхэлж байна. Энэ үед яах ёстой вэ. Дахиад л эмчилгээ хийлгэх үү?-Хүүхэд уушгины хатгалгаатай болсны дараа амьсгалын замын халдварт өртөх байдал амархан байдаг ба уушгины үрэвсэл хатгаагаар хүндэрдэг. Нөгөө талдаа хатгалгааны төгсгөл шатанд ханиалга их байдаг. Тэрийг хүмүүс шинээр халдвар авлаа гэж ойлгодог. Эдгэрэлтийн шатандаа ханиалгаар илэрч болно. Нөгөө талаас хэрэглэж байгаа эмэндээ хүүхэд мэдрэг байдаг. Эм бол химийн бодис. Эргээд химийн бодис гаж нөлөө, харшил өгдөг. Хүүхэд олон хоногоор хэрэглэхээр мэдрэг байдлыг идэвхжүүлж болно. Ханиалгаад л байвал эм өгөөд бай гэсэн үг биш. Хүүхдийн дархлааны систем, хамгаалах чадамж том хүнийхээс их өөр.skip-shareХүүхдийг болж өгвөл эмээр эмчлэхгүй байхыг зөвлөдөг. Дулаахан байлгах, сайн унтуулах, харшлыг бага байлгах нөхцөлийг бүрдүүлэхХүүхдийг болж өгвөл эмээр эмчлэхгүй байхыг зөвлөдөг. Энгийн аргаар эмчлэх нь зүйтэй. Дулаахан байлгах, сайн унтуулах, харшлыг бага байлгах нөхцөлийг бүрдүүлэх. Эдгэрээгүй байхад нь хүйтэнд авч гараад, дахин вирусийн халдвар авах боломжтой. Хүүхдүүд том хүнээс халдвар авдаг учраас вирусийн чадамж өндөртэй халдвар авдаг.-Улаанбаатар Сонгдо эмнэлгийн бусад эмнэлгүүдээс ялгарах эмчилгээний онцлог юу вэ?-Ковидын дараа манайх уушгины өөрчөлтөд илүү нарийн түвшинд шинжилгээ хийхийг хичээж байна. Үнэхээр уушгийг гэмтээж үү, амьсгалын замд өөрчлөлт орж уу эсвэл шинж тэмдгийн байдалтай илрээд байна уу, давхар өөр өвчний суурин дээр энэ шинж тэмдэг илрээд байна уу гэдэгт дүгнэлт өгөөд, богино хугацаанд үр дүнтэй олон улсын стандартын дагуу эмчилж байна.
Улаанбаатар Сонгдо эмнэлэг байгуулагдсанаас хойш үйлчлүүлэгчийн тоо болон хэвтэн эмчлүүлэгсдийн тоо тодорхой хэмжээнд өсөж байна. Тэр өвчтөнүүд нь байнгын хяналтанд явдаг. Монголдоо хийж байгаа бүх л шинжилгээ, оношилгоо, эмчилгээний цогц үйлчилгээг бүрэн үзүүлж байна.-Ярилцсанд баярлалаа.
Гэрэл зураг: Г.Өнөболд

Related Articles

Back to top button
error: Content is protected !!