Uncategorized

Л.Энх-Амгалан: Цэцэрлэг, сургуулиудын 70-80 орчмынх нь газар хулгайд алдагдсан байна

Хуваарь ёсоор лхагва гараг бүр Засгийн газар хуралддаг билээ. Энэ дагуу өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр энэ тухай хэлэхдээ “Нэгдүгээрт, дэх асуудал цэцэрлэгийн хүртээмжийг яаж тогтвортой барих вэ гэдэг асуудлыг хэлэлцлээ. Гурван яамны ажлын хэсэг ажиллаж, Засгийн газарт оруулан шийдвэр гаргууллаа. Төрийн өмчийн цэцэрлэгт 94 мянган хүүхэд, хувийн цэцэрлэгт 30 гаруй мянган хүүхэд хамрагдлаа. Яагаад сугалааны тогтолцоонд хүрчихэв ээ гэдэг асуудал байна.Том цогцолбор барилгууд байхдаа архитектур төлөвлөлтийн даалгавар өгч, зураг төсөл батлахдаа үүнийгээ 50 хувь хасуулчихдаг. Үүнээс үүдэж цэцэрлэггүй үлддэг асуудал гардаг байсан юм байна. Улаанбаатарын хүрээнд 700 гаруй барилга баригдаж байна. Үүнээс 20 гаруйхан цэцэрлэг баригдаж байгаа гэсэн тооцоолол бий. Цэцэрлэгийн барилга төлөвлөөгүй барилгыг улсын комисс хүлээн авахгүй байх, хүлээн авсан тохиолдолд зэрэг зохицуулалтуудыг хийсэн Засгийн газрын тогтоол гарлаа.

Хоёрдугаарт, 500 гаруй цэцэрлэг, 20 орчим төрийн өмчийн их дээд сургууль бий. Нийт цэцэрлэгийн 70-80 орчмынх нь газар хулгайд алдагдсан байна. Хууль бусаар хэн нэгний нэр дээр шилжүүлсэн байна. Боловсролын салбарт байгаа газруудаас төрийн болон орон нутгийн өмчийн 12 сургууль, цэцэрлэгийн 2.2 га газар, 8 их дээд сургуулийн 1.8 га газар хувь хүний нэр дээр буюу сургууль, цэцэрлэгийн захирал, эхнэрүүдийн нэр дээр шилжсэн байна.

Нийтийн хэрэгцээний газар дээр орон сууц бариулаад барьсан СӨХ-ийн нэр дээр шилжүүлсэн тохиолдол ч байна. Нийт сургуулийн 70-80 хувийн спорт талбайн газар бусдын нэр дээр шилжсэн нөхцөл байдал тогтоогдсон. Газрын үнийг буцаан төлүүлэх, хариуцлага хүлээлгэх, газруудыг чөлөөлүүлэх шийдвэр гарч байгаа. Бүх төсвийн захирагч нар цэцэрлэг, сургуулийн газрын үнэлгээг дахин хийлгэх ёстой. Гэвч энэ үйл явц биелэгдээгүй”

Related Articles

Back to top button
error: Content is protected !!