Uncategorized

ДЭМБ шөнийн цагаар ажиллахы нойр дутуу байх нь хорт хавдар үүсгэгч гэж ангилсан байна

ДЭМБ шөнийн цагаар ажиллахыг хорт хавдар үүсгэгч гэж ангилсан гэх мэдээлэл #ҮНЭН
#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #307 2022.11.7 | Улаанбаатар хот, Монгол?2022 оны 11 дүгээр сарын 6-нд манай чатботоор Otgoo First нэртэй хэрэглэгч холбогдож уг мэдээллийг шалгуулахыг хүссэн юм. 2022 оны 10 дугаар сарын 25-нд Оюунбадрах Амаржаргал нэртэй хэрэглэгчийн хаягаар “ULAANBAATAR TUMUR ZAM KHUVI NIILUULSEN NIIGEMLEG” нэртэй группт @iamtsatsral гэх twitter хэрэглэгчийн жиргээг постолсон нь 11 дүгээр сарын 7-ны байдлаар 189 реакц, 25 сэтгэгдэл авч, 86 удаа цааш түгээсэн байна. Нийтэлсэн жиргээнд: ?“Нойр дутуу, хорт хавдар хоёрын хоорондын холбоо маш хүчтэй байгаа тул Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шөнийн цагаар ажиллах ямар ч хэлбэрийг хорт хавдар үүсгэгч гэж ангилжээ” гэжээ. ?Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
1. ДЭМБ 2007 онд унтах хэмнэлийг алдагдуулах эрсдэл бүхий ээлжийн ажлуудыг 2а бүлэг буюу хорт хавдар үүсгэх магадлалтай хүчин зүйлсийн жагсаалтад шинээр нэмсэн байна?Австралийн Хавдрын үндэсний зөвлөлийн вэбсайтын хэрэглэгчдэд тайлбар өгөх хэсэгт “Хавдар болон ээлжийн ажлын хоорондын хамаарлыг судалсан ажлуудад шөнийн ээлжээр ажиллах нь хөхний хорт хавдар тэргүүтэй хавдар үүсгэх эрсдэлтэйг нотолсон үр дүн бий. Амьтад дээр хийсэн туршилтуудад ч хоногийн 24 цагийн хэмнэлийг алдагдуулахад, хавдар үүсэх эрсдэл нэмэгдэж байжээ. Шөнийн цагаар ажиллахад хиймэл гэрэлтүүлэг ашиглаж, унтах хэмнэлийг алдагдуулдаг нь хавдраас урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй мэлатонин дааврын ялгарлыг дарангуйлж, хавдар үүсгэгч генүүдийг идэвхжүүлдэг. Шинээр нийтлүүлж буй судалгааны ажлуудад түрүү булчирхайн хорт хавдар, гэдэсний хорт хавдар үүсгэх эрсдэлтэй гэх үр дүн илэрсээр байгаа ч туршилтыг хэрхэн явуулснаас хамаараад үр дүнгүүд харилцан адилгүй байна” гэсэн байна. ?Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Хавдар судлалын олон улсын байгууллага нь тодорхой хүчин зүйлсийн хавдар үүсгэх эрсдэлийг 4 бүлэгт хуваан үнэлдэг байна. Үүнд:Бүлэг 1 – Хорт хавдар үүсгэгчБүлэг 2а – Хорт хавдар үүсгэх магадлалтайБүлэг 2б – Хорт хавдар үүсгэх боломжтойБүлэг 4 – Хорт хавдар үүсгэгч биш хэмээн ангилдаг. 2. Шөнийн ээлжийн ажлыг хамруулсан 2а бүлэгт бүдүүн, шулуун гэдэсний, мөн хөхний болон түрүү булчирхайн хорт хавдар багтжээ?2019 онд 06 дугаар сарын 4-11-ний хооронд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Хавдар судлалын олон улсын байгууллагын Нэг сэдэвт бүтээлийн 124 дүгээр хэлэлцүүлэг өрнөжээ. Уг хэлэлцүүлэгт 2015-2019 онд хийгдсэн судалгаануудад үндэслэж хорт хавдар үүсгэх магадлалтай хүчин зүйлсийн жагсаалтад 2007 онд бүртгэсэн “Унтах хэмнэлийг алдагдуулах эрсдэл бүхий ээлжийн ажлууд” гэх нэр томьёоллыг шинэчлэн “Шөнийн ээлжийн ажил” болгосон байна. Шөнийн ээлжийн ажил гэдэг нь “Өдрийн цагийн хуваариас гадуур ажилладаг бүх төрлийн ажлууд. Ихэвчлэн үйлдвэрлэл, үйлчилгээ, эрүүл мэнд, худалдаа, тээврийн салбарын ажилчид багтана. ?Шөнийн ээлжийн ажлын хүний биед нөлөөлөх нөлөөллийг 16 орны бие даасан, хараат бус 27 экспертээс бүрдсэн баг хамтран судалсны эцэст уг дүгнэлтэд хүрсэн” гэсэн байна.?Хавдар судлалын олон улсын байгууллагын Хавдар үүсгэх магадлалтай 2а бүлэгт шөнийн ээлжийн ажил нь:-Шулуун гэдэсний хорт хавдар-Бүдүүн гэдэсний хорт хавдар-Хөхний хорт хавдар-Түрүү булчирхайн хорт хавдар үүсгэх эрсдэлтэй болохыг дурджээ.
Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st

Үхрийн булууны ясны шөл цус төлжүүлдэг.Хонины ясны шөл ясыг бэхжүүлдэг.Ямааны ясны шөл хорыг гадагшлуулдаг. Тэмээний ясны шөл нарны туяаны хордлогыг тайлдаг.
Адууны ясны шөл шүүрэл булчирхайг тэтгэдэг тус тусын онцлогтой.Ахуйдаа зохицуулан хэрэглэнэ буй за.Бөөрний үйл ажиллагаа доголдож байгаа үед ямааны булууний яснаас гаргаж авсан шөлөөр шөллөвөл дэмтэй. Гэхдээ энэ нь бүр үрэвсэлт өвчний үед нэмэргүй. Бөөр шохойжоод, доош татаж өвдөхөд энэ шөл тустай.
~ Судсан дотор тосон давхарга үүсгэчих гээд байдаг учраас тэмээний ясны шөлийг ихээр хэрэглэдэггүй.~ Адууны яс өөрөө халуун шинж чанартай учраас хүмүний гаднах арьсаар хооллох тэжээл болно.Тиймээс цус төлжинө, ядаргаа тайлна. Эдийн гадаад давхарга бөхжинө, элэг тэтгэгддэг. Хэрэв шөлийг уувал элэгний сульдаа өвчин тайтгардаг. Гэхдээ их хэрэглээд байвал хүмүн цочмог ууртай болчих гээд байдаг талтай учир арвин хэрэглэдэггүй.~ Цус төлжүүлдэг арвин хэрэглэж болдгоор нь үхрийн булууны яс, яс төлжүүлдэг учраас хонины ясны шөл уудаг. Амьтны чөмөг өөрөө нэхлэг болоод байгааг ойлгох хэрэгтэй.~ Адууны булууны толгой хүүхдэд чанаж өгөх зүгээр. Ялангуяа бие нь их сульдаж, олон дараалан өвдсөн хүүхдэд булууны толгой олон дахин хөрөөдөж байгаад сайн чанаад шөлийг өгнө. Энэ нь дархалааг хурдан сайжруулдаг. Мөн хөвж байгаа тосыг авч байгаад биеийг тослох зүгээр. Гол үйлчлэл нь цус төлжүүлэх. Их тамирдах үед хүмүний цус булингартдаг.~ Цусыг төлжүүлэхэд биеийн дархлаа хурдан сэргэдэг. Цусыг төлжүүлэхийн тулд булууны яс, ясны шилбэ, бүдрэн, шийр тагалцагийг зөөлөн гал дээр бүтэн хоног буцалгаж, шаргал туяат цагаан шөл гаргаж уух аваас цус төлжүүлэх шөл болно. Цус алдаж тамирдсан, цусны дутагдалд орсон ямар ч хүмүнд эл шөлийг өгч болно. Дархлаа муудаж байгаа гэдэг нь цус булингартсаны тэмдэг. Тиймээс цусыг тэтгэх аваас дархлаа сайжирна.Энэ шөлнөөс тос ихээр ялгардаггүй ч багахан тосыг нь авч түрхлэг хэвээр хэрэглэхэд мөн цус төлждөг. Тосыг өрц, дунд чөмөг, шилбэ зэрэгт халуу дүүгтэл үрж хэрэглэнэ. ….*** *** ***Үхрийн булууны ясыг бутартал нь ус нэмж буцалгаж байж кальци гаргаж авдаг. Яс нь гарсан булууний яс сийрэг хөнгөн цагаан өнгөтэй хэврэг болдог. Уг кальцтай шөлийг хөлдөөгөөд бага багаар тасалж авч 7 хоног, нэг шаазан аяга 200 грамаар орой унтахдаа бүлээсгэж уувал ясны сийрэгжилтийг нөхөн төлжүүлнэ.”ҮРИЙГ ХҮМҮНЖҮҮЛЭХ СУДАР”-аас

ХУЖИР НЬ ЦӨС ХӨӨЖ, ХОРДЛОГО БОЛОН ЯДАРГАА ТАЙЛДАГ.
?️Цайны хужир гэж юу вэ? Цайнд үйж, цайны шингэцийг сайжруулах хийгээд дотор эрхтний эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хэрэглэдэг нунтаг цагаан эрдэс бодис.

?️Хэрэглээ:Хужрыг ихэвчлэн цайнд хийж уух бөгөөд ингэснээр цайны шингэц сайжирдаг. Сүүтэй цай, хар цайн алинд нь ч хийж уухад болно.
Хужрыг цайндаа байнга хийж уувал ядаргаа тайлагдахаас гадна, цус харвалтаас сэргийлдэг. Ер нь 2 литр цайнд 0.5- 0.7 гр хужир хийж буцалгаж ууна. Хужир хийсэн цай аагтай, өтгөн шаргал болдог. Мөн хужрыг гурилан идээг хөөж исгэхэд өргөн хэрэглэдэг.?️Ач холбогдол:Цайн хужрын найрлагад олон төрлийн давснаас гадна зэс, цайр, иод, төмөр зэрэг микро элементүүд бага хэмжээгээр ордог. Шимт чанар сайтай учир эрдэс тэжээлд тооцогдож, хүний биед сайн нөлөө үзүүлдэг.
Тухайлбал, даралт бууруулна, цус харвалтаас сэргийлнэ. Ходоод, дотор эрхтнийг цэвэрлэж, хоолны шингэцэд сайнаар нөлөөлнө. Цөс хөөж, хордлого болон ядаргаа тайлдаг. Мөн хавдраас урьдчилан сэргийлдэг болно.Хужрын эрдэм чадлыг Монгол анагаах ухааны номд ходоод гэдсэнд ялзарч тогтсоныг хөөж, хуйлран бөөгнөрч чулуужсаныг задалж, гэдэс ходоодыг цэвэрлэх үйлдэлтэй гэж тэмдэглэжээ. Цайн хужрыг байнга хэрэглэснээр цөс, бөөр, давсагт чулуу хуримтлагддаггүй.
?️Нэмэлт:Хужиртай бүлээн усаар толгойгоо угааж, хөлөө дүрвэл даралт бууна. Цээж хорсох буюу хордлогод орсон үед нэг аяга усанд 0.3 гр хужир хийж буцалган бүлээнээр уувал сайн.Түүнчлэн аяга, сав суулгыг угаахаас гадна боов боорцгийн зуурмагт ч хийж хөөлгөж болно. Үсээ хужраар угаавал намирсан зөөлөн болж, хуйханд тэжээл өгдөг. Мөн хужир нь Монгол эмийн найрлагад ордог нэгэн чухал зүйл юм.#ЦайныТосонХужир

1. Ой руу яв. Нарсны боргоцой аваарай.??? 2. Нарсны боргоцойг саванд хийнэ – ихэнх хэсэг нь тод харагдах байдлаар хөрсөнд суулгана.
3. Илүүдэл ус нь нарс модыг ялзруулдаг тул өдөр бүр бага хэмжээний усаар усална.4. Хэсэг хугацааны дараа жижигхэн мод гарч ирнэ.
5. Баяр хүргэе – тэд дөнгөж хүчилтөрөгч үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд та өөрийн гэрт ой модтой л боллоо гэсэн үг.??? Нарсны боргоцой ?Маш сайн цэвэр агааржуулагч болж чадна гэнэ ээ ~ -Боргоцойгоо нэг буцалгана. -Буцалгасан боргоцойгоо усанд 10 минут дэвтээгээд уснаасаа гаргана. -Гаргасан боргоцойгоо өрөөндөө тавихад л цэвэр агаар чийгшүүлэгч болно ~Нэг хэрэглэсэн боргоцойнуудаа 1 сар орчим хэрэглэж болно. Өдөр бүр 10 минут усанд дэвтээгээд өрөөнүүддээ тавихад болно.
1 өрөөнд 10 ширхэг байхад хангалттай ~~~Үр түүх хугацаа ба хадгалах хугацаа Шинэс Үрийг 9-10 сард цуглуулж болно. Боргоцой нь боловсорсноосоо хойш 1-3 жил мөчир дээрээ байдаг тул түүхдээ шинээр боловсорсон хар хүрэн өнгөтөй 2,5-4 см урт боргоцойг түүх хэрэгтэй.Хадгалалт 4-5 жил.ХушҮрийг манай орны нөхцөлд 8-9 дүгээр сард боргоцойг түүж, түүнийг дахин боловсруулах замаар ялгаж авна.Хадгалалт 1-2 жил.НарсБоргоцой нь 4-6 см урт, 2-3 см өргөн байдаг. Нарсны боргоцой түүж бэлтгэх ажлыг 11-р сараас 4-р сар хүртэл явуулж болно.Хадгалалт 4-5 жил.ХусХусны үр нь жижигхэн самрын хэлбэртэй байдаг. Хоёр жижигхэн далавчтай, модноос ээмэг мэт дүүжлэгдэн байдаг 8-9 сард боловсрч гүйцэх ба тэр даруйдаа унаж салхиар тардаг учир түргэн хугацаанд түүх хэрэгтэй.Хадгалалт 1-2 жил.ГацуурҮрийг 9-10 сард цуглуулна.Гацуурын боргоцой нь гонзгой бөөрөнхий хэлбэртэй 10-15 см урт, 3-4 см зузаан байдаг.3-4 жилУлиасУлиасний үр нь 6-8 сард боловсорч гүйцэхийн хамт сав нь ангайж, дотроос нь нэг талдаа цагаан хөвөн бүхий жижиг үрүүд агаарт нисэн гардаг болно. Иймд дөнгөж үрний сав ангайхийн хамт үр түүвэрлэлтийн ажлыг явуулах хэрэгтэй.Түүгээд шууд тарина.ЖодооБоргоцой нь 5-9 см урт, 2-4 см өргөн зуувиндуу бортгон хэлбэртэй. Үр нь 5-7 мм, далавч нь 8-12 см урт, урвуу өндгөн хэлбэртэй, цайвар хүрэн, шаргал өнгөтөй байна. Үр нь 9-р сард боловсорч гүйцдэг . Үр түүх хугацаа 9-10 сар.Хадгалалт 2 жилХайлаасХайлаасний үр 5-6 дугаар саруудад боловсорч гүйцнэ. Үр нь боловсорч гүйцсэнээс хойш 5-7 хоногийн дотор хурааж авах хэрэгтэй.Хадгалалт1 жил.МоносМонос нь 6-р сарын эхээр цэцэглэдэг.Цэцэглэлтийн хугацаа дунджаар 15 орчим хоног үргэлжилдэг. Жимс нь 8-р сард бүрэн боловсордог. 8-9 дүгээр сард үр жимсийг түүнэ. Хэнтий аймаг Байгаль Орчин Аялал Зуучлалын Газар сайтаас хуулбарлав.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!