Uncategorized

Өвөрхангайн Уянга сумын 12 эмэгтэй багш хөдөлмөр зуслангийн байшингаа 14 хоногийн дотор барьжээ

Өвөрхангай аймгийн Уянга сумын нэгдүгээр сургууль 65 багш ажилтан, 613 сурагчтай. Тус хамт олон санаачилга гарган дэргэдээ Хөдөлмөр амралтын зуслан байгуулжээ. Өмнө нь таван гэр барьж зуслангаа ажиллуулдаг байсан бол хуучин дотуур байрны барилгыг буулгаж өөрсдийн хүчээр зөөж, өргөжүүлсэн байна. Битүүт дэх зусланг хоёр эрэгтэй багшийнхаа зааварчилгаагаар 12 эмэгтэй багш 14 хоногийн хугацаанд өөрсдөө барьжээ. Уг зуслан нь 18х8 хэмжээтэй сургалтын танхим, сурагчид амрах 4 байшинтай аж.Хөл хорионы үеийн сурагчдын хоцрогдлыг арилгах, ЭЕШ-д сурагчдаа бэлтгэх зорилгоор хөдөлмөр амралтын зусландаа зуны улиралд хичээллэсэн байна. Сумын төвд түргэвчилсэн шинжилгээ өгсөн сурагчид зусландаа тодорхой хугацаагаар вакум сургалтад хамрагдаж байжээ. Ингэж сургалт зохион байгуулахдаа хотын төвөөс чадварлаг багш нарыг ч урьжээ. Мөн сурагчид зусланд амрахдаа үнээ туших, ивэлгэх, саах, үхрийн зэл цэвэрлэх, сүү хөөрүүлэх, тараг бүрэх, ааруул тавих, малын зүс таньж нүдлэх чадваруудыг малчны хотонд эздээс нь суралцсан байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!