Uncategorized

Ой руу яв. Нарсны боргоцой аваарай гэртээ хүчилтөрч үйлдвэрлэхдээ

1. Ой руу яв. Нарсны боргоцой аваарай.??? 2. Нарсны боргоцойг саванд хийнэ – ихэнх хэсэг нь тод харагдах байдлаар хөрсөнд суулгана.
3. Илүүдэл ус нь нарс модыг ялзруулдаг тул өдөр бүр бага хэмжээний усаар усална.4. Хэсэг хугацааны дараа жижигхэн мод гарч ирнэ.
5. Баяр хүргэе – тэд дөнгөж хүчилтөрөгч үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд та өөрийн гэрт ой модтой л боллоо гэсэн үг.??? Нарсны боргоцой ?Маш сайн цэвэр агааржуулагч болж чадна гэнэ ээ ~ -Боргоцойгоо нэг буцалгана. -Буцалгасан боргоцойгоо усанд 10 минут дэвтээгээд уснаасаа гаргана. -Гаргасан боргоцойгоо өрөөндөө тавихад л цэвэр агаар чийгшүүлэгч болно ~Нэг хэрэглэсэн боргоцойнуудаа 1 сар орчим хэрэглэж болно. Өдөр бүр 10 минут усанд дэвтээгээд өрөөнүүддээ тавихад болно.
1 өрөөнд 10 ширхэг байхад хангалттай ~~~Үр түүх хугацаа ба хадгалах хугацаа Шинэс Үрийг 9-10 сард цуглуулж болно. Боргоцой нь боловсорсноосоо хойш 1-3 жил мөчир дээрээ байдаг тул түүхдээ шинээр боловсорсон хар хүрэн өнгөтөй 2,5-4 см урт боргоцойг түүх хэрэгтэй.Хадгалалт 4-5 жил.ХушҮрийг манай орны нөхцөлд 8-9 дүгээр сард боргоцойг түүж, түүнийг дахин боловсруулах замаар ялгаж авна.Хадгалалт 1-2 жил.НарсБоргоцой нь 4-6 см урт, 2-3 см өргөн байдаг. Нарсны боргоцой түүж бэлтгэх ажлыг 11-р сараас 4-р сар хүртэл явуулж болно.Хадгалалт 4-5 жил.ХусХусны үр нь жижигхэн самрын хэлбэртэй байдаг. Хоёр жижигхэн далавчтай, модноос ээмэг мэт дүүжлэгдэн байдаг 8-9 сард боловсрч гүйцэх ба тэр даруйдаа унаж салхиар тардаг учир түргэн хугацаанд түүх хэрэгтэй.Хадгалалт 1-2 жил.ГацуурҮрийг 9-10 сард цуглуулна.Гацуурын боргоцой нь гонзгой бөөрөнхий хэлбэртэй 10-15 см урт, 3-4 см зузаан байдаг.3-4 жилУлиасУлиасний үр нь 6-8 сард боловсорч гүйцэхийн хамт сав нь ангайж, дотроос нь нэг талдаа цагаан хөвөн бүхий жижиг үрүүд агаарт нисэн гардаг болно. Иймд дөнгөж үрний сав ангайхийн хамт үр түүвэрлэлтийн ажлыг явуулах хэрэгтэй.Түүгээд шууд тарина.ЖодооБоргоцой нь 5-9 см урт, 2-4 см өргөн зуувиндуу бортгон хэлбэртэй. Үр нь 5-7 мм, далавч нь 8-12 см урт, урвуу өндгөн хэлбэртэй, цайвар хүрэн, шаргал өнгөтөй байна. Үр нь 9-р сард боловсорч гүйцдэг . Үр түүх хугацаа 9-10 сар.Хадгалалт 2 жилХайлаасХайлаасний үр 5-6 дугаар саруудад боловсорч гүйцнэ. Үр нь боловсорч гүйцсэнээс хойш 5-7 хоногийн дотор хурааж авах хэрэгтэй.Хадгалалт1 жил.МоносМонос нь 6-р сарын эхээр цэцэглэдэг.Цэцэглэлтийн хугацаа дунджаар 15 орчим хоног үргэлжилдэг. Жимс нь 8-р сард бүрэн боловсордог. 8-9 дүгээр сард үр жимсийг түүнэ. Хэнтий аймаг Байгаль Орчин Аялал Зуучлалын Газар сайтаас хуулбарлав.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!