Uncategorized

Толгой өвдөхөд Самар амтагдсан энэхүү сархдыг хамгийн үнэтэй дарсаар ч зүйрлэхгүй мэт санагдсан юм

ХУШ МОДНЫ САМРЫН ГАЙХАМШИГ ;
Би энэхүү эмчилгээг биеэр мэдэрч үр дүнг нь үзэж байгаа тул та нартайгаа хуваалцъя ! Өнгөрсөн зун Эрдэнэт хотод нэгэн ачтай буянтай эмнэлэгт ээжийгээ сахиж байхдаа, судас барьж бүх оношийг үнэн зөв хэлдэг залуухан сайхан бүсгүй ,мундаг эмчээс энэхүү зөвлөгөөг авсан юм. Ер нь миний толгой өвдөхөөрөө маш хүчтэй өвддөг л дөө. Өвчин намдаах эмийг бол уух бус иддэг байлаа. Энэ бол маш олон хүнд байдаг тархины судасны нарийсал. Би багаасаа малгай өмсөх дургүй байсан нэг том шалтгаан юм. Эрс тэс уур амьсгалтай манайх шиг оронд малгай өмсөж сурах нь чухал болохыг хожим л ухаарч сууна. Өвчин болгон олон шалтгаанаас үүсдэг гэдгийг бид мэднэ. Тархины хавдартай гэх мэт хүнд өвчтэй бол учир мэдэх мэргэжлийн хүнд заавал үзүүлж байж уух хэрэгтэй шүү. Энэхүү эмчилгээг хийхийн тулд: •1 кг самар ястай нь бяцалж / бүр миксердэж нунтаглахгүй архи нь дараа нь шүүгдэхгүй болчихно/ болж өгвөл 10 сард самрын шим чөмгөндөө орсон үед байвал сайн.Хуучин самар сайн гардаггүй. •1 литр 40% цагаан ар6хинд хольж, 21 хоног харанхуй газар шилэн саванд сайтар таглаж дарна. 21 хоногийн дараа сайтар шахаж шүүж авахад /маарал эсвэл шүүс шахагчаар шахаад/ 350-400гр хиртэй самрын тос хөвсөн хүрэн бор өнгийн өтгөн бэлдмэл эм маань бэлэн болно. За тэгээд дунд нь таслахгүй тэвчээртэй тууштай уух нь хамгийн чухал шүү. Өдөрт 15-20 граммаар хоолны дараа өдрийн 3 удаа ууна. Жич: Мэдээж хөхүүл ,жирэмсэн , спиртийн харшилтай хүн дэмий биз дээ. Эмчилгээнд хэрэглэж байгаа болохоор сайн чанартай архи сонгоорой. Учир муухан спирттэй ар6хи спирт илүү үнэртэж амтагддаг юм байна лээ. Харин сайн арх6иар дарах үед спирт амтагдахгүй самар илүү үнэртэж амтагддаг юм шүү! Харин би өглөө оройдоо хоолны дараа 20 гр уудаг.( Өдрийн цагт гадуур ажилтай үед мартана эсвэл гаргаад уух боломжгүй санагдсан Харин гэртээ бол ОК.) Хамгийн чухал нь таслахгүй мартахгүй ууж байж үр дүнтэй шүү! Эхний эмчилгээний үед хууч хөдөлж толгой өвдөж хэд хоносон харин тэр нь уг үндсийг нь эмчилж байгаа нь юм билээ. Түүнээс хойш ямар ч хүнд үе яаж ч ядарсан ахиж толгойн эм уухаа больсон доо. Мэдээж ханиад гэх мэтчилэн өвчин тусуул өвдөж л таарна л даа. Ид шидтэй мэт ойлгож болохгүй шүү. Намайг 3 сардаа нэг удаа энэхүү эмчилгээг хийж бай гэсэн. Гэвч би 2 сард нэг уусан. Одоогоор би 4 курс уусан. Самар амтагдсан энэхүү сархдыг хамгийн үнэтэй дарсаар ч зүйрлэхгүй мэт санагдсан юм. За та нарын хэрэгтэй нэгэнд нь хэрэг болох байх гээд бичлээ. Гэгээн оюундаа хэрэгтэйг нь тунгаан биз дээ.. Цөөхөн Монголчууд бид эрүүл энх урт удаан наслах болтугай !

Сонгино, сармисыг хоол хүнсэндээ хэрэглэхдээ заавал АНХААРАХ зүйл… Бидний өдөр тутам хоол хүнсэндээ хэрэглэдэг сонгино, сармис хоёр таныг хорт хавдраас хамгаалж байдгийг мэдэх үү. Яагаад гэвэл сонгино, сармисны бүтцэд хүний биед хэрэгэй био идэвхит бодисууд их хэмжээгээр агуулагддаг учраас тэр. Тиймээс ч хоол зүйчид энэ хоёр ногоог өдөр тутмын хоол хүнсэндээ түлхүү хэрэглэхийг санал болгож байна. Ингэхдээ сонгиныг ч, сармисыг ч ялгаагүй аль алиныг нь болж өгвөл шарж, хайрч, хуурч биш, харин байгаль дээрх түүхий байдлаар нь хэрэглэхийг мэргэжлийн хүмүүс зөвлөх болжээ.Хятадын эрүүл мэндийн үндэсний их сургуулийн харьяа Улсын I төв эмнэлгийн эрдэмтэн багш нар хэд хэдэн удаагийн судалгаа шинжилгээний ажил хийсний эцэст өдөр тутам сонгино, сармисыг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэдэг хүмүүст хорт хавдрын анхан шатны шинж тэмдэг маш бага хэмжээгээр илэрдэг болохыг баталсан аж. Энэ нь тэдгээр хүмүүст хорт хавдар илэрсэн ч өвчнийх нь тархалт, цар хүрээ сонгино, сармис хэрэглэдэггүй хүмүүсийнхээс хамаагүй бага байсан гэсэн үг юм. Үүнээс гадна дээрх хоёр ногоог их хэмжээгээр хэрэглэдэг мөртлөө анхан шатны хорт хавдар туссан өвчтөнүүд эмчилгээ авах нь илүү хурдан, эрчимтэй байсан нь хятад эрдэмтдийг өөрсдийн судалгаанд бат итгэлтэй болоход түлхэц үзүүлсэн гэнэ. Нанхиад эрдэмтэд хамгийн сүүлд ийм судалгаа хийсэн бол тэдний мэргэжил нэгт америк эрдэмтэд нэрс жимсний ач тусыг судалж, тогтоожээ. Америкчуудын баталж буйгаар нэрсийг өдөр тутмын хүнсэндээ хэрэглэснээр зүрхний шигдээс өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой юм байна. Зөвхөн АНУ-д гэхэд насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь зүрхний шигдээст өртөх магадлалтай гэж үздэг. Энэ нь америкчууд эрүүл мэнддээ анхаардаггүйдээ биш, зүгээр л зүрхний шигдээсийн магадлал ийм өндөр хувьтай байдаг гэсэн үг юм. Тэгвэл тус улсын Эрүүл мэндийн үндэсний төвийн судлаачдын тогтоосноор байгаль дээр зэрлэгээр ургадаг нэрсийг өдөр тутам идсэнээр зүрхний шигдээс болохоос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой аж. Учир нь энэ жимс хүний зүрхний артерийн судасны цусан хангамжийг нэмэгдүүлж, тогтмол цусны эргэлттэй байлгаж чаддаг ид шидтэй гэнэ. Ингэхийн тулд хамгийн гол нь нэрсийг өдөр бүр тогтмол ямар нэгэн байдлаар хоол хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй. Хэрэв дангаар нь идэж чадахгүй бол чанамал болгоод талхан дээр түрхэж идэх буюу усанд уусгаад цай болгоод уусан ч болно хэмээн тус төвийн эрдэмтэд зөвлөж байна. Нэрсэнд антиоксидантын нэгдэл бүхий полифенолууд их хэмжээгээр агуулагддаг учраас бидний зүрхэнд ийм сайн үйлчилгээг үзүүлж чаддаг

Related Articles

Back to top button
error: Content is protected !!