Uncategorized

Ховдын шийгуа, Ховдын тарвас тарьдаг бүс “ХАЛЗАН БҮРЭГТЭЙ” Хайрханаас газрын ховор элементээ олборлож Хятадруу зөөх гэж байна

“ХАЛЗАН БҮРЭГТЭЙ” Хайрхан уулын байршил их нууруудын хотгор буюу Монгол орны цэвэр усны нөөцийн 75%-ийг эзэлдэг ай сав газрын зураг, хэн ч хараад эрх биш нэг зүйлийг бодож бас ойлгоно биз.Мянгад сумын цаана нь байгаа Буян голын эрэг дээрх Буянт сумын төв гэдэг чинь энэ.
Нөгөө Монголчуудын тэр тусам Улаанбаатарчуудын ярьдаг “Ховдын шийгуа, Ховдын тарвас”, “Ховдын шар төмс”-ийг чинь тарьдаг тариалангийн газар нутаг чинь энд харагдаж байна.Энэ бүс нутаг цацраг идэвхт бодисийн хор хөнөөлд нэрвэгдвэл аюул биш гэж үү. Тархалтын идэвхтэй бүс нь 60км радиус гэж тодорхойлсон байдаг.
Халзан Бүрэгтэйгээс цааш Мянгад сумын төв 18км, Мянгадын төвөөс цааш Буян сумын төв 25км, энэ хоёр сумын төвийн хооронд засмал замын урд, хойд талаар гол дагасан нөгөө их есөн зүйлийн хүнсний ногоо тариалдаг тариалангийн талбайнууд чинь бий.Тэр засмал замаар чинь энэ уул уурхайн компани хулгайлсан газрын ховор элементээ Хятадруу нууцаар зөөнө шүү дээ. Манай улсын нүүрс, нефть, алт, зэсийн уурхайнуудад бүгдэд нь хулгайч нар үүрлэчихсэнийг Монголчууд эс мэдэх биш. Бүх зүйлээ хулгайгаар хил давуулна, хилийн цаана жинхэнэ цөм наймаагаа хийнэ . УИХ-ын чуулганаар ч өөрсдийнхөө энэ бүх нүүрс, нефть энэ тэр гээд хулгайнуудаа яриад гөлөн гөлөн царайлаад хоорондоо хэрэлдцгээж байгааг өдөр бүр та бүхэн харж байгаа биз.Энэ газрын ховор элементэд шунасан уул уурхайн компани нь манай зарим ганц хоёр эрдэмтэдийг хөлслөж авсан бололтой, газрын ховор элементийг олборлох ашиглах явцад орчиндоо ямар ч хор хөнөөл үзүүлэхгүй гэх мэтээр мэдээ, мэдээлэл цацаад эхэлчихсэн байна лээ.Та бүхэн газрын ховор элемент гэж юу юм, яадаг яадаг юм гээд … google -дээд л үзчих.
(Найзууддаа шэйр хийхийг хүсье)

Related Articles

Back to top button
error: Content is protected !!