Uncategorized

Энэ навч бол Бурхны бэлэг: нойргүйдэл, цусны өндөр даралттай тэмцэж, цусан дахь сахарын өндөр хэмжээг багасгана

Зарим нэг ургамлыг үнэхээр ид шидтэй гэмээр, яагаад гэвэл бие махбодид мэдэгдэхүйц эерэг нөлөө үзүүлнэ. Байгаль дэлхий хүний эрүүл мэндэд хэрэгтэй гэсэн бүгдийг харамгүй бэлэглэж байгааг нь бид ухамсартайгаар хэрэглэх хэрэгтэй. Энэхүү нийтлэлд хоолны амтлагч байдлаар ашигладаг нэгэн ургамлыг танилцуулах гэж байна. Энэ бол лаврын навч. Зүгээр ч нэг хоол амтлах төдий бус  эрүүл мэндэд нэн тустай ургамал ажээ. Лаврын навчны ашиг тус: Эрч хүчээр сэлбэнэ Цистит Сарын тэмдэг ирэх үеийн өвчин Толгойн өвчин Артрит Депресс Мэдрэлийн эрүүл мэнд Булчингийн өвчлөл Уретрит Гэдэс дүүрэх Шээс боогдох Хурхирах Хавагнах Булчин, мэдрэлийн ачаалал зэрэгт нэн тустай. Лаврын навчийг ашиглах заавар Орц: 30 г лаврын навч (хатаасан навч) Ус Хэрэглээ: Усаа буцалгаад хатаасан навчаа хийж хэдэн минутын турш зөөлөн буцалгана. Дараа нь галаас авч таглаад хөргөнө. Уусмалыг цайнд амт оруулах байдлаар ч ашиглаж болно. Цайг өглөө болон орой унтахаасаа өмнө ууна. Бусад ашиг тус: Лаврын навч нь А, С амин дэм болон магни, Укальци, марганц, кали болон төмрийг нөхнө. Өвчин намдаана. Их ядарсан үедээ 1 литр усанд 5 ширхэг лаврын навч хийж хандлаад ваннтай усанд хийнэ. Усанд хэвтэж ядаргаагаа тайлаарай. Артритыг эмчлэхэд маш үр дүнтэй. Үүний тулд лаврын навчаар үрэвссэн үе мөчийг үрж арчина. Лаврын навч нь нян, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Лаврын навчтай бүлээн жинг үрэвссэн арьсан Удээр тавина. Лаврын навч цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулна. Хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ, гэдэс дүүрэх асуудлыг арилгана. Ходоодны шархыг анагаана. Лаврын навчийг ханиалга зэрэг халдварт өвчнийг эмчлэхэд өргөн ашигладаг. Лаврын навчтай аяга бүлээн цай ууж, цээжиндээ навчтай жин тавина. Хаг арилгах зорилгоор лаврын навчтай усаар үсээ зайлна. Хортон шавьж дайжуулах байдлаар гэрийнхээ өнцөг буланд тавина. Энэхүү мэдээллийг найз нөхөддөө хуваалцаарай. У

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/182761/ © XopoM News

Хүйтэнд хамгийн түрүүнд хөл даардгийг та эрхбиш анзаарсан биз ээ. Хүйтэнд цусны эргэлт удааширч захын эрхтнүүдэд цусан хангамж хангалттай очдоггүй. Ингээд бидний хөл амархан даарч эхэлдэг байна. Үүний үр дагавар ч бас гарах нь мэдээж… Ханиад томуу, цистит, бөөрний өвчлөл – энэ бол хөл даарснаас болж тусах өвчний жагсаалтын эхлэл төдийхөн. Тэгээд яаж дулаахан байлгах уу? Ажлаа тараад гэртээ харих нийтийн унааг хүлээж хүйтэнд зогсоно, тийм ээ, бас өвлийн хүйтэнд эрүүл агаарт алхахыг хэн ч хорьж чадахгүй шүү дээ. Энэ үед зузаан ултай өвлийн гутал, нэхмэл зузаан оймс ч олигтой дулаацуулж чадахгүй үе бий. Хөлийн хуруунаас эхлээд л даарч байгааг мэдэрнэ. Хүйт улам дээшилсээр бүх биеийг хамардаг. Тийм учраас та бүхэндээ өвлийн хүйтэнд хөлөө дулаахан байлгах аргыг заахаар бэлдлээ. Хөлөө хэрхэн дулаахан байлгах вэ? Танд хэрэгтэй зүйл: Өвлийн гутал Хайч Маркер Дулаан ойлгогч Мөнгөлөг цаасаар бүрсэн дулаан ойлгогчийг паарны ард тавьж гэрээ дулаацуулдаг. Энэ цаасыг барилгын материалын дэлгүүрээс авч болно. Бэлдэх дэс дараалал: 1. Гутлынхаа улавчийг сугалж аваад дулаан ойлгогч дээрээ байрлуулна. 2. Маркераар улавчаа тойруулаад зурж тэмдэглэгээ хийнэ. 3. Тэмдэглэгээний дагуу дулаан ойлгогчоо хайчлаад гутландаа хийнэ. 4. Дээр нь гутлынхаа улавчийг дэвсээрэй Хөл дулаан байлгах улавчийг хэрхэн бэлдэх бичлэгийг үзэж сонирхоно уу. Бас нэг чухал анхааруулах зүйл байна : нэгэн туршлагатай аялагч өгсөн юм. Хөлийн улыг бүрэн амьсгалуулахын тулд улавчиндаа 3-4 мм диаметртэй хэд хэдэн нүх гаргаарай. Ингэснээр дулааны солилцоо сайн явагдана, мөн газраас ирэх хүйтэн агаар хөлийн ул руу ирэхгүй. Өвлийн хүйтэнд дулаацах нууцыг найз нөхөдтэйгөө заавал хуваалцаарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/211067/ © XopoM News

Би жил болгон зуслан дээрээ үхрийн нүдний навч хатааж бэлддэг. Ардын уламжлалт анагаах ухааны талаар төдийлөн мэдлэггүй танилууд маань намайг яах гэж ингэж өөрийгөө зовооно вэ гэнэ. Яагаад гэвэл байна шүү дээ: Ардын уламжлалт анагаах ухаанд үхрийн нүдний навчаар ханд бэлдэж ханиад томуу, тулай, үе мөчний үрэвсэл, давсагны өвчлөл, бөөрний чулуу болон арьсны

өвчин зэрэг төрөл бүрийн өвчнийг анагаахад өргөн ашигладаг юм. Энэ тухай “Мандаринка” сэтгүүлд ч бичсэн байсан. Үхрийн нүдний навч үүнээс гадна: С амин дэм ихээр агуулдаг, мөн мөөгөнцөр, гэдэсний шимэгч хорхой устгах бодис агуулдаг тул эдгээр өвчинтэй тэмцэнэ. Цусан дахь холестерины хэмжээг эрс багасгана, судас цэвэрлэнэ. Ингэснээр цус харвах, зүрхний шигдээс болох эрсдэлийг эрс багасгаж өгдөг. Яс бэхжих үйл ажиллагаанд оролцдог, шүдний эмалийг бүрдүүлж бэхжүүлж өгнө.

Мэдрэлийн системд сайнаар нөлөөлж стрессийн эсрэг тэмцэх чадалтай болгодог. Уураг ялгаруулах, глюкозын солилцоо, шим тэжээлтэй бодисын солилцоо, генетик мэдээлэл солилцох, нүүрс ус болон фосфорын солилцоог идэвхжүүлдэг. Бөөрний чулуу үүсэхээс хамгаална. Бие махбодиос зарим нэг хорт бодисыг гадагшлуулна. Нөхөн үржихүйн зарим нэг үйл явцад эерэгээр нөлөөлнө. Цэвэршиж байгаа үед тусална. Булчингийн үйл ажиллагааг дэмжинэ. Бронхийн өвчлөлийн үед цээж агшилт, тэлэлтийг дэмжинэ. Яс болон эд эсийн нэгдэлд идэвхтэй оролцоно. Эмэгтэй хүний бэлэг эрхтэн,

бэлгийн системийн үйл ажиллагаанд бүхэлд нь сайнаар нөлөөлнө. Тунгалгийн солилцоог сэргээнэ. Нүүрс ус шингэх үйл явцыг хурдлуулна. Төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг тэнцвэржүүлнэ. Үхрийн нүдний навчны ханд нь биед хуримтлагдсан илүүдэл шээсний хүчлийг гадагшлуулахад нөлөөлдөг. Үхрийн нүдний навчаар бэлдэх ханд Үхрийн нүдний шинэхэн навчийг буцалсан усанд хийж нэг цаг хандалж орхино. Шүүгээд ууна. Үхрийн нүдний навчны ханд нь бие махбодиос зарим

нэг төрлийн хорт бодисыг гадагшлуулна, бодисын солилцоог дэмжиж, цус тогтоох зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Мөн туберкулез, ханиад томууны үед тустай. Үхрийн нүдний навчаар чанах ханд 300 мл усанд 50 г хатаасан навч хийж 20 минут зөөлөн галаар буцалгана. Шүүгээд ууна. Үхрийн нүдний навчаар чанасан энэ ханд нь бөөр, давсагны өвчлөлийн үед нэн тустай мөн хаван бууруулах үйлчилгээ үзүүлдэг. Өөрөөр хэлбэл цистит, уретрит, бөөрний дутагдал зэрэг өвчний үед түгээмэл хэрэглэдэг.

Энэ хандыг тогтмол хэрэглэсэн ч гаж нөлөө үзүүлэхгүй болно. Тус ханд нь мөн гэдэс, ходоодны муу орчныг устгах үйлчилгээ үзүүлдэг. Хоол боловсруулах үйл ажиллагааны асуудал үгүй болно – гэдэс дуугарах, өвдөх, хүнд оргих зэрэг мэдрэмжүүд арилдаг. Үхрийн нүдний навчаар бэлдсэн цай 1 хоолны халбага нунтагласан хуурай навчийг буцалсан усанд хийж цайны гүцэнд юүлнэ.

Дээрээс нь хоёр стакан буцалсан ус хийгээрэй. Цайг 20 минут хандалж орхино. Цайгаа шүүгээд зөгийн бал болон сахараар амтлан ууна. Уг цай нь эмэгтэйчүүдийн өвчин, бие суларч сульдах, амархан ядрахад нэн тустай. Үхрийн нүдний навч хатаах арга Цай хандад хэрэглэх навчийг хэдийд түүж хэрхэн хатаах вэ? Мод жимсээ өгч эхэлсний дараа навчийг түүнэ, энэ нь 6 дугаар сарын сүүл үед байдаг.

Зөвхөн мөчрийн дунд хэсгээр ургаж байгаа навчийг л түүнэ, дээд болон доод навчуудыг оролдохгүй. Цаг агаар хуурай байгаа үед навчийг түүгээрэй, зөвхөн бүтэн навчийг буюу гэмтэж, мөөгөнцөр зэрэгт идэгдээгүй эрүүл навч түүнэ. Түүсэн навчаа сүүдэрт цаас эсвэл даавуун дээр дэлгэж хатаана. Навчийг давхарлаж тавихгүй, навч хатаад хугарамтгай болонгуут нь хураана. Хатсан навчийг хуурай газар даавуун уутанд хадгална эсвэл сайн таглаатай саванд хийж ч болно. Энэхүү нийтлэл нь зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу. Ямар нэгэн эмчилгээ эхлэхээс өмнө заавал мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах ёстойг мартаж болохгүй!

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/238954/ © XopoM News

Related Articles

Back to top button
error: Content is protected !!