Uncategorized

Галын дөл болон хонхны дуугаар гэрээ ариусгах нь

Галын дөл болон хонхны дуугаар гэрээ ариусгах нь:
Задгай гал, лаа, зул, камин зуухны ил гал аль нь ч орон гэрийг ариусгах онцгой нөлөөтэй. Ил гал нь илч дулаан гэрэл гэгээг хайрладаг төдийгүй, эргэн тойрондоо тайван сайхан уур амьсгалыг бий болгодог. Зул асаан сэтгэл оюунаа тогтворжуулан бясалган сууваас сэтгэл, оюун бодол санааг ариусгах ач холбогдолтой. 7 хоногтоо нэг удаа ч болов гэрийхээ булан тохойд лаа асааж сөрөг энергийг цэвэрлэж байгаарай. Булан тохойд тогтсон хөвөн, шороо тоосонд элдэв сөрөг энергийн бөөгнөрөл бий болдог байна. Манайхан буруу ойлгодог, гэрт муу энергитэй хүн ороод гарлаа гэх мэтээр. Угтаа бол бид өөрсдөө гэртээ сөрөг муу энергийг бий болгодог юм. Гэртээ хэрүүл хийх, хүн муулах, хов жив ярих энэ бүгд сөрөг энергийг бий болгоод байгаа юм. Гэртээ амар амгалан, эвтэй найртай амьдардаг айлд бурхан хүртэл хамт амьдардаг гэдэг эртний үг байдаг юм байна. Хэрүүлтэй газар хиншүү хүртэл тогтдоггүй гэж бас ярьцгаадаг.
Сөрөг энергийг хонхны дуугаар ариутгах, холдуулах арга бас байдаг. Хонх дуугаргах, хөгжим тавих зэрэг чанга дуу чимээ гаргах сайн. Хонхны дуу нь орчин тойрныг халдваргүй болгох үйлчлэлтэй тухай өвөг дээдсийн мэргэн санааг хэрэгжүүлээд нэг үзээрэй. Огцом чанга дуу чимээ “буг чөтгөр”-ийг дарахад нөлөөтэйг бүр дундад зууны үеэс мэддэг байсан түүхтэй. Ийм ч учраас Хятадын ард түмэн баяр ёслолоор гэрийхээ орчинд их дуу чимээ гаргаж, салют буудуулдаг нь үүнээс улбаатай байж болох юм. Монголчууд шинэ газар нүүж буусныхаа дараахан дуу чимээ гаргаж буун дуу тавьдаг уламжлалтай. Тэгэхээр гэртээ хонх дугаргах нь ач холбогдолтой байх нээ. Хураах

Шар будаа бөөрөнд үнэхээр сайн. Бөөрний хүнд хэлбэрийн өвчнийг хүртэл анагаах шидтэй. Share-лээд аваарай гэж байна шүү.
+Жор 1Нэг аяга шар будааг бүлээн усаар угааж, 3 литрийн шилэнд хийнэ. Дээр нь халуун ус нэмнэ. Шилээ дулаан зүйлээр хучин ороогоод өрөөний хэвийн температурт байлгана. Дараачийн өдөр нь шилэн дэх усны гадаргуу дээр хөвсөн цагаан шингэн бий болно. Энэ нь л таны хэрэглэх эм бий болсон гэсэн үг.Уг шингэнийг хүссэн үедээ, ямар ч хэмжээгээр хамаагүй ууна.Шингэн дуусмагц шар будаан дээрээ дахин буцалсан ус нэмж, хандлана. Шар будааны амт амтагдахгүй, шингэний амт нь өөрчлөгдвөл дахин шинээр хандалж ууна.Шар будаа нь бөөр, шээс боловсруулах эрхтэн тогтолцооны системийн үйл ажиллагаа, тухайлбал бөөр цэвэрлэх, бөөрний чулуу гаргах, эмэгтэйчүүдийн өвчин, циститхөдөлснийг намжаах шидтэй хүнс юм.Давсагны чулуутай үед онцгойлон ач тустай бөгөөд шар будааны ханд хэрэглэснээс хойш 1-2 долоо хоногийн дараа чулуу нь хайлж, элсжиж улмаар шээсээр хөөгдөн гардаг байна.———————— ————————————————
+Жор 2Шар будааны ач тусаар нэгэн өвчтөн эдгэрсэн юм. Тэр өвчтөн нь ханиадны дараах хүндрэлээс улбаатай шээсний замын үрэвсэл болж, шээсээ гадагшлуулж чадахгүйд хүрсэн байжээ. Өвчтөн эмнэлэгт байхад биеийн байдал нь бүр доройтож, 2 хоног шээсээ гадагшлуулж чадаагүй, бөөр нь ажиллагаагүй болж бөөрний дутагдалд орж эхэлсэн байна. Ийм өвчтэй хүний бөөр нь ажиллахаа байж, гурваас илүү хоног бараг амьдардгүй учраас ойр дотныхон нь түүнтэй салах ёс хийж эхэлсэн байна.Эмнэлэгт шөнө ирсэн нэгэн өвчтөн түүний аминд оржээ. Юу болсныг асууж мэдээд, нөхрөөсөө шар будаа яаралтай авчир гэж захижээ. Шөнө дөл, 3 цаг болж байсан хэдий ч, шар будааг хурдан авчирчээ. Шар будааг хандлан хоолны халбагаар бөөр нь ажиллахаа байсан өвчтөндөө 10 минут тутам уулгаад, 8 цагийн дараа гэхэд шээс нь ялгарч, шээж эхэлсэн. Би өөрөө ч гайхсан! Одоо өөрийн практик эмчилгээнд бөөрний өвчлөлийн үед шар будаа хэрэглэхийг зөвлөдөг болсон.Хагас аяга шар будааг сайтар угааж, литр ус нэмээд 7 мин буцалгана. Хэсэг хугацаанд хандалж байлгасны дараа ямар ч хязгаарлалтгүйгээр уух хэрэгтэй.Шар будааг зутан (каша), шөлөнд мөн хэрэглэж болно. Шар будааг ийнхүү хэрэглэхэд илүүдэхгүй, хор болохгүй ба эмчилгээнд үнэхээр эерэг нөлөө үзүүлнэ.————————————————————————– +Жор 3Бөөр, давсаг, шээсний замын эрхтэний үрэвслийн үед шар будаагаар эмчлэх: 3 литрийн шилний тэн хагасаар шар будаа хийж, дээрээс нь дүүртэл нь буцалсан ус хийгээд, сайтар хутгаж дээрээс нь юмаар хучаад хонуулна. Шингэнийг нь ялган авч ямар нэгэн хязгаарлалтгүйгээр өдрийн турш ууна.Курс эмчилгээ нь долоо хоногийн турш байна.Үлдсэн шар будаагаа хаялгүйгээр зутан (каша) хийж идэж болно. Шар будааны өтгөн шүүсийг өдөр бүр хэрэглэхдээ шинээр найруулж хэрэглэнэ.Шар будаатай дараачийн жорын дагуу шээс боловсруулах эрхтэн тогтолцооны үрэвслийн үед мөн хэрэглэнэ. Нэг аяга шар будааг сайтар ялгаж цэвэрлээд, хүйтэн усаар угаана. Шар будаагаа 3 литрийн шилэнд хийгээд, 2 аяга буцалгасан бүлээн ус хийж, 3 минутын турш гараараа эрчимтэй хутгана (өндгийг хөөсөртөл хутгадаг шиг). Бий болсон цайвар шингэнийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр ууна.————————————————————————-
+Жор 4Бөөр, циститийг шар будаа, эмийн ургамлаар эмчлэх ардын эмчилгээний арга: 2 хоолны халбага шар будааг угаана. Дээр нь 2 аяга буцалсан ус хийнэ. Гал дээр тавьж, будаагаа хутгаж, буцалгана. Буцалмагц, галаа унтраагаад 1 минут байлгасны дараа шүүж аваад дараах схемийн дагуу ууна.Эхний өдөр- цаг тутам 1 хоолны халбагаар2 өдөр- цаг тутам 3 хоолны халбагаар3- 7 дахь өдрүүдэд- хоол идэхээсээ өмнө, өдөрт 3 удаа ½ аягаар ууна.Шар будааны хандыг уухаас гадна шээс хөөдөг эмийн ургамал мөн хэрэглэнэ.Шээс хөөх ургамал нь аньс, цангис, нохойн хошуу г.м.
1 хоолны халбага алирсны навчин дээр (брусника-алирс-аньс) 1 аяга буцалсан ус хийж, таглаад 5 минут зөөлөн гал дээр буцалгана. Хөрсний дараа нь шүүж аваад, шингэнийг нь өдрийн турш бага багаар ууна.— ———————————————————————–
+Жор 5Шар будаа, цангис жимсээр бөөрөө цэвэрлэх. ( cranberry ): Энэхүү арга нь бөөр цэвэрлэхээс гадна, өндөр даралтыг бууруулж, ясны эд эсийг бэхжүүлдэг байна.Шар будааг үрсжүүлж ургуулна, ингэхийн тулд шар будаан дээр ус хийж, дээр нь марлиар хучиж нахиалтал нь хэд хоног хүлээх хэрэгтэй. Соёолсон үрийг угааж, хатаана. Ямар нэгэн хольц нэмэлгүйгээр энгийн каша шиг буцалгаж болгоно. Энэхүү шар будааны зутанг цангис жимстэй хольж, өөр ямар ч хольцгүйгээр-масло, давс, элсэн чихэргүйгээр иднэ. Ийм хоол нь таны бөөрөнд таатай амралтыг мэдрүүлнэ. Та ийнхүү хэрэглэснээр бөөрөө цэвэрлэхийн хажуугаар бөөрний доторх элс, салст, бохирдол, үрэвслээс салах ба шээсний замын эд эрхтэн, бөөрний эд эсийг сэргээх гайхалтай үр дүнд хүрэх болно

Related Articles

Back to top button
error: Content is protected !!