Uncategorized

ЧАРМАЙ НҮЦГЭН УНТАХЫН ДАВУУ ТАЛУУД

ЧАРМАЙ НҮЦГЭН УНТАХЫН ДАВУУ ТАЛУУД???
Ер нь хүмүүсийг хувцастай унтдаг, чармай нүцгэлж унтах дуртай гэсэн хоёр төрөлд хуваан үзэж болох юм. Энэ тодорхойлолт өдрийн унтлагад хамаарахгүй бөгөөд гагцхүү шөнө ямар байдалтай унтаж байгааг авч үзжээ. Учир нь хувцасгүй, өөрөөр хэлбэл чармай нүцгэн, эхээс төрснөөрөө унтаж амрах нь үнэлж баршгүй ач тустай болохыг шинжлэх ухаанаар???
1. Бөх нойрсоно
Америкийн Нойр судлалын анагаах ухааны академиас гаргасан мэдээллээр хүн бөх нойрсож байх үедээ биеийнх нь хэм байнга буурч байдаг гэжээ. Хүн унтлагын хувцас өмсөж унтсан үед ихээр халууцуулдаг бөгөөд шөнийн цагаар биеийн буурах хэмийг албан хүчээр тогтоон барих гэж хөрвөөх нь нойргүйдэх шалтгаан болдог ажээ. Тиймээс хэрэв таны нойр хулжаад байгаа бол чармай нүцгэн унтаад нэг үзээрэй.


2. Агаар солилцоонд тустай
Унтлагын хувцас ер нь бөх нойрсоход бүрэн тохиромжтой эд биш. Учир нь ийм хувцас өмсөөд унтахад арьс амьсгалж чадахгүйд хүрч, бие баригдаж, хөдөлгөөн хязгаарлагдана. Мөн агаар хэтэрхий чийглэг байх тохиолдолд элдэв төрлийн нян, бактери арьсан дээр үржих нөхцөл болж хувирдаг байна. Тиймээс шөнө нүцгэн унтах нь элэг, бөөрөнд ачаалал өгч, цусыг хорт бодисуудаас цэвэрлэн организмд явагдах бодисын солилцоог идэвхжүүлдэг байна.

3. Окситоцин стрессээс хамгаална
Хувцасгүй унтаж дадсанаар хүний организмд окситоцин дааврын хэмжээ нэмэгддэг байна. Энэ даавар нь стрессийн түвшинг бууруулж, хорт хавдар үүсэх нөхцлийг таслан зогсоож, бие организм дахь үрэвслийн үйл явцыг удаашруулдаг аж. Окситоцины ачаар хүн тайван амгалан байж, сэтгэлийн гүн хямралд өртдөггүй байна.

4. Мөөгөнцөртөхөөс сэргийлнэ
Хувцасгүй, тэр бүү хэл дотуур хувцасгүй унтах нь эмэгтэй хүний бэлэг эрхтэний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэнэ. Хэрэв эмэгтэй мөөгөнцөрт өртөмтгий нэгэн бол энэ бүр ч хамаатай. Дотуур өмдгүй унтах нь бэлэг эрхтэнд нян бактер, мөөгөнцөр үржихэд саад болдог байна.


5. Торгомсог унтлагын хувцас аюултай
Хэдийгээр торгомсог дотуур хувцас өмсөх нь биед зөөлөн, таатай байдаг ч аюул дагуулж мэдэхээр гэнэ. Ялангуяа хэрэв та торгомсог ор хөнжлийн цагаан хэрэглэлтэй бол унтаж байхад чийг нэмэгдүүлж, хөлрөлт үүсгэхээс гадна гулгаж унах магадлалтай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!